“Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаан Монголын хурдан морины хөгжилд


1990-ээд оны сүүл үеийг Монголын хурдан морины сэргэн мандалтын үе хэмээн нэрлэж болно. 70 жил дарагдсан үндэсний өв соёл, түүгээр бахархах, бахдах үзлийг сэргээх чиг хандлага энэ үеэс салбар бүрт газар авч уяачид, хурдан морины зүтгэлтнүүд ч гэсэн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн ММСУХ-г үүсгэн байгуулсан байдаг. 1995 онд үүсгэн байгуулагдсан ММСУХ тухайн жилээсээ эхлэн бүсийн тодотголтой уралдааныг тогтмол зохион байгуулж, анхных нь Завхан аймгийн Дөрвөлжин сумнаа амжилттай болж байсан билээ. Орон нутгийн уяачдын морь уяж сойх урам зоригийг сэргээх, тэдний хөдөлмөрийг нь үнэлэх, цаашлаад нутгийн адууны чанарыг сайжруулах хэтийн зорилготой бүсийн уралдаан зохион байгуулах тухай санаачилгыг ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Баярмагнай гаргаж, 2003 онд батлагдсан Баяр наадмын тухай хуулийн 8.3-т тусгагдсан байдаг. Түүнчлэн Баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө ММСУХ-ны тогтоол шийдвэрээр зохион байгуулагдсан бүсийн уралдааныг хуульд заасанчлан улсын наадмын амжилттай адилган үзэх тухай Засгийн газрын тогтоол гарч 2003 оны зургаадугаар сараас өмнө зохион байгуулагдсан 19 уралдааныг албан ёсоор Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд тооцохоор болсон байна. Тэдгээр 19 уралдааны нэг нь 1999 онд зохион байгуулагдсан “Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаан юм.
Говийн, тэр дундаа Шанхын адууны хурдыг Монгол даяар таниулах зорилготой “Говьшанхын хурд” уралдааныг одоогийн БХЯ-ны сайд, МУ-ын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ анх санаачилж байсан бөгөөд дөрвөн жилд тутамд зохион байгуулагддаг уламжлалт уралдаан болж хэвшжээ. Тэрээр нутагтаа томоохон наадам зохион байгуулах тухай шийдвэрээ 1998 онд шигшмэл морьдын “Их хурд” уралдааныг үзэж байхдаа гаргасан хэмээдэг. Энэ нь нэг талаараа “Монголын их өв хурдан морины соёлыг авч яваарай” гэсэн өвөөгийнхөө захиасыг биелүүлэх, нөгөө талаараа адуу судлаач, доктор Г.Цэгмидээр хийлгэсэн нутгийн адууны тухай судалгааны төслийнхөө үргэлжлэл болгох зорилготой байсан аж.
Тухайн үеийн хамгийн өндөр бай шагналтай “Говьшанхын хурд-1” говийн бүсийн анхны уралдаан Цогтцэций сумын нутаг Цагаан-Овоо хэмээх газар болж. Арав гаруй аймгийн, тэр дундаа улсын томоохон цолтой уяачид хурдан хурц хүлгэдийнхээ хамт ирж оролцсон бөгөөд зургаан насны айргийн 30 морьдын 13 нь Шанхын нутгийн хөвгүүдийн хурдан хүлгэд байсан нь томоохон уяачдын гайхширлыг төрүүлж,н харин нутгийн уяачдын урмыг тэтгэсэн хэмээдэг. Энэ цагаас хойш говийн уяачид адуугаа сайжруулахад ихээхэн анхаарч, газар газрын хурдаар цус сэлбэн хурд төрүүлэх болжээ. Түүний үр дүнд зөвхөн Өмнөговь төдийгүй говийн аймгуудын адуу нэлэнхүйдээ сайжирч, сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадамд тогтмол амжилттай наадаж буйг морь сонирхогч та бүхэн бэлхэнээ мэдэх билээ. 2000-2013 оныг хүртэл говийн гурван аймгийн /Өмнөговь, Дундговь, Дорноговь/ уяачид улсын наадмаас 39 айраг түрүү, бүсийн наадмаас 182 айраг түрүү хүртжээ.
Хамгийн ойрын жишээ дурдахад “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдааны гурван түрүү, дөрвөн айргийг говьчууд дангаараа хүртэж онгод хийморио гайхуулсан. Тэгвэл өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмаас Өмнөговьчууд дангаараа хоёр түрүү хүртсэн бөгөөд уг уралдааныг санаачлагч Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга /сүүлийн гурван жил дараалан төрийнхөө наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд мөн магнайлсан/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хул даага тус тус /давхар уяагаар Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн/ түрүүлснийг морь сонирхогчид санаж буй биз ээ.
Засгийн газрын тогтоолт бүсийн наадам тухайн бүс нутгийн уяачдын хөдөлмөрийг үнэлэх, цол хэргэмд хүргэх зорилго агуулдаг онцлогтой. Энэ хүрээнд “Говьшанхын хурд” уралдаанд уясан морьдоо амжилттай уралдуулан улсын цол хэргэмд хүрсэн уяачид цөөнгүй бий. Уралдааныг санаачлагч МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ “Говьшанхын хурд” наадмуудаас таван айраг хүртсэн байдаг бол Дундговь аймгийн Луус сумын харьяат Манлай уяач Д.Эрдэнэчулуун мөн л таван удаа уясан хүлгэдээ айрагдуулсан байна. Тэрээр 2008 онд улс, бүсийн наадмын гурван түрүү, есөн айргийн амжилтаар МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон бөгөөд “Говьшанхын хурд” уралдааны амжилт нь чухал нөлөө үзүүлсэн байдаг. Мөн 2014 оны морин жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайхан нь 2003, 2007 оны “Говьшанхын хурд” уралдаануудад хүрэн азаргаа түрүүлгэж байсан билээ.
Ийнхүү “Говьшанхын хурд” уралдаан зохион байгуулагддаг болсноор говийн адуу сайжирч, уяачид нь хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг болсноос гадна нутгийн хурдан угшил болох Шанхын холч адууны удам угсааг сайжруулан чанаржуулах, олон нийтэд таниулах ажил нь амжилттай өрнөсөөр байгаа юм. Дашрамд дурдахад, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй морины зүтгэлтнүүд дөрвөн удаагийн “Говьшанхын хурд” уралдааны бай шагналд нийтдээ 1.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингээд эрхэм та бүхнээ үе үеийн “Говьшанхын хурд” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
“Говьшанхын хурд-1” говийн бүсийн уралдаан 1999 он
Азарга
2. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Аюушийн цавьдар халзан
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Шөвгөр хонгор
4. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Дашдаваагийн хээр
5. Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хүрэн
Их нас
1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, МУ-ын Алдарт уяач С.Гомбо-Очирын Чонон саарал
2. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач Д.Ононгийн Аварга хээр
3. Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Эрдэнэбаатарын цагаан бор
4. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Совдын хээр
5. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Манлай уяач Ц.Баастын хонгор халзан
Соёолон
1. Улаанбаатар хот. Налайх дүүрэг. Тод манлай уяач Г.Сандуйжавын Дүү зээрд
2. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Манлай уяач Д.Эрдэнэчулууны Их хонгор
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Өлгөр хүрэн
4. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Мөнхбатын Даншиг ухаа
5. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ц.Хүүхэнбаатарын хүрэн
Хязаалан
1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Манлай уяач Т.Монхорын Гээдэн хээр
2. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, МУ-ын Алдарт уяач В.Наранмандалын зээрд
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Чулуунбаатарын зээрд
4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Батаагийн хул
5. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Лхагвасүрэнгийн шарга халзан
Шүдлэн
1. Улаанбаатар хотын Налайх дүүрэг. Тод манлай уяач Г.Сандуйжавын хар
2. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Манлай уяач Т.Монхорын хонгор
3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн улаан буурал
4. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн хөх буурал
5. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Тэгшээгийн хул
Даага
1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Д.Төмөрбаатарын ягаан
2. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Сайханбилэгийн хээр
3. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Сайханбилэгийн хонгор
4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Р.Буянтогтохын зээрд
5. Улаанбаатар хотын Налайх дүүрэг. Манлай уяач Н.Түмэнбаярын зээрд
“Говь шанхын хурд-2” говийн бүсийн уралдаан 2003 он
Азарга
1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Ц.Аюушийн хээр
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Г.Нямдаваагийн зээрд
3. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Манлай уяач Ц.Баастын хонгор халзан
4. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ц.Цэрэнбалын бор
5. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач М.Энэбишийн хүрэн
Их нас
1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Ц.Аюушийн халиун алаг
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Г.Нямдаваагийн буурал духт
3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хар
4. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Манлай уяач Д.Эрдэнэчулууны Их хонгор
5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Цэдэвдоржийн халтар
Соёолон
1. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Ганбатын Урьхан хонгор
2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Доржсамбын хул
3. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат Батчулууны хүрэн
4. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Манлай уяач Д.Эрдэнэчулууны загал
5. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Манлай уяач Д.Эрдэнэчулууны Босс хээр
Хязаалан
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Л.Алтанхуягийн цоохор
4. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ч.Сугарын загал
5. ......
“Говь шанхын хурд-3” говийн бүсийн уралдаан 2007 он
Азарга
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн
2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Цогтбаярын буурал
3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Манлай уяач Б.Отгоннасангийн хонгор
4. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Ганболдын Ноён хээр
5. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, аймгийн Алдарт уяач П.Цэвэгмидийн Бөөн хүрэн
Их нас
1. Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Бямбаноровын хар
2. Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Санжаагийн хүрэн халзан
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Очирын зээрд
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Жамъянсүрэнгийн сартай зээрд
5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач Д.Ононгийн буурал
Соёолон
1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн хонгор
2. Төв аймгийн Баян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Довдонбалжирын саарал
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Манлай уяач Ч.Гансүхийн Гуулин зээрд
4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Б.Эрдэнэгэрэлийн хонгор
5. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Манлай уяач Д.Эрдэнэчулууны хүрэн
Хязаалан
1. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач Д.Ононгийн Янзага зээрд
2. Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Санжаагийн хар
3. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Тод манлай уяач Ц.Батсайханы хар
4. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат С.Дамбажавын хонгор
5. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хээр
Шүдлэн
1. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Ц.Энхтүвшингийн халиун
2. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Манлай уяач С.Төмөр-Очирын буурал
3. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Р.Баатархүүгийн Цахиур хул
4. Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Одхүүгийн хул
5. Говьсүмбэр аймаг. Аймгийн Алдарт уяач Ц.Мөнхпүрэвийн зээрд халзан
Даага
1. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Манлай уяач П.Мэндбаярын Ланд бор
2. Төв аймгийн Лүн сумын харьяат, Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн
3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, Манлай уяач С.Төмөр-Очирын Ембүү хүрэн
4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Тод манлай уяач С.Ганхуягийн ногоон
5. Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Тод манлай уяач С.Ганхуягийн халтар
“Говь шанхын хурд-4” говийн бүсийн уралдаан 2011 он
Азарга
1. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Жаргалсайханы хул алаг
2. Улаанбаатар хотын Багахангай дүүрэг. Нийслэлийн Алдарт уяач Б.Дашдоржийн бор
3. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Нэхийтийн хонгор
4. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Б.Цэнгэлжаргалын Гал хонгор
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ембүү хээр
Их нас
1. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал
2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Балдандоржийн хонгор
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Оргилын бор
4. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач А.Батсүхийн бор халзан
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн бор
Соёолон
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хүрэн
2. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Н.Ижилбаярын хар бор
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын Янзага зээрд
4. Төв аймгийн Баян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы хүрэн
5. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Э.Доржрагчаагийн хонгор
Хязаалан
1. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Ө.Мөнхтайваны Хулан хээр
2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Ц.Эрдэнээгийн хүрэн
3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Тод манлай уяач Б.Жанчивын хүрэн
4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Д.Дагвадоржийн хул
5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат Б.Найдандоржийн бор
Шүдлэн
1. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын хар
2. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Энхбатын цавьдар
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн хонгор
4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач О.Энхбаярын хар
5. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы цагаан
Даага
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн хээр
3. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Сүхбаатарын хонгор
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн Алдарт уяач А.Жаргалсайханы хонгор
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна