Хангайн бүсийн даншигт Н.Баттүвшин түрүүлж, Б.Ганхуяг үзүүрлэж хурц арслан цол хүртлээ


“Хотгойдын хурд 3” хангайн бүсийн даншиг наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо боллоо. Бөхийн барилдаанд у.а Х.Мөнхбаатар, у.х Г.Элбэг, Г.Ганхуяг, Ц.Содномдорж, у.н Б.Бадрла, У.Балжинням, Н.Баттулга, Б.Баянмөнх, М.Эрдэнэбат, А.Батмөнх нараар манлайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөх зодоглолоо. Бөхийн барилдааны гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар а.а Г.Батнямыг, а.х.а Б.Одгэрэл а.н Н.Бямбацогтыг, а.х.а Д.Цэвэлсодном а.з Л.Батзоригийг, а.х.а О.Гантулга а.н.н О.Батжаргалыг гэхчлэн өвөрмөц амууд харагдаж байв. Мөн Шинэ-Идэр сумын заан Ц.Алтаншагай а.а С.Мөнхсүхийг давхар тохоод тун уран давсан бол тунасан сумын заан Га.Бат-Эрдэнэ Б.Сүхбат нарын барилдаан уран хурц болж Цагаан-Уулын Гармаагийн Бат-Эрдэнэ давлаа. Батбаатарын Сүхбат саяхан Улаан-Уул сумынхаа наадамд түрүүлж заан цолоо баталжээ.
Бөхийн барилдааны дөрвийн даваанд с.з Э.Ширнэн у.н Н.Баттулгаар, с.з Энхболд у.н Б.Бадралаар, с.з А.Мягмаржав у.н Б.Баянмөнхөөр, с.з Ц.Хашбат у.н У.Балжиннямаар, с.з Э.Баасанжав а.х.а Б.Батжаргалаар, с.з А.Баянмөнх а.а Г.Баасандоржоор, с.з Г.Батсүх а.х.а Ё.Эрдэнэжаргалаар, с.з Эрдэнэбаяр а.х.а Д.Цэвэлсодномоор, с.з Г.Балжинням а.а Э.Зоригтбаатараар, с.з Б.Батбилэг а.а Б.Баатарцолоор, с.з Гантулга а.а Ч.Ганзоригоор, с.з Н.Мөнх-Эрдэнэ а.а Б.Дэлгэрсайханаар тус тус давлаа. Харин аймгийн цолд горилж байсан Шинэ-Идэрийн Цогтгэрэлийн Алтаншагай у.х Ц.Содномдоржид, Цагаан-Үүрийн Базаррагчаагийн Нямсүрэн у.н А.Батмөнхөд, Цагаан-Уулын Гармаагийн Бат-Эрдэнэ а.х.а О.Гантулгад, Арбулагийн Гэсэрийн Бат-Эрдэнэ а.а М.Бат-Отгонд, с.з Б.Даваажанцан а.а Л.Нямбаярт тус тус шороодсон юм. Мөн а.н Б.Пүрэвдорж а.а Б.Ганхуягт, а.н Ц.Сандагдорж а.а Ч.Хөхчирэнгэрт унаж дараа жилийн наадмыг хүлээх болов.
Тавын даваанд у.а Х.Мөнхбаатар, у.х Ц.Содномдорж нар а.а Р.Дамдин, а.а Э.Ванданцэрэн нарыг амлаж давсан бол у.х Г.Элбэг, у.х Г.Ганхуяг нар өөрийн шавь с.з Г.Балжинням, Б.Батбилэг нарыг амлаж шавь нараа аймгийн цолд хүргэлээ. Мөн Улаан-Уулын Ө.Гантулга, Цагаан-Үүрийн А.Баянмөнх, Мөрөнгийн Ц.Хашбат, Их-Уулын Э.Ширнэн, Тариалангийн Б.Эрдэнэбаяр, Баянзүрхийн Б.Энхболд, Бүрэнтогтохын. А.Мягмаржав, Э.Баасанжав нар у.н М.Эрдэнэбат, А.Батмөнх, а.х.а Б.Одгэрэл, а.а М.Бат-Отгон, а.а Л.Нямбаяр, а.а Ц.Чимэддорж, а.а А.Давааням, Ч.Хөхчирэнгэр нараар тус бүр тав давж аймгийн начин болцгоов.
Зургаагийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, у.х Ц.Содномдорж, а.а Б.Ганхуяг нар с.з Ө.Гантулга, Ц.Хашбат, Б.Энхболд нараар төвөггүй давсан бол а.з Н.Баттүвшин өөрийн төрсөн дүү у.н А.Батмөнхөөр начин цолд хүрсэн с.з А.Баянмөнхийг амлаж давлаа. Ховд аймгийн харьяат, а.н.н Д.Ууганбаяр с.з Э.Баасанжавыг хөлд нь ороод давсан бол а.н Б.Даваа-Очир с.з А.Мягмаржавыг мордоод угсруулж өхийлдөөд уран мэхээр давав. Тунасан сумын заанууд барилдаанд Э.Ширнэн, Б.Эрдэнэбаяр нар давснаар аймгийн харцага цолны болзол хангалаа.
Долоогийн даваанд у.а Х.Мөнхбаатар өөрийн гарын шавь а.н Б.Даваа-Очирыг , у.х Ц.Содномдорж өөрийн дотны найз, Ховд аймгийн Мөст сумын харьяат а.н.н Д.Ууганбаяр нарыг амлаж барилдалгүйгээр элэг бүсээ тайлж тахимаа өгөв. Ингэснээр Д.Ууганбаяр, Б.Даваа-Очир нар аймгийн заан цолны болзол хангалаа. Мөн а.а Б.Ганхуяг, а.з Н.Баттүвшин нар долоо давж их шөвөгт үлдэв.
Ийнхүү Хангайн бүсийн даншиг, Жалханз хутагт Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, “Хотгойдын хурд 3” даншиг наадамд Цагаан-Үүр сумын харьяат, аймгийн заан Намсрайн Баттүвшин 9 даван түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн бол Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Бадамсамбуугийн Ганхуяг үзүүрлэж мөн хурц арслан цолд хүрлээ. Их шөвөгт шалгарсан Ховдын Д.Ууганбаяр, Хөвсгөлийн Б.Даваа-Очир нар аймгийн заан боллоо.
Үзэгч олон, ард түмэн энэ наадмын талаар сэтгэл дундуур байгаа нь олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллүүдээс харагдаж байна.
Тавын даваа
1. У.а Х.Мөнхбаатар - а.а Р.Дамдин
2. У.х Г.Элбэг - с.з Г.Балжинням Бүрэнтогтох
3. У.х Г.Ганхуяг - с.з Б.Батбилэг Жаргалант
4. У.х Ц.Содномдорж - а.а Э.Ванданцэрэн
5. У.н М.Эрдэнэбат - с.з Ө.Гантулга Улаан-Уул
6. У.н А.Батмөнх - с.з А.Баянмөнх /төрсөн ах/
7. А.х.а Б.Одгэрэл - с.з Ц.Хашбат Мөрөн
8. А.х.а О.Гантулга - а.н.н Д.Ууганбаяр Ховд
9. А.а М.Бат-Отгон - с.з Э.Ширнэн Их-Уул
10. А.а Л.Нямбаяр - с.з Б.Эрдэнэбаяр Тариалан
11. А.а Ц.Чимэддорж - с.з Б.Энхболд Баянзүрх
12. А.а А.Давааням - с.з А.Мягмаржав Бүрэнтогтох
13. А.а Б.Ганхуяг – с.з Г.Батсүх Жаргалант
14. А.а Ч.Хөхчирэнгэр - с.з Э.Баасанжав Бүрэнтогтох
15. А.з Н.Баттүвшин - с.з Н.Мөнх-Эрдэнэ Жаргалант
16. А.х Л.Энхбат - а.н Б.Даваа-Очир
Зургаагийн даваа
1. У.а Х.Мөнхбаатар – с.з Ө.Гантулга
2. У.х Ц.Содномдорж – с.з Ц.Хашбат
3. А.а Б.Ганхуяг – с.з Б.Энхболд
4. А.з Н.Баттүвшин – с.з А Баянмөнх
5. А.н.н Д.Ууганбаяр – с.з Э.Баасанжав
6. А.н Б.Даваа-Очир – с.з А.Мягмаржав
7. С.з Г.Балжинням – с.з Э.Ширнэн
8. С.з Б.Батбилэг – с.з Б.Эрдэнэбаяр
Долоогийн даваа
1. У.а Х.Мөнхбаатар – а.н Б.Даваа-Очир
2. У.х Ц.Содномдорж – а.н.н Д.Ууганбаяр
3. А.а Б.Ганхуяг – с.з Э.Ширнэн
4. А.з Н.Баттүвшин – с.з Б.Эрдэнэбаяр
Наймын даваа
1. А.а Б.Ганхуяг – А.н.н Д.Ууганбаяр
2. А.з Н.Баттүвшин – а.н Б.Даваа-Очир
Есийн даваа
1. А.а Б.Ганхуяг – А.з Н.Баттүвшин
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна