Аварга цолны хүндэтгэлийн барилдаан боллоо


Монгол банкны 90 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан боллоо. Барилдааныг үзэж сонирхохоор Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсах далай даян, дархан аварга Д.Цэрэнтогтох, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, МУ-ын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МУ-ын гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, МУ-ын Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжиннням нар хүрэлцэн ирлээ.
Барилдаанд улсын залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Таванхан дэвжээний бөх, сумын заан С.Оргилбаатар а.а Ч.Булганхүүг сугадаж мушгиад, Булганхангай дэвжээний бөх сумын заан Б.Түмэндэмбэрэл а.а М.Бат-Отгоныг баруун хонгодож цацаад, мөн Булганхангай дэвжээний бөх, сумын заан Г.Ганбаатар а.а Б.Хашбатыг зүүн талдаа татаж хавираад, Ховдын Г.Хишигбат а.а Б.Батхуягийг мордоод давснаар 2-ын оноолтод нэрээ бичүүлэхээр болов. Энэ даваанд у.н Р.Пүрэвдагва с.з О.Бат-Эрдэнийг дунгуйлдаж татаад, а.а А.Отгонбаатар с.з М.Билгүүдэйг зүүн талдаа мушгиж тонгороод, а.а Б.Бат-Эрдэнэ а.н Б.Ганзоригийг тумбарайдаж өргөөд, а.а Ч.Ганзориг а.н Д.Төрболдыг босоо өмсөөд, а.а Г.Түмэнжаргал а.н Б.Жавхланг түлхээд, а.а Б.Бат-Амгалан а.н Д.Аззаяаг дагуулж мушгиж тонгороод, а.а Д.Тамир а.н Б.Баатархүүг давуулж гуядаад, а.а Н.Жаргалбаяр а.н Т.Аззаяаг баруун суйлаад, а.з М.Батцэнгэл а.н Б.Энхбатыг тахимдаад, а.х Д.Пүрэвдорж а.х Д.Мөнхболдыг хутгаад, , а.н.н Н.Энхжаргал а.х Б.Зоригтбаатарыг баруун хутгаад, а.н.н Ч.Эрдэнэсайхан а.з Л.Батсайханыг дүүгүүрдээд, а.н П.Даваадорж а.а Х.Оргилболдыг шуудагдаж түрээд баруун талдаа мордоод, а.н Б.Отгонцоож а.а Ж.Алтаншагайг хонгодоод , а.н М.Баасанбат а.а Т.Сүрэнжавыг шахаж татаж хавираад, а.н Н.Мустафа а.а П.Батмөнхийг хөмрөхөд үлдэж сунгаж татаад, а.н Ч.Мөнхтогтох а.а Н.Ганзоригийг татаж хавираад тус тус давсан бол а.а Бо.Батжаргал с.з Э.Даштай мордоход дагуулж баруун хөмрөөд давснаар тэдний барилдааны харьцаа 1:3 боллоо.
Хоёрын даваанд у.з Т.Санчир а.н Б.Өнөрбаатарыг сугадаж даацтай мушгиад, у.з М.Өсөхбаяр а.н Ч.Мөнхтогтохыг зүүн талдаа суйлаад, у.з Б.Батмөнх а.н Н.Мустафыг сугадаж тахимдаад, у.х Н.Батсуурь а.н Б.Пүрэвдоржийг хөндий мушгиад, у.н Л.Нямсүрэн а.х Т.Бэгзсүрэнг дагуулж тонгороод, у.ө.и.н Э.Энхбат ц.н А.Мөнхболдыг зайлж татаад, у.н Б.Сангисүрэн а.з Н.Золбоог мордоод, у.н Р.Пүрэвдагва а.з М.Батцэнгэлийг бусгаад, у.н Б.Сугаржаргал а.з Н.Баттүвшинг харцагадаж шигшиж өргөөд, а.а Ц.Чимэддорж а.а Б.Эрдэнэхүүг давхар хамаад, а.а Б.Бат-Эрдэнэ а.а Б.Ганхуягийг хөмрөөд, а.а Д.Цэвэлсодном а.а Г.Түмэнжаргалыг гуядаад, а.а Б.Уугандаваа а.а А.Сүмбээг зүүн талдаа давуулж гуядаад, а.а Д.Амарсайхан а.а Л.Лха-Очирыг баруун мордоод, а.а Н.Жаргалбаяр а.а А.Отгонбаатарыг шахаж татаад, а.х О.Бундхорол у.н М.Эрдэнэбатыг дагуулж даацтай хөмрөөд, а.х Б.Төмөрбаатар у.н Л.Гантулгыг угсруулж мордоод тус тус давав. Мөн энэ даваанд у.н Т.Баасанхүү а.з П.Баярхүүтэй оноолт таарч олон хувилбар мэх хийсэн боловч а.з тун сайн хамгаалж барилдсаар начин барьц сонгов. Барьц сонгоод баруун хутгаад хөөхөд дагуулж мушгиад шилдэж дараад а.з давлаа. Түүний хувьд бэлтгэл сайтай байгаа бололтой.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.з Т.Санчир а.а Д.Тангадыг сугадаж мушгиад, у.х Л.Пүрэвжав а.н.н Н.Баярбаатарыг хамж дайраад, у.н Ц.Одбаяр у.н Б.Сугаржаргалыг таллаж ард нь гараад зүүн талдаа түрж мордоод, у.з М.Өсөхбаяр а.з П.Баярхүүг барьц сонгож зайлаад, а.а М.Бадарч у.з Д.Баасандоржийг баруун талдаа мушгиад, у.х Ц.Содномдорж у.ө.и.н И.Ёндонсамбууг таллаж баруун хавсраад, у.н Ж.Чулуунбат а.а Б.Бат-Эрдэнийг мушгиж тонгороод, а.з Л.Батзориг у.ө.и.н Э.Энхбатыг барьц сонгож өргөөд, у.н Б.Сангисүрэн а.х.а Ш.Шинэбаярыг бярдаж түрээд, а.а Ц.Чимэддорж у.н А.Батмөнхийг хөлд нь ороход сөрж баруун хонгодож цацаад, а.а Д.Амарсайхан у.ө.и.н Ш.Уламбаярыг барьц сонгож муриад давцгаав. Энэ даваанд нэлээн олон уран барилдаан гарсан бөгөөд у.х Н.Түвшинбаяр а.а Н.Батсайханыг зүүн талдаа тун уран өмсөж олныг шуугиулсан бөгөөд үзэгчдийн уухайн дунд газардуулсан ч арслан дөрвөн хөллөөд өндийх гэтэл харцага ганцхан гуд татчихав. Мөн у.н Л.Нямсүрэн а.а Н.Жаргалбаярыг гар ачих гэж хуурангуут ганцхан өхийлдөөд давснаар уран даацтай мэхтэй бөх болохоо харуулсан бол а.х Д.Пүрэвдорж у.х А.Цацабширыг баруун талдаа давхар ачаад орхив. Тэдний барилдааныг харж суусан у.а Х.Мөнхбаатар а.х Д.Пүрэвдоржийг дутуухан тонгороход “Гүйцээгээд ачаач” хэмээн зөвлөсөн бөгөөд тэр ч ёсоор а.х давлаа. Энэ даваанд у.н Ц.Одбаяр гурван бөхөөс ам авахдаа улсын наадмын гурвын даваанд тунан барилдаж байсан у.н Б.Сугаржаргалыг амлаж у.н Р.Пүрэвдагва, у.н Б.Пүрэвсайхан нар тунан барилдав. Сүүлийн үед түлхүү давсан Б.Пүрэвсайхан начин шуудагнаас шахаж татаад хөөхөд Пүрэвдагва начин тун сайн хамгаалж улмаар дагуулж ширвэж гуядаад даагаа нэхсэн шиг нэхлээ.
Оноолтын даваанд у.н Ц.Одбаяр у.х Ө.Бат-Оршихыг зөрж зүүн тахимдаад, у.х Ц.Содномдорж у.н Б.Сангисүрэнг баруун тахимдаж хөөгөөд, у.н Р.Пүрэвдагва у.х Л.Пүрэвжавыг тумбарайдаж хөөхөд зайлж дунгуйлдаад, у.н Л.Нямсүрэн у.х А.Бямбажавыг хавираад, у.х Н.Түвшинбаяр у.х Н.Батсуурийн баруун хөлд ороод, у.н С.Батсуурь у.х Ө.Даваабаатарыг мордоод, а.а Ц.Чимэддорж у.з Б.Сайнбаярыг шуудагдаж шахаж татаад давхар тахимдаад, а.а Б.Суманчулуун у.з Т.Санчирыг мушгиад, а.а Д.Амарсайхан у.г Ж.Бат-Эрдэнийг зүүн суганд сэжиж түрээд, а.а М.Бадарч у.г Д.Рагчааг мушгиад, а.з Л.Батзориг у.ав Г.Эрхэмбаярыг мордоход мулталж эргүүлээд, у.з М.Өсөхбаяр а.а Бо.Батжаргалыг барьц сонгож зайлаад давсан бол у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ж.Чулуунбатыг баруун талдаа хөмөрсөн боловч өөрөө урьтаад өвдөглөчихөв.
Тавын даваанд у.ав С.Мөнхбат а.а М.Бадарчийг мушгиад, а.з Л.Батзориг у.н Л.Нямсүрэнг хөлд оронгуут давуулж гуядаад, у.н С.Батсуурь у.н Ж.Чулуунбатыг тахимдаад хөөхөд дагуулж хөмрөөд, у.н Р.Пүрэвдагва у.н Ц.Одбаярыг давуулахад сэжиж өргөөд, а.а Ц.Чимэддорж у.х Н.Түвшинбаярыг шахаж татаад давхар зүүн тахимдаад давав. Мөн у.х Ц.Содномдорж а.а Б.Суманчулууныг амлаж араар нь мордож эргээд нэлээн ойролцоо унасан бөгөөд а.а арай сүүлдэж хүрэв үү гэмээр харагдсан ч хоёр бөхийг дахин барилдуулав. Дахин барилдуулахад харцага баруун талдаа тун даацтай ачиж давлаа.
Зургаагийн даваанд аварга гоцлож, заан М.Өсөхбаяр а.з Л.Батзоригийг амлаад барилдалгүй тахимаа өгөв. Мөн ух Ц.Содномдорж а.а Ц.Чимэддоржийг шахаж татаад давав. Тунасан хоёрын барилдаан багагүй маргаан дагуулж начин С.Батсуурь давлаа.
Их шөвөгт аварга С.Мөнхбат а.з Л.Батзоригийг элэг бүсдсэн барьцнаас зүүн талдаа чирч хутгаад, у.х Ц.Содномдорж у.н С.Батсуурийг шахаж татаад давлаа.
Үзүүр түрүүнд аварга харцага хоёр шалгарч харцагыг шахаж татахад аварга зүүн талдаа тахимдаад давснаар энэхүү барилдаанд түрүүллээ.
Оноолтыг 4-ийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Д.Пүрэвдорж а.х
2. Г.Эрхэмбаяр у.ав – Л.Батзориг а.з
3. Д.Рагчаа у.г – М.Бадарч а.а
4. Ж.Бат-Эрдэнэ у.г – Д.Амарсайхан а.а
5. Б.Сайнбаяр у.з – Ц.Чимэддорж а.а
6. М.Өсөхбаяр у.з – Бо.Батжаргал а.а
7. Т.Санчир у.з – Б.Суманчулуун а.а
8. Л.Пүрэвжав у.х – Р.Пүрэвдагва у.н
9. Ө.Бат-Орших у.х – Ц.Одбаяр у.н
10. Т.Өсөх-Ирээдүй у.х – Ж.Чулуунбат у.н
11. Ц.Содномдорж у.х – Б.Сангисүрэн у.н
12. Ө.Даваабаатар у.х – С.Батсуурь у.н
13. А.Бямбажав у.х – Л.Нямсүрэн у.н
14. Н.Түвшинбаяр у.х – Н.Батсуурь у.х
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав – М.Бадарч а.а
2. М.Өсөхбаяр у.з – Д.Амарсайхан а.а
3. Ц.Содномдорж у.х – Б.Суманчулуун а.а
4. Н.Түвшинбаяр у.х – Ц.Чимэддорж а.а
5. Л.Нямсүрэн у.н – Л.Батзориг а.з
6. С.Батсуурь у.н – Ж.Чулуунбат у.н
7. Ц.Одбаяр у.н – Р.Пүрэвдагва у.н
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав – гоцлов
2. М.Өсөхбаяр у.з – Л.Батзориг а.з
3. Ц.Содномдорж у.х – Ц.Чимэддорж а.а
4. С.Батсуурь у.н – Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Л.Батзориг а.з
2. Ц.Содномдорж у.х – С.Батсуурь у.н
Наймын даваа
1. С.Мөнхбат у.ав – Ц.Содномдорж у.х
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна