Бөхийн галаар...

2014 оны 6-р сарын 27 -нд

Бугын сангийн аж ахуй
93 жилийн ойн наадам хагас сарын дараа болно. Бөхчүүд маань нутаг ус, байгууллага, дэвжээгээрээ нэгдэн бэлтгэлдээ гарчээ.
Энэ сарын 23-ны өдөр Бугын сангийн аж ахуйд гарч буй “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээний бэлтгэл сургуулилтыг сонирхохоор зорьж очлоо.
Бөхийн өлгий Өврийн сайхан хангайнхан өнөө жил Хилчин спорт хороо, Их Богд дэвжээ, Ажнай дэвжээтэй хаяа залгажээ. Галын багшаар МУ-ын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатар, улсын арслан Доржпаламын Ганхуяг нар ажиллаж байна. Энэ галд шилдэг заан Б.Сайнбаяр, Т.Санчир, “онжав” улсын начин Да.Батбаяр, Л.Наранбаатар, залуу начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Б.Батдорж, Го.Отгонбаатар, Ц.Чимэддорж, Ц.Жамсран, аймгийн заан Д.Гантогоо, М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Мөнхболд, М.Хаш-Эрдэнэ, Б.Лхагва-Очир, аймгийн нэмэх начин Т.Ядамсүрэн, аймгийн начин Х.Гантулга, Т.Түвшинтулга, Б.Ганхуяг, О.Цээбалдовжир, сумын заан З.Баттөмөр, Ц.Батжаргал, С.Даваадорж нарын 40 гаруй залуус бэлтгэлээ базааж байлаа. Их Монголын хүчтэнүүд энэ сарын 16-нд бэлтгэлдээ гарсан бөгөөд ахиад нэмж ирэх хүмүүс бий гэцгээж байв. Мөн урд онуудад Нарийнтээл, Хужиртын залуус түлхүү байдаг байсан бол энэ жил Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Баянголын залуус цөөнгүй буй гэнэ. Тэд 21-нд галын барилдаанаа хийж улсын заан Т.Санчир түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэсэн байна.
Их Монголын хүчтэнүүдтэй айлссан Их Богд дэвжээ тун ч олуул байгаа нь харагдаж байв. Өнөө жил дэвжээнийхээ барилдааныг тогтмол зохион байгуулж, залуусаа нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулж байсны үр шим энэ юм. Магадгүй энэ галаас өнөө жил улсын цолтой бөх төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү, аймгийн заан Н.Золбоо нарын шилдгүүд энд бий. Мөн Ажнай дэвжээний хорь гаруй залуус, у.н Г.Олзгэрэл ахлагчтай Дундговийн зарим бөхчүүд энд гарч байв.
Өвөрхангайнхны нэлээн хэсэг нь Хилчин СХ-нд харьяалагддаг агаад улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв, улсын начин Д.Пүрэвсүрэн, П.Ганхүү, аймгийн арслан Д.Болдбаатар, аймгийн заан Л.Батзориг, сумын заан Г.Цэнддорж нар Хилчиний галд МУ-ын гавьяат дасгалжуулагч, улсын өсөх идэр начин Д.Дашжамцын удирдлагад нэгджээ. Хилчиний багшаар у.н Н.Бүрэнбаатар мөн ажиллаж буй бөгөөд Булганы хоёр заан шавь нарын хамт, мөн Архангайн залуус ч энд гарсан байлаа. А.а Д.Тамир, а.н Г.Болдгэрэл, с.з Б.Түмэндэмбэрэл нар бэлтгэлээ тун ч чамбай хийж байгаа харагдлаа.
Нутгийн залуусын бэлтгэлийг сонирхохоор нэгэн жарны тэртээ заан цолд хүрч асан МУ-ын заан “том” хэмээх Цэрэндонойн Санжаа гуай ирлээ. Нутгийн залуу хүчтэнүүдэд амжилт хүсэхийн сацуу өөрт тохиолдсон явдлууд өөрийн барилдаж явсан он жилүүдийн тухай амттай дурсамжийг хөөрч байв. Давсан тухайд нь яриулах гэхэд огт өөр зүйл рүү яриаг чиглүүлж “Муу Чойжилсүрэн арслангаа давах аядаад Дамдин аваргад унасан даа”, “Эрдэнэ-Очирын амыг “булааж” аваад Өвгөнхүүд унасан юм. Ер нь бол Дорнодын жороо Дугарсүрэн, дүүгүүр Гомбосүрэн, Өвгөнхүү нарт л унасан даа” хэмээж байлаа. Ярианыхаа завсар “Архангайн 40 жилээр арслангуудыг нь цувруулан давсан гэдэг байх аа” гэхэд “Нээрээ өнгөрсөн онд том ой хийгээд урих болов уу гэтэл урьсангүй шүү” хэмээсэн нь бас л бодууштай үг санагдаж байлаа. Идэр сайхан насандаа их ойгоор нь түрүүлсэн энэ бөх өтөл насандаа залуу цагтаа гайхуулж түрүүлсэн тэр л дэвжээгээ нэг харж, хамтдаа барилдаж явсан бөхчүүдээ дурсаж, мөн өөрөөрөө бахархахыг хүсээ биз ээ.
24-ны өглөөний бэлтгэлийн үеэр улсын начин Д.Пүрэвсүрэн, Л.Наранбаатар нар “хүч үзэж” хэн хэнийгээ тун их ядраав бололтой, алиа хошин зантай Нарка начин “Та харих болоогүй байна аа, Пүүжээ ах аа” хэмээж байв.
Өдрийн бэлтгэлийг бүрэн өмсгөлтэй бэлтгэл хийсэн бөгөөд багш Б.Ганбаатар арслан “Малгайгүй туг тойрч яаж болж байна, бөх хүн байж” гэхэд малгайгүй байсан залуус нүд ирмэх зуур бүгд малгайтай болсон нь ахмадаасаа суралцах ёстойн үлгэр байв. Энэ үед ахлах цолтой бөхчүүд рүү дүү цолтой бөхчүүдийг довтлуулж, нэг ёсны “тойргийн барилдаан” хийв. Арслан Д.Ганхуяг, заан Б.Сайнбаяр, Т.Санчир, а.х Д.Мөнхболд, а.н.н Т.Ядамсүрэн, а.н О.Цээбалдовжир нар их санаачлагатай байж “дайралт”-ыг давж байлаа.
Оройн тоон дээр жижүүр солигдож, бүх бөхчүүд цолны эрэмбээр жагсаад “Халуун элгэн нутаг” дуугаа цангинатал сайхан дуулж амарлаа.
Наадмын бэлтгэл гэдэг бүтэн жилийн тогтмол бэлтгэлээ чамбайруулах, шинэ мэх сурах, ахмад бөхчүүдийнхээ заавар зөвлөгөөг сонсож, шинэ залуу хүчтэнүүдээ урамшуулан дэмжих, хийморь сүлдээ сэргээн, нутаг усныхаа уул овоог тахиж тайх зэрэг олон сайхан ёс заншил, уламжлалуудын цогц юм. Их монголын хүчтэнүүд их л өнгөтэй байна лээ, наадмын тэнгэр түших болтугай.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна