Аймгийн Алдарт уяач Т.Болдбаатар: Халиун азарга маань Хөдөлмөрийн баатарын азаргануудтай л уралдаж байна


-Халиун азарга аман хүзүүнд хурдлан, эзэндээ төрийн наадамд анхны айргийг амсууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Арав гаруй жил хурдан хүлгийн дэл сүүл боож, төрийнхөө наадмыг төгөлдөр болгохын төлөө өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөн зүтгэж ирснийхээ үр шимийг амслаа.1994 оны баяр наадамд би өөрөө барилдаж, нэг давж байсан бол, 20 жилийн дараа хурдан хүлгээ төрийнхөө наадамд айрагдууллаа.Сэтгэл маш сайхан байна. Төрийнхөө наадамд барилдан хүчийг үзэх, морио уралдуулан хийморио шалгах нь монгол эр хүний баяр, бахархал байдаг.
-Барилдаж байсан гэдгийг тань анх удаа сонсч байна?
-Тухайн үед би багшилж байсан юм.Тэгээд цэргүүдтэйгээ очиж, хийморио сэргээн зодоглож нэг даваад Дамдин аваргатайгаа зургаа татуулж байлаа. Нэг давсныг гэрчлэх үнэмлэх нь одоо ч надад хадгалаастай байдаг.
-Өөрөө барилдах, морио айрагдуулчихаад цоллуулж зогсох хоёрын аль нь илүү бахархалтай санагдсан бэ?
-Аль аль нь л бахархалтай сайхан байлгүй яахав.Улсын цолгүй бөх төрийнхөө баяр наадамд нэг давчихаад тугаа тойрч явахад эр хүн болж төрсний хэрэг бүтэх шиг сайхан. 20 жилийн дараа азаргаа айрагдуулчихаад нутаг усаараа дуудуулан цоллуулж зогсох бас л сайхан.
-Халиун азарга Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлчихээд ирсэн. Ер нь айрагдчих болов уу гэсэн итгэл байсан биз?
-Энэ жил Хэнтий аймгийн баяр наадмаас өөр газар уралдуулаагүй.Хурдан морь гэдэг эмзэг шүү дээ.Тэр утгаараа олны хэл амнаас холхон шиг Сүхбаатартаа уяж байгаад, Хэнтийн наадамд тавьсан.
-Өнгөрсөн жил хаврын бүсийн хоёр ч уралдаанд айрагдсан. Өнөө жил мордуулаагүй байхаа, дуулдаагүй?
-Тэгсээн. Дүнжингаравт уралдах гээд иртэл хойшилчихсон. Өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд”-д таваар давхиад, Эрдэнэтийн бүсэд аман хүзүүдсэн. Тэгэхдээ мөн л Даваахүү Тод манлайн буйлан тамгатай үрээнд дийлдэж аман хүзүүдэж байсан./Ц.Энхбатын цавьдар азарга/Сая ч гэсэн Баянбатын хонгор азаргатай урд хойноо орж уралдан аман хүзүүдлээ. Халиун азарга маань Хөдөлмөрийн баатарын азаргануудад л аргагүй дийлдэж байна даа.
-Халиун азарга сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа?
-Тиймээ.Ноднин бас их хурдан байсан.Ер нь айрагдчих байх гэсэн горьдлоготой байсан шүү. Тэгэхдээ Даваахүү гуайн хэлснээр "Төрийн наадамд шийдсэн тавин мориноос тав нь ордог" гэдэгчлэн тэр өдрийн эзэн хүний аз од, унасан хүүхдийн авхаалж самбаа, морины маань хийморь лундаа зэргээс шалтгаалдаг учраас төрийн наадмын өндөр босгыг давчих юмсан гэсэн бодол байснаас яг итгэлтэй 100% айрагдана гэсэн итгэл байгаагүй. Энэ жил ч битүүхэн горьдоод үзэгчдийн дунд хүлээж байсан. Тэгээд айрагдах нь тодорхой болоод ирэхээр нь хөлсний хашаа руу гүйсэн ч амжаагүй. Бэрх юм билээ шүү. /инээв/Өмнө нь айрагдаж,түрүүлсэн морьдын эзэд хөслний хашаанд аахилж уухилсан амьтад орж ирэхийг хараад өөрөө уралдсан биш гэж бодсон.Тэгэхээс аргагүй юм билээ.
-Хоймор нутгийн уяачид сүүлийн жилүүдэд тогтмол төрийн наадмын хишиг хүртэж буй. Энэ удаа халиун азарга буухиаг нь үргэлжлүүллээ?
-11 жилийн өмнө манай аймгийн уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн Тожин ногоон азарга улсын наадамд аман хүзүүнд хурдалж байсан. Даваасүрэн бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Ангижавуудын азарганууд арван жилийн зайтай хоёулаа аман хүзүүнд давхина гэдэг бас л сонин түүх болох байх.
-Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Хотгойдын хурдаас өмнө нутгийн зон олныхоо хийморийг өргөсөн юм биз дээ?
-Хөвсгөл нутгийн зон олны минь хийморь лундаа, итгэл сэтгэл намайг түшлээ гэж бодож байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг аль ч талаараа ард иргэдээ үлгэрлэн дагуулж, манлайлж байх ёстой хүн.Тэр утгаараа нутаг орныхоо нэр усыг гаргах, уламжлалт өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлэх, дараагийн үедээ өвлүүлж үлдээх тал дээр өөрийнхөө хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг.
-Энэ жилийн баяр наадамд танай аймгаас хичнээн уяач ирсэн бэ?
-20 гаруй уяач ирж, Хөвсгөл нутгийнхаа нэрийг дуурсган сайхан наадлаа. Сүүлийн жилүүдэд манай уяачид улс бүсийн наадмуудад тогтмол амжилттай сайхан наадаж байгаа нь "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны бодлого, үйл ажиллагаа зөв байгаагийн илрэл болов уу гэж бодож байна.
-Хэдхэн хоногийн дараа ”Хотгойдын хурд-3" уралдаан болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-Тиймээ.Хангайн бүсийн даншиг “Хотгойдын хурд-3" уралдаан маань Жалханз хутагт Дамдинбазарын мэлмий гийсний 140 жилийн ойтой давхцаж байгаа. Ойн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан.Зохион байгуулах хороо, баяр наадмын салбар хороо байгуулагдаж, уралдааны зохион байгуулалт,хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.
-Халиун азарга “Хотгойдын хурд”-д тоосоо өргөхөөр Хөвсгөл явсан сурагтай байсан?
-Тэгнэ. Өмнө нь Хөвсгөл аймгийн 80 жилийн ойгоор очиж аман хүзүүдэж байсан.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-За баярлалаа.
Б.Долзодмаа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна