Эрдэмт уяач Д.Гэрэлийн адууны угшил


Дорноговь аймгийн Мандах сумын нэрийн хуудас болсон эрдэмт уяачдын нэг Дашийн Гэрэл юм. Өехий багийн харьяат Д.Гэрэл уяач өөрийн адууны угшлын талаар ярьсныг сийрүүлэн хүргэж байна.
-1940-өөд оны үед Ноён гэгээний жасын хөрөнгө гурав дахь удаагаа хураагдаад аймгийн зах дээр хөлдөө бороотой шарга азарга, хоёр гүүтэй зарагдахаар болоод байсныг Ноён гэгээний бичээч асан Доржзав гэдэг хүн таньж 75 төгрөгөөр худалдан авч миний эцэг Даш гэдэг хүнд өгсөнөөр одоогийн манай энэ адууны дээд угшил нь болсон юм. Бороотой шарга азарга нь их хурдан адуу байсан бөгөөд хол ойрын том жижиг наадмуудад олон түрүүлж, айрагдсан. Гэхдээ тухайн үеийн цаг төрийн байдлаас болж олон уралдаж чадаагүй гэдэг.
Энэ шарга азарганы дээд угшил нь Тайж, Банди адуу байх магадлалтай юм. Учир нь Ноён гэгээн нь өөрөө энд тэндхийн хурдыг шилж цуглуулан адууныхаа угшлыг сайжруулдаг байсан гэдэг.
Бороотой шарга азаргаа манай эцэг өөрийн адуундаа тавьсанаар шарга азарга гарч даага, шүдлэн болон бага насандаа хурдан байсан бөгөөд 1948 онд их шарга азаргаа миний эцэг Даш аймгийн наадамд уяж, одоогийн аймгийн Алдарт уяач Г.Эсэрваань унаж хурдлуулан аман хүзүүдүүлж байжээ. Шарга азарганы эх тал нь миний эцэг Дашийн унаган адуу байсан хэмээн аав маань ярьдаг байлаа.
Миний эцэг Даш бага шарга азаргыг манай сумын хамгийн олон адуутай Дашзэвэг гэдэг айлын адуутай нийлүүлсэнээр олон цагаан бор адуутай болжээ.
Аймгийн Алдарт уяач Г.Эсэрвааний ярьснаар: “Бага шарга азаргыг уяж эхлэхэд хоёр эсгий нэмнээгээр давхар нэмнээд том хүн хөлслөхөд ер цуцсан шинжгүй байдаг байсан бөгөөд хоолыг нь хасч уядаггүй их л гүжир адуу байсан. Цавь умалдаг нь их дуугардаг тэр нь уралдааны замд морь үргэхээр, морь эргэхэд нүднээс нулимс гардаг байсныг бодоход гарааны хурд ихтэй, ямар ч байсан 70-80 миллийн хурдтай байсан болов уу гэх. Би Даш гуайг амьд сэрүүн ахуйд түүнээс нэг буурал үрээ авсанаар миний аварга буурал морь гэх мэтийн хурдууд төрөн гарсан түүхтэй. Энэ шарга азарганы төл Их бор гэдэг хурдан азарга байсныг би мэдэх юм. Энэ бор азарга бас л их хурдалдаг байсан ба түүний төл Бага бор гэж азарга мөн л хурдалж байсан. Эдгээр бор азарганууд 1960-1970 оны үед сумын наадамд тогтмол түрүүлж, айрагддаг байв” хэмээжээ.
Ер нь манай эцэг Дашийн адуу нь их гүжир талдаа. Ямар ч хатуу өвөл байсан барагтай бол турж эцэж, урууддаггүй, дөрвөн цагийн туршид унаж эдэлж, уралддаг байжээ.
Ямар сайндаа нэгэн өвөл, хаврын заагаар миний эцэг Даш хоёр тарган бор морь унаад малын эрэлд явж байтал манай сумын нэрт уяач “хөл” хэмээх Самдан гуай тэмээ унаж яваад тааралдаж.Чи яагаад морь унадаггүй тэмээ унаад явж байгаа юм гэхэд манай морьд хөрвөөгөөд босоход эрүүдэж босгохоор тамиргүй юм. Тэгээд л тэмээ унаад явж байна гэхэд нь чиний адуу урин цагийн эдэлгээтэй, миний адуу дөрвөн цагийн эдэлгээтэй юм даа гэчихээд давхиад явж байжээ.
Миний эцэг Дашид хурдан азарганаас гадна хурдан загал морь байсан. Энэ загал морь бол уясан наадам болгонд айрагдаж түрүүлдэг байлаа.
Манай адууны угшилтай олон хурдан хүлгүүд байдгаас Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Аргил Ухна гуайн хурдан буурал адуунууд, Жигмэддоржийн буурал азарга, Агаатовын буурал азарга, Гүндийн бор морь, манай сумын жаал Цэдэвийн зээрд морь зэрэг хурдан буянууд байсныг би мэддэг юм.
1968 оны үед Самдан гуай өөрийн адууны угшилтай бор байдас манай дүүд өгсөнөөр одоогийн цагаан адуу үүссэн. 1973 оноос эхлэн цагаан адуунууд хурдалж эхэлсэн болов уу хэмээн би таадаг юм. Өндөршил сумын наадамд Мандахын дөрвөн цагаан азарга дараалаад орж байсан бахдам түүх бий.
Тэдгээр түүхт хүлгүүд бол:
1. Самдангийн хамар цагаан бор
2. Рэгзэнгийн бор
3. Лувсаншаравын бор
4. Дашийн бор
5. Агияа цавьдар
Эхний гурав нь Самдангийн хамар цагаан борын угшилтай, дараагийн хоёр нь манай эцэг Дашийн адууны угшилтай адуунууд юм.
Ер нь манай адууны дээд угшил нь дээр дурдсан бороотой шарга азарга, Дашзэвэг гэдэг айлын бор гүүнээс эхтэй юм болов уу даа.
Мөн сүүлд миний эцэг Даш бид хоёр адууныхаа цусыг сэлбэх зорилгоор гаднаас азарга, үрээ цөөвтөрийг авч байсан. Түүнээс гүү нэг их авч байгаагүй.
Жишээлбэл Чойжилжав гэдэг хүнээс зээрд гүү авч бор азаргандаа тавьсан нь хурдан төлтэй байсан. Мөн Гүр гуайгаас хээр азарга худалдан авч адуундаа тавьж байсан. Өндөршил сумын Агияагийн шарга азарганы төл хонгор азарга худалдан авч байлаа.
Самдан гуайн адууны угшилтай гүүнд азарга тавьсан нь хэлбэр хийц сайтай адуунууд гарсан юм.
Сүүлхэн үед манай адууны нэг цагаан гүүнээс сайхан бор унага гарч эх нь өвөл зуднаар үхэж, унагыг нь гурван жил шахуу тэжээсэн нь Их бор хэмээх азарга болсон. Одоо хурдалж байгаа адуунууд нь энэхүү Их борын төл хонгор азарга, их загал азарганы төлүүд байгаа юм. Тухайлбал:
-Хонгор азарганы төл Үндүүгийн хээр морь гэж алдартай хурдан хүлэг байлаа.
-Их загалын төл:
1. Бандиагийн цагаан морь. Эх нь өөрийн адууных.
2. Хонгор морь. Эх нь Самдан борын угшилтай.
3. Бандиагийн хонгор азарга. Эх нь Самдан борын угшилтай.
4. Будан азарга. Хонгор азарганы төл гэх мэтийн хүлгүүд байна.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна