МУ-ын Алдарт уяач Н.Намхай: Хоёр халтарынхаа буянаар улсын Алдарт болсон


Өнөөдрийн зочноор МУ-ын Алдарт уяач Н.Намхай гуай оролцож байна. Түүний ярилцлагыг таалан болгооно уу.
-Завхан аймгийн Яруу сумаас төрсөн хоёр Алдартын нэг нь та. Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн уяач болоход хурд хишгээ харамгүй хайрласан ямар хурдан буянгууд байв?
-Би 2000 онд МУ-ын Алдарт уяач цол хүртсэн. Яруу сумын Засаг дарга албаны хүмүүстэй ирж, улсын Алдарт уяач цолыг маань гардуулж байсан юм. Намайг Алдарт уяач болоход хоёр халтар морь маань хамгийн их нөлөө үзүүлсэн дээ. 1987 онд шар халтарыг дааганд нь Товуу гэдэг хүнээс авч байлаа. Тэгээд ирсэн жилээсээ эхлэн уягдаж, 1988 онд АХ-ын 67 жилийн ойгоор сумандаа түрүүлж, дараа жил нь хязаалан үрээ гуравт давхиж айрагдаж байсан. Дараа нь 1995, 1996 онуудад аймгийн баяр наадамд хоёр жил дараалан түрүүлж, 1997 онд аман хүзүүдсэн.
-Тэгвэл нөгөө халтар нь ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Халтар морь морины бөөрөнд нь ирсэн бор гүүнээс гарсан юм.
-Морины бөөрөө...?
-Манайхан морины наймааг тэгж хэлдэг юм. Ойгоноос авсан бор гүү хээлтэй ирж 1991 онд гарсан унага байгаа юм. Тэгээд дааганаасаа эхэлж уягдаад шүдлэнгээсээ эхэлж хурдалсан. 1993 онд шүдлэндээ Завхан аймгийн баяр наадамд аман хүзүүдээд, дараа жил нь дахиад айрагдсан. 1995 онд болохоор аймгийн наадамд соёолондоо түрүүлсэн. Тэрний дараа жил ч гэсэн дахиад түрүүлсэн.
-Сар хайрханы даншигтай жил юм байна. Тэнд уралдсан уу?
-Уралдсаан. Шар халтар морио авч явсан ч түрүүлж яваад барианы доохонтоо ирж багтарч унаад айрагдаж чадаагүй. Харин халтар соёолон нь долоогоор ирж байсан юм. Дараа нь Дэлгэрийн даншигт яваад шар халтартайгаа яваад хойхнуур давхиулсаан.Надад хоёр халтараас гадна бас нэг хурдан хээр үрээ байсан юм. 1997 онд даагандаа аймагт түрүүлээд, 1998 онд шүдлэндээ хоёроор давхиж байсан. 1997 онд аймгийн наадамд даага түрүүлгэж, их морь аман хүзүүдүүлсэн амжилтаараа оны шилдэг уяач болж байлаа. Шар халтарынхаа буянаар морины их олимп “Их хурд” наадамд очиж байлаа.
-Анхны “Их хурд”-д уу?
-Тиймээ. Хархоринд болсон анхны “Их хурд”-д манай Яруугаас Нямбазарын Очир, Цэрэнпилийн Мишиг бид хэд явж байсан юм. Анх нь морь мал ачиж байсан нь бид нар байх. Морьдоо ачаад замдаа Архангайн Батцэнгэлд морьдоо тавиад сайхан явцгаасан. Тэнд болсон уралдаанд шар халтар маань түрүүлж, тэр нутгийнхан бидэн дээр ирээд баяр хүргэж байсан. Яг “Их хурд”-д бол шар халтар маань хойхнуур 40 гаргаж давхисан.
-Гэхдээ хоёр бүсийн наадам, морины олимпод хүртэл тоосоо өргөчихсөн юм байна шүү дээ?
-Тиймээ. Би ч гэсэн сайхан хүлгийнхээ буянаар олон газрын уяачидтай танилцсан даа.
-Ингэхэд та хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Би ч багаасаа уясан л даа. Эхэндээ ч хонины морь уядаг байлаа.Тэгж байгаад шар халтарыгаа авч, айраг түрүү хүртэж эхэлсэн юм.
-Уяаны тал дээр зөвлөх үү. Аав уу?
-Миний аав намайг багад өөд болчихсон юм. Уг нь морь уядаг л байсан дуулдана лээ. Анх морь уяж эхлэхдээ Вандан, Товуу гээд нутгийн хөгшчүүлээс мэдэхгүй чадахгүйгээ асууж зөвлөдөг байсан. Вандан гуай одоо ч амьд сэрүүн бий. Тэгээд 1985 онд байхаа манай ах Хэнтийгээс Жамганы бор гэдэг морь авч өгөөд түүнийг нь уяж анх сумандаа айрагдуулж байсан санагдана.
-Түдэвтэй суманд ирээд хэр удаж байгаа юм бэ?
-10 гаруй жил болж байна.
-Сүүлийн жилүүдэд морь яаж давхиж байна вэ?
-Сайхан л давхиж байгаа. Түдэвтэй суманд ирээд МУ-ын Алдарт уяач, аймгийн Арслан Аюурзанын морьдыг уяж байсан. Саарал, улаан хоёр морийг нь уяж аймгийн наадамд дараагаар нь ирүүлж байлаа. Аюурзана миний хүрэн азаргыг худалдаж авсан юм. Тэр нь аймагт хоёр ч түрүүлэв үү дээ. Бас нэг үе Завхан аймгийн Хэв журмын тасгийн дарга байсан Батдэлгэрийн морийг уядаг байлаа. Анхаа гээд Шилүүстэйн залуугийн морьдыг бас уяж байна. Анхаагийн халтар үрээ хязааландаа аймагт түрүүлсэн. Батдэлгэрийн халтар үрээ шүдлэндээ аймагт айрагдаж байсан. Соёолонд нь би бас уяж өгч түрүүлгэж байсан.
-Шавь нар бэлтгээд л байгаа юмаа даа?
-Манайх дөрвөн хүүхэдтэй.Нэг охин, гурван бандитай. Хоёр банди багадаа морь сайн унадаг байсан. Охин ч ялгаагүй сайн унана. Том хүү маань хотод оюутан. Баньд нараас маань аль нэг нь морь уях байлгүй дээ. Одоохондоо би өөрөө л уяж байна.
-Улсын наадам айсуй. Уясан хүлгэд тань хурдан байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна