Чингэлтэй хайрханы хишиг барилдаан өнөөдөр болно

2014 оны 6-р сарын 05 -нд

МҮБХ-оос санаачлан зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг” барилдааны нэг “Чингэлтэй уулсын хишиг” барилдаан өнөөдөр 15 цагаас монгол бөхийн өргөөнд болно. Ингээд бөх сонирхогч та бүхэндээ өмнөх барилдаануудад хэн хэрхэн барилдаж байсныг тоймлон хүргэе.
Энэ барилдаанд Архангай аймгийн бөхчүүд нэлээн сайн барилддаг нь харагдаж байгаа бөгөөд мөн аймгийн цолтой бөхчүүдэд ч мөн ээлтэй, түрүүлсэн болоод шөвгөрсөн бөхчүүд улсын наадамд тун дээгүүр барилддаг барилдаан юм.
2008 оны анхны барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол улсын харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоож түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Монгол улсын начин Дугардоржийн Батбаяр үзүүр булаажээ. Их шөвөгт улсын арслан Д.Азжаргал, тухайн үеийн улсын заан Д.Рагчаа нар шалгарч байв. Түрүүлсэн Т.Мөнгөнцоож, их шөвөгт үлдсэн Д.Рагчаа нар улсын наадмаар 5 даван шөвгөрч байлаа.
2009 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Монгол улсын арслан Доржпаламын Ганхуяг түрүүлж, Завхан аймгийн Идэр сумын харьяат, тухайн үеийн аймгийн арслан Ширбазарын Жаргалсайхан үзүүрлэв. Их шөвөгт урд онд мөн их шөвөгт үлдэж байсан улсын заан Д.Рагчаа, улсын харцага Л.Пүрэвжавын хамтаар шалгарав. Түрүү бөх До.Ганхуяг арслан наадмаар тав давсан бол Л.Пүрэвжав харцага Л.Гантулга, С.Мөнхбат нарыг дараалан орхиж харцага цолоо батлаж байлаа.
2010 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МУ-ын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, тухайн үеийн улсын харцага Дашзэвэгийн Баасандорж үзүүрлэжээ. Их шөвөгт улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр, Дугардоржийн Батбаяр нар шалгарчээ. Харин дунд шөвөгт Н.Ганбаатар, Д.Рагчаа, Б.Соронзонболд, Ц.Содномдорж нар үлдсэн байна. Энд түрүүлсэн аварга наадмаар үзүүрлэж, Д.Баасандорж 5 даваад М.Өсөхбаяр дүүтэйгээ тунаж шорооджээ. Чимэдрэгзэнгийн Санжаадамба Даваанямын Лхагвадоржтой оноолт таарч 4 даваад тавын даваанд Цэдэвийн Содномдоржтой тунан барилдаж түрж хөөгөөд дагуулж хавируулан унасан бол наадмаар энэ барилдаанд давсан Д.Лхагвадоржтойгоо оноолт таарч өвдөг шорооджээ.
2011 оны хишигт урд гурван жил шөвгөрсөн Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол улсын заан Дамбийн Рагчаа түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, МУ-ын заан Махгалын Баяржавхлан үзүүрлэв. Их шөвөгт Т.Өсөх-Ирээдүй, Э.Энхбат нарын шилдгүүд шалгарсан бөгөөд их шөвөгт үлдсэн дөрвөн бөхийн гурав нь наадмаар шөвгөрч байв. Тавын давааны төгсгөлд аймгийн дөрвөн цолтон тунаж Б.Батмөнх О.Гантулгыг, Б.Гончигдамба Бо.Батжаргалыг орхин шөвгөрч байлаа. Тэд хоёул наадмаар начин цолд хүрэв. Мөн урд жилүүдэд түрүүлж асан Архангайн Батцэнгэлийн хоёр хүчтэн 4-ийн даваанд Говь-Алтайн Ш.Шинэбаяр, Увсын Н.Батсуурь нарын удамт хүчтэнүүдэд шороодож байв.
2012 онд Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва начин Алтанбаганын Цацабширыг дагуулж муриад давснаар их шөвөгт шалгарсан бол Цацабшир харцага ямархан хэмжээний хүчтэн гэдгээ таниулж Дамбийн Рагчаа, Сүхбаатарын Мөнхбат, Гунаажавын Эрхэмбаяр нарыг хөлд орох, давхар хамах мэхүүдээр давж үзүүрлэв. Их шөвөгт Г.Эрхэмбаяр арслан, М.Өсөхбаяр заан нар үлдсэн бөгөөд түрүү бөх наадмаар начин цолд хүрч, их шөвөгт үлдсэн Г.Эрхэмбаяр арслан мөн их шөвөгт шалгарч байлаа. Ер нь энэ барилдаан нэлээн дуулиан дагуулсан бөгөөд Б.Соронзонболдыг хоёрын даваанд Архангайн М.Бадарч шороодуулж, 3-ын даваанд Цэдэвийн Содномдоржийг Оргихын Хангай халз хутган давж байв. Мөн Мухаалайн Баасанбат у.н Ж.Отгонбаяраар хоёр даваад 3-ын нугалаанд Р.Пүрэвдагватай тунаж байлаа.
2013 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол улсын харцага Цэдэвийн Содномдорж Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба, Б.Батдорж, Ду.Батбаяр нарыг дараалан шороодуулж түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, МУ-ын начин Дугардоржийн Батбаяр хоёр дахь удаагаа үзүүр булаав. Дамбийн Рагчаа гарди гурав дахь удаагаа их шөвөгт шалгарсан бол Өвөрхангайн Батсүхийн Батдорж арслан Увсын а.н Э.Элбэгбаяр, у.х Ө.Даваабаатар, у.х Л.Пүрэвжав, у.а Х.Мөнхбаатар нарыг дараалан давж их шөвөгт шалгарсан байна. Дунд шөвөгт Х.Мөнхбаатар, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Одгэрэл нарын шилдгүүд үлдэв. Мягмарын Бадарч урд онд 2 дээр таарч давсан Б.Соронзонболдыг энэ удаад 4 дээр орхисон бол урд оны түрүү үзүүр Р.Пүрэвдагва Ц.Содноморжид, А.Цацабшир Б.Одгэрэлд унаж байлаа. Энэхүү барилдаан 2008-2013 онд 6 удаа болсон бөгөөд улсын гарди Д.Рагчаа нэг удаа түрүүлж, гурван удаа их шөвөгт шалгарч, нэг удаа дунд шөвөгт шалгарсан бол улсын харцага Т.Мөнгөнцоож, Ц.Содномдорж нар нэг тус бүр нэг удаа түрүүлж, нэг удаа дунд шөвөгт шалгарчээ. Харин улсын начин Ду.Батбаяр хоёр удаа үзүүрлэж, нэг удаа их шөвөгт шалгарчээ.
Мөн 6 удаагийн барилдааны 4 удаад Архангайн бөхчүүд түрүүлж, гурван удаа их шөвөгт, дөрвөн удаа дунд шөвөгт шалгарч байжээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна