МУ-ын Алдарт уяач Н.Баярсайхан: Улсын наадамд анх удаа очоод саарал үрээгээ түрүүлгэж байлаа


Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Намжилын Баярсайханы ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын уяачийн замналаас яриагаа эхэлье?
-Говь-Угтаал сумын 50 жилийн ойн их баяр наадамд зургаан насны адуутай очиж, Лувсангомбын толин азаргаа 16-аар давхиулж байлаа. Миний анх уясан толин хүрэн чинь Ононмөр адууны угшилтай. Тэгэхэд би 18 настай, залуу уяач явлаа. Түүнээс хойш морин эрдэнээ шүтэж, монгол наадмаа алгалгүй наадаж байна даа. Тэгэхээр өдгөө дөчөөд жил болсон байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа 1990 онд аймгийн Алдарт уяач, 1995 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртлээ.
- Таны унаган адуу хаанахын угшилтай вэ?
- Буурлын буян унаган адуугаа уяж сойж, өсгөж үржүүлж байна. Намайг 16-тайд Лувсангомбын толин гэдэг Дархан сумын гаралтай, Говь-Угтаал, Дундговьд айрагдаж түрүүлж байсан азаргыг аав маань хөвгүүдээ хурдан морьтой болгоно гэж авч өгсөн юм. Тэр азарганы удам манай адууны ихэнх хэсгийн бүрдүүлдэг. Тэрнээс жилийн дараа ах Доржийхүүтэйгээ уяж, Говь-Угтаалд мордуулсан нь тэр. Бас Дэрэн сумын Пэлжидбанди гэж хүнээс ирсэн цагаан гүүнээс олон хурдан унага төрсөн. Төв аймгийн Баянцагааны хөдөлмөрийн баатар Мөнхийн Дашийн адуу ч надад бий.
- Хэнтий, Сүхбаатар зүгээс адуу авч байв уу?
-Авч байгаагүй. Би чинь өөрийнхөө л унаган адуугаар наадаж байна. Насны залууд олон айраг түрүү хүртэж, одтой л явлаа. Одоо Манлай болоход ганц нэг айраг, түрүү дутуу байгаа юм. Зүтгээд л байна. Бие хаа сайн байгаад бурхнаас ивээвэл Манлай болно доо. Одоо би чинь зундаа хүн өөрийн нийлсэн 20-30 адуу уяж байна.
- Ямар ямар хүний морьдыг уяж байна вэ?
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ганбаатарын морьд манай дээр уягдаж байна. Сая бүсийн наадам Дүнжингаравт хоёр хүрэн морьтой очоод нэг нь 40 хэдээр, нөгөө нь 50 хэдээр орууллаа. Миний өөрийн зэгэл морь 70 гаргаад орлоо. Яахав ойр хавийн бэсрэг наадамд энэ улсуудын морийг нэлээд хэд түрүүлгэчихээд байна.
- Анхны айраг түрүүгээ аймгаас хэзээ хүртэж байв?
- 1987 онд Дундговь аймагт адуучдын баяраар хонгор халзан соёолонгоо түрүүлгэж байлаа. Миний авсан айраг түрүүний ихэнхийг багачуул голдуу авсан байдаг юм. Би улс, бүс аймгийн наадмаас 9 түрүү, 15 айрагдууллаа. Төв, Говьсүмбэр, Дундговь аймгуудад олон адуу айраг түрүүнд давхиулсан даа. Сумдад бол 200 гаруй айраг түрүүтэй.
- Улсын наадмыг хичнээн удаа зорьж, ямар ямар адуу оруулж байв?
- 1993 онд улсын баяр наадмаар саарал үрээгээ түрүүлгэж байлаа. Төрийнхөө их баяр наадамд цулбуур өргөж зогсох шиг сайхан юм хаа байх билээ. Нутаг усныхаа нэрийг гарган зогсохдоо юу эсийг бодохов. Уул ус хангай дэлхийдээ залбирч, уяаны ажилд сургасан аавдаа баярлаж байлаа. Гэхдээ үрээгээ багад нь хөлийг нь эвгүй болгочихоод олон уралдуулж чадаагүй ээ. Гэхдээ төлүүд нь дажгүй сайхан давхиж байна. Би чинь улсын наадамд гуравхан удаа л очсон хүн. Анхны жилээ ийнхүү хиймортой наадсан нь тэр. Дараа нь Пунцагбалжирт өгсөн миний цагаан азарга улсын наадамд Айдасын даваагаар ганцаараа гарч ирсэн ч Алдар толгой тойроод хурд нь саарч долоо наймаар орж байсан юм.
- Тэр үед Гомбо-Очирын саарал азарга их хурдан байсан байхаа?
- Тэр чинь арай хожуу. Миний саарал үрээгээс жилийн дараа санагдаж байна.
- Таны адуу улсад их тархсан байдаг шүү дээ?
- Тийм шүү. Манай адуу ийшээ тийшээ их зарагдсан. Авсан улс нь хурдан байна л гэхийг дуулаад баярлаж л явдаг даа. Сүүлийн үед Хулд болон баруун тал руу нэлээд зарагдсан.
-Одоо таны хүүхдүүд удам залган уяаны ажил хийж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Миний хүү Лхагвасүрэн 1999 оноос хойш бие даан морь уяж байна. Энэ хугацаанд их бага наадмуудаас 10 гаруй түрүү, 20 гаруй айрагтай болоод байгаа. Өвөг дээдсээс маань өвлөн ирсэн хурдан буянгуудынхаа цусыг сэлбэх ажлыг хийж байгаа гол хүн дээ. Төв аймгийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Сүхбаатарын Асгат зэрэг хурдны өлгий болсон нутгаас хэд хэдэн азарга гүү авчраад байгаа. Бас Баярсайхан хүү маань сумын Алдарт уяач цолтой. Миний уясан хурдан морьдыг дөрөвхөн настай хүү байхаасаа л унасан нөхөр дөө. Улмаар мориноос хасагдаад ирэхийн үедээ буюу 14 наснаасаа бие даан морь уяж эхэлснээс хойш зургаан жил өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг сум, уул овооны наадмаас 80 гаруй айраг түрүүтэй болоод байгаа. Миний хүү чинь 17 настайдаа сумын Алдарт уяач болсон юм. Нас залуу байна. Цаашдаа морьдоо илүү сайн уяж, хурдлуулан унасан нутаг, уул ус, өвөг дээдсийн маань нэрийг гарган зон олноо баярлуулна байхаа.
-Хүүгийн тань нэрийг гарган хурдалж байгаа хурдан буянгуудаа сонирхуулаач?
-Хүүгийн маань дааган цагаас нь өөрөө уяж байгаа хурдан зэгэл морь байна. Том жижиг наадмуудад 19 түрүүлж, 11 аман хүзүүдэн, 13 айрагдаад байгаа юм. Үүнээс зургаан нь аймгийн чанартай наадмууд. Бас нэг хонгор үрээ байна. Даагандаа долоо айрагдаж түрүүлсэн хурдан ажнай даа.
- Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг дээ. Танд болон таны уяач хөвгүүдийг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг.
Л.Цэрэнжаргал


2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
83.185.42.236
Сайхан хүн байсан шүү баяраа гуай минь одоо үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд яввал сайнсан
Reply66.181.161.43
Mornii tsagaan hiimori ono monhod iveeh bol tugai
Reply