Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний 3 жилийн ойн барилдаанд шинэ арслан Н.Батсуурь түрүүллээ


Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтынГиннесийн номд бүртгүүлсний 3 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, өнөө жилийн улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан Н.Батсуурь, залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир нараар манлайлуулсан хүчит 224 бөх барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд а.н Х.Гантулга а.н М.Нямбаатарыг бусгаад, а.н О.Мөнх-Ирээдүй а.н.н П.Батсүхийг зүүн талдаа чирч хутгаад, а.н У.Береке а.х А.Мөнхтүшигийг мордоод, а.х Ш.Алтангэрэл а.н Ч.Цогтбаатарыг давуулж гуядаад, а.х Н.Хүрэлсүх а.н Д.Төрболдыг хонгодож эргээд, а.н О.Түмэндэмбэрэл а.н Б.Ундралыг баруун хөлийг авч дэрлээд давав. Мөн Булган аймгийн Орхон сумын заан Э.Сумьяабат а.а З.Наранбаатарыг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын заан С.Оргилбаатар а.а Давж.Батбаярыг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын заан Ж.Бямбадоньд а.а Г.Ганцоожийг, саяхнаас Увс аймгийн Ховд сумаар зарлуулах болсон с.з Н.Ширчинхүү а.а Ж.Наранбаатарыг тус тус шороодуулж нэг давлаа.
Хоёрын даваанд а.н Г.Ууганбаяр у.н Б.Сумьяаг тахимдахад дагуулж зайлж татаад, а.н Л.Балдорж у.н Б.Амарзаяаг дагуулж хөмрөөд, а.н Го.Ганзориг у.н Т.Баасанхүүг суйлж давхар мордоод, а.н Н.Тунамал-Эрдэнэ у.н Б.Суманчулууныг гуд татаад, а.н.н Н.Энхжаргал а.х.а Н.Жаргалбаярыг тахимдаж дайраад, а.х Н.Хүрэлсүх а.а А.Сүмбээг элэг бүснээс давхар тохоод, а.х Х.Батбаяр а.а Б.Бат-Өлзийг сугадаж дайрч мордоод, а.з Т.Бэгзсүрэн а.а Б.Гончигтавхайг ард нь гарч сунгаад, ц.з Э.Тулга а.а Б.Энхбаатарыг нааж түрээд, а.а Ц.Чимэддорж а.з Ж.Дагва-Очирыг дагуулж гуядаад, а.а П.Мөнхбат а.х Ж.Мандахбаярыг сэрвүү барьцнаас мушгиад, а.а Д.Болдбаатар а.х Б.Төрмагнайг харваж дайраад, у.н Н.Батзаяа а.н У.Берекег гудлаж татаад давсан барилдаанууд үзэхэд урамтай, ярихад үнэнтэй байлаа. Энэ давааны хамгийн уран мэхийг заан Б.Соронзонболд хийсэн бөгөөд с.з Ж.Бямбадоньд зүүн хөлийг нь авч нэлээн дээр гаргасан ч заан дагуулж хөмрөөд уран цэвэрхэн давав. Мөн а.а Ш.Пүрэвгарьд, а.а Д.Анар нарын барилдаан үзэгчдийг шуугиулсан бөгөөд Анарыг хөмрөөд зүтгэхэд туганд тулсан тул талбайн голд барилдуулав. Барилдаан эхлэнгүүт Шархүүгийн Пүрэвгарьд шурхийн хөл авч давхар зүүн талдаа хутгаж давсан боловч цэцүүд ахин барилдуулж Анар арслан даваа авлаа. Улсын харцага А.Цацабшир с.з Н.Ширчинхүүг шуудагдаж дайраад мордсон бөгөөд барилдаж байсан хоёр бөхөд тулж гишгэдэл алдаад суучихав. Гэсэн ч маргаж мэтгэсэнгүй тахимаа өгсөн бөгөөд залуу хүчтэнүүд харцагын жудагтай, даруу зангаас суралцаасай.
Гурвын даваанд у.а Н.Батсуурь а.н Н.Тунамал-Эрдэнийг амлаж сэнжигний барьцнаас татаж дүүгүүрдээд /өнгөрсөн жил а.а Ш.Пүрэвгарьд, а.а Д.Болдбаатар нарыг энэ мэхээрээ давж байв/, у.з Б.Соронзонболд а.з Б.Эрдэнэбаярыг давхар тохоод, у.н Ч.Батчулуун а.а М.Бадарчийг мушгиад, а.а П.Мөнхбат а.а Н.Батсайханыг харваж тахимдаад, а.а Д.Анар а.а Бо.Батжаргалыг давхар ачаад, а.з Б.Болдбаатар а.з П.Баярхүүг мордоод хөөхөд дагуулж эргээд, а.а Б.Батдорж а.а Х.Оргилболдыг зүүн тахимдаад, а.а О.Хангай а.а Б.Эрдэнэхүүг шуудагдсан барьцнаас бусгаж зайлаад, а.х Н.Хүрэлсүх а.а Б.Хашбатыг гар ачаад тус тус давав. У.н Ц.Одбаяр өмнөх барилдаанд унасан а.а Б.Уугандавааг амлаж даагаа нэхсэн бол у.н Ч.Цогбаяр энэ жилийн наадмаар амлаад унасан а.а Б.Ганбаатарыг амлаж давжээ. А.а Э.Даш өмнөх даваанд барилдалгүй даваа авсан а.а Б.Серикийг татаж хавираад давлаа. Залуу арслан Серик хоёрын даваанд а.х Д.Бат-Эрдэнэтэй барилдаж харцагыг дэвжээнээс гарсан хэмээн барилдаанаас хассан юм. Бередмуратын Серик бэлтгэл муутай байгаа бололтой Даш арслантай барилдаж байхдаа түр амрахаар үзэгчдийн суудлыг зүглэж харагдав. Энэ даваанд үзэгчдийг шуугиулсан нэгэн барилдаан болсон бөгөөд а.х Б.Доржсүрэн у.а П.Бүрэнтөгсийн зүүн хөлийг шүүрч дэрлэсэн ч дутуудаж барьцаа сэлгэж харцагадаж шигшээд баруун талдаа татаж мордоод, мордоогоо хавираа болгож зүтгээд давчихав.
Оноолтын даваанд у.з Б.Батмөнх а.х Б.Доржсүрэнг сугадаж тахимдаад, у.з Б.Соронзонболд а.х С.Золбаярыг мушгиад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.з Б.Болдбаатарыг сугадаж мушгиад, а.а Э.Даш у.н Б.Сангисүрэнг тосгуулж зүүн хавсраад, у.н Ч.Цогбаяр а.а Ц.Чимэддоржийг тойрч дунгуйлдаад, у.н Ц.Одбаяр а.а Б.Батдоржийг таллаж татаад, а.а О.Хангай у.н Л.Цэрэнтогтохыг хөмрөнгүүт давхар тахимдаад, у.н Ч.Батчулуун а.а П.Мөнхбатыг бярдаж мушгиад, а.х.а О.Гантулга а.х.а Д.Цэвэлсодномыг татаж мордоод давснаар бага шөвөгт шалгарав.
Тавын даваанд у.а Н.Батсуурь у.ө.и.н Ш.Уламбаярыг амлаж шахаж татангуут угсруулж тахимдаад, у.з Б.Соронзонболд а.а Э.Дашийг хутгаад, у.н Л.Лха-Очир у.ө.и.н Р.Пүрэвдагвыг сугадаж хавираад, у.н Ч.Батчулуун а.х.а О.Гантулгыг давхар хамахад дагуулж татаад давлаа. Мөн энэ даваанд заан Б.Батмөнх у.н Н.Батзаяаг амлаж нэлээн удаан барилдсан бөгөөд начин барьц барих, мэх хийхдээ үзэгчдийг тун их хөгжөөж байлаа. Тунаж үлдсэн у.н Б.Бадамсүрэн а.а О.Хангай нар өнгөрсөн жилийн цэргийн наадмаар зургаагийн даваанд тунан барилдаж байсан бөгөөд энэ удаад ахин тунаж барилдав. Цэргийн наадмаар барьцнаас болж маргасан бол энэ удаад ч мөн маргаж харагдлаа. Барилдааны явцад арслан сугадаж шигшээд дайрсан ч ширээ тулж барьцыг тавиулав. Голлоод барилдахад начин барьцаа өгөхөөс эсэргүүцэж маргасан бөгөөд цэцүүд барьц тавилцсан хэмээн үзэж хуучин барьцыг бариулсангүй. Гэсэн ч залуу арслан бяртай байгаагаа нотлож шуудагдсан барьцнаас бяралхаж түрээд давж шөвгөрлөө. Барьцнаас болж маргасан өөр нэгэн барилдаан “онжав” начингуудын дунд болж Цэдэнбазарын Одбаяр гурав, дөрвөн ч удаа даваад дэвж харагдав.
Зургаагийн даваанд арслан гоцлож, заан Б.Батмөнх начин Ц.Одбаярыг амлаж давсан бол шинэ начин Ч.Батчулуун заан Б.Соронзонболдыг татаж мордон давлаа. Тунасан хоёрын барилдаан тун сонирхолтой болж баруун талдаа бусгаж зайлаад Лха-Очир начин давав. Өмнөх даваанд Алдархааны дүү начныг давсан Оргихын Хангай арслан Алдархааны ах начинд ийн уналаа.
Долоогийн даваанд арслан Н.Батсуурь Ч.Батчулуун начныг амлаж, заан Б.Батмөнх начин Л.Лха-Очиртой тунаж барилдав. Арслан начин хоёрын барилдаан барьц сонгоонд хүрсэн бол заан Б.Батмөнх шинэ начинд өмнөх даваанд хийсэн мэхнийх нь амтыг мэдрүүлэв.
Үзүүр түрүүнд өнгөрсөн жилийн наадмын долоогийн даваанд таарч барилдсан хоёр бөх шалгарсан бөгөөд шинэ арслан Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь дагуулж мушгиад давснаар түрүү бөхөөр тодорч, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүр булаав.
Их шөвөгт шинэ залуу начингууд шалгарч, цолоо мялаалаа.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна