“ТОД МАГНАЙ-2012” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА


Үндэсний өв соёл, түүх ёс заншлаараа бахдаж, Мон?олоороо омогшихын сэтгэл дундарсан хойч үеийн залуустаа ухаан, урам хайрлах хэтийн зорилго өвөртөлсөн “Тод магнай” сэтгүүл 2009 оны 9 сард анхны дугаараа нийтийн хүртээл болгож байсан билээ. Морьтон Монголчуудын мөнхийн омогшил хурдан хүлгэдийн хийморь далласан “Тод магнай” эдүгээ Монголын хамгийн олон уншигч захиалагчтай топ 10 сэтгүүлийн нэг болтлоо хүрээ тэлсэн нь бидэнд хийж бүтээхийн их урам хайрлаж, ташуур өгсөн юм. Тиймээс бид хэтийн зорилгодоо хүрэх хоёр дахь алхмаа хийхээр зориг шулуудан Монголын морин спорт уралдааны үндэсний холбоотой хамтран хурдан морины хөгжилд сэтгэл оюунаа чилээж байдаг эрхэм та бүхний дэмжлэгтэйгээр мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй зүтгэлтнүүдээ шагнаж урамшуулахаар шийдээд байна.
Мориор дамжсан их өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тод магнай-2012” ёслолын ажиллагааг Монголын морин спорт уралдааны үндэсний холбоо, “Тод магнай” сэтгүүл, “Монгол морины гайхамшиг” сан, “todmagnai.mn” сайт хамтран 2012 оны 2 дугаар сарын 19-ний ням гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Ёслолын ажиллагааны шалгаруулалтын журам хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэний дараа олон хүн зохион байгуулагчидтай холбогдож, нэр дэвшигчдийн болзол дээр уян хатан бодлого баримтлахыг санал болгосон юм. Мориор дамжсан үндэсний их өвийг түгээн дэлгэрүүлэгсдийг хөхүүлэн дэмжих зорилготой ёслолын ажиллагаа анх удаа зохиогдож буй тул шүүгчдийн зөвлөл зөвшилцөн тэрхүү саналуудыг харгалзан үзэж, “Төрийн их уяач” номинацид нэр дэвшигчдэд тавьж байсан шигшмэл морьдын “Их хурд” уралдааны үзүүлэлтийг хасаж, зөвхөн төрийн их баяр АХ-ын ойн баяр наадмуудын амжилтыг / 1990 оноос хойшхи/ нэг үзүүлэлт болгон өрсөлдөлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн “Их-Өв-2012” номинаци оролцогчдын өргөн цар хүрээг хамарч буй учир уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн гэсэн хоёр төрлөөр шилдгийг тодруулж, цаашдын уран бүтээлийн дэмжлэг болгон тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.
“ТОД МАГНАЙ-2012” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ШАГНАЛЫН ТӨРӨЛ,
ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
“Тод магнай-2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дараах төрлөөр шилдгүүдийг шалгаруулна. Үүнд:
1. Шилдэг уяач буюу “Төрийн их уяач-2012” номинаци
2. Шилдэг хүлэг буюу “Төрийн их хүлэг-2012” номинац
3. Шилдэг унаач хүүхэд буюу “Төрийн их унаач-2012 номинаци
4. Морины шилдэг зүтгэлтэн буюу “Морины зүтгэлтэн-2012” номинаци
5. Шилдэг уран бүтээл буюу “Их өв-2012” номинаци
“Тод магнай-2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд шалгаруулах дээрх номинацид нэр дэвшигчид нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд бүрдүүлэх материалыг мөн дор дурдав. Үүнд:
1. “Төрийн их уяач-2012” номинацид нэр дэвшигч
2011 онд гаргасан амжилт
Тав буюу түүнээс дээш жил хурдан морь уяж сойсон байх
Монгол төрийн үндэсний их баяр АХ-ын ойн баяр наадмуудад азарга эсвэл их морь түрүүлгэж, айрагдуулсан байх
Үзүүлсэн амжилтын 30 %-аас доошгүй нь өөрийн унаган адууны амжилт байх
Гарын шавь бэлтгэсэн байх
Шавь нь үндэсний баяр наадмын тухай хуулийн болзол биелүүлж сум, аймаг, улсын цолонд хүрсэн байх
Бэлтгэсэн шавийнх нь уясан хүлгэд улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тавьсан шаардлага бүрт нийцсэн холбогдох материал /айрагдаж түрүүлснийг гэрчлэх баярын бичиг өргөмжлөлийн хуулбар, медалийн зураг/
o -Уяачийн зураг
o -Товч намтар
o -Амжилтын цуваа болон баталгаажуулсан хуулбарууд
Мөн шавь нарынхаа
o -Зураг
o -Товч намтар
o -Амжилтыг баталгаажуулсан хуулбарууд
2. “Төрийн Их хүлэг-2012” номинацид нэр дэвших морь
Энэхүү шалгаруулалт зөвхөн их насны моринд хамаарах бөгөөд 1990 оноос хойшхи уралдааны амжилтуудыг тооцно.
Түүнчлэн олон жил тогтвортой уягдаж, амжилт гаргасан байх нь гол үзүүлэлт болно.
2011 онд гаргасан амжилт
Уягдсан цагаас хойш гаргасан амжилт
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тухайн морины насыг тодорхойлсон баримт
o -2011 онд уралдаж гаргасан амжилт, түүнийг гэрчлэх баталгаа
o -Уягдсан цагаас хойш гаргасан бүх амжилтуудын цуваа баталгаа
3. “Төрийн их унаач-2012” номинацид нэр дэвшигч
Энэ номинацид нэр дэвшигчид 7 буюу түүнээс дээш настай байна
Нэр дэвшигчийн хурдан морь унасан жил нэг буюу түүнээс дээш байх
2011 онд гаргасан амжилт
Улс, бүсийн наадамд 5 буюу түүнээс дээш түрүү айраг хүртсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
o -Тухайн наадам, уралдааныг зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, баталгаа
o Улс, бүсийн наадамд 5 буюу түүнээс дээш түрүү айраг хүртснийг гэрчлэх баримт
4. ”Морины их зүтгэлтэн -2012” номинацид нэр дэвшигч
Үндэсний их соёл, хурдан морины хөгжлийн төлөө шинэ санал санаачлагыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсэн байх
Хэрэгжүүлсэн санал санаачлага нь нийтийн хүртээл болж, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o Үндэсний их соёл, хурдан морины хөгжлийн төлөө шинэ санал санаачлагыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсэн тухай баримт мэдээлэл
o Хэрэгжүүлсэн санал санаачлага нь нийтийн хүртээл болж, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн тухай баримт мэдээлэл
5. “Их-Өв-2012” номинацид нэр дэвших бүтээл
Энэхүү номинацид хэвлэл мэдээллийнхэн /телевиз, сонин, сайт, сэтгүүл, FM радио/, уран бүтээлчид /дуучид, жүжигчид, найруулагч/ нэр дэвшинэ
Дээрх номинацид дэвшин өрсөлдөх төрлүүд:
Нийтлэл
Сурвалжлага
Ярилцлага
Нэвтрүүлэг
Уралдааны дамжуулалт
Уран сайхны болон баримтат кино
Зохиомжит нэвтрүүлэг
Дуу
Шүлэг
Клип
Жүжиг
Хурдан мориор дамжуулан үндэсний их соёл, үүх түүх, ёс заншлыг залуу хойч үедээ сурталчилсан байх
Үндэсний морин спортын цаашдын хөгжилд тулгамдсан асуудлыг хөндөж, гарц хайсан байх
Үндэсний морин спортын хөгжил дэвшилд шинэ санал санаачлагуудыг дэвшүүлсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тухайн номинацид өрсөлдөгчийн зураг, намтар, хийсэн бүтээлүүдийн жагсаалт
o Өрсөлдөж буй уран бүтээлийн нэг хувь
o Хурдан мориор дамжуулан үндэсний их соёл, үүх түүх, ёс заншлыг залуу хойч үедээ хэрхэн сурталчилсан тухай тайлбар
o Үндэсний морин спортын цаашдын хөгжилд тулгамдсан асуудлыг хөндөж, гарц хайсан тухай тайлбар
o Үндэсний морин спортын хөгжил дэвшилд шинэ санал санаачлагуудыг дэвшүүлсэн тухай тайлбар
“Тод магнай-2012” ёслолын ажиллагааны шилдгийн номинацид нэр дэвшигчдийг шалгаруулахдаа дараах журмыг баримтална.
Зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагад нийцэж буй бол холбогдох материалыг 2012 оны 2 дугаар сарын 5-ны хооронд “Тод магнай” сэтгүүлийн байранд авчирч өгөх буюу todmagnai@ymail.com болон telmen_1@yahoo.com хаягаар илгээх. /Холбогдох хаяг, утсаа үлдээнэ/
Дээрх таван номинацид нэр дэвшигч уяач, унаач хүүхэд, морьд, хурдан морины зүтгэлтнүүд, уран бүтээлчдийн холбогдох материалыг 2012 оны 2 дугаар сарын 6-наас эхлэн www.todmagnai.mn сайтад байршуулан олон нийтийн саналыг авч эхэлнэ. Олон нийтийн санал асуулгаар номинаци тус бүр дэх хамгийн олон санал авсан эхний таван оролцогчдоос шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөн шилдгийг шалгаруулна.
Санал асуулгад оролцогчид нэг серверээс өдөрт нэг удаа хандах эрхтэй бөгөөд саналын тоонд гаднаас нөлөөлөх боломжгүй юм.
Санал асуулгад шударга бусаар өрсөлдөхөөр санаархаж хакердах оролдлого хийвэл тухайн нэр дэвшигчийг өрсөлдөөнөөс хасна.
Интернетийн санал асуулга нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 00.00 цагт дуусгавар болно.
Шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан шилдгүүд “Тод магнай-2012” ёслолын ажиллагааны үеэр өргөмжлөл, цом гардан авна.
Жич: “Их-Өв-2012”номинацид нэр дэвшигчдээс
-Уран бүтээлчид
-Хэвлэл мэдээллийнхэн
гэсэн хоёр төрлөөр шилдгүүдийг тодруулж тус бүр цом, өргөмжлөл 500,000 төгрөгөөр шагнана.
“Тод магнай-2012” ёслолын ажиллагааны шилдэгт нэр дэвшигч, Үндэсний их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмрээ оруулан салбартаа манлайлагсдыг олон нийтэд таниулан, тэднийг алдаршуулахдаа телевиз, радио, сонин, сэтгүүл, сайт зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглана.
Санаачлан зохион байгуулагч: “Тод магнай” сэтгүүл
Хамтран зохион байгуулагч: Монголын Морин спорт уралдааны үндэсний холбоо
Зохион байгуулагчид: www.todmagnai.mn сайт
“Монгол морины гайхамшиг” сан
Холбоо барих:
Утас: 8810-2992, 8890-2992
9509-2992, 9905-2538, 9917-8085
9665-2992, 9191-2538, 9660-2992
Электрон шуудан: todmagnai@ymail.com
telmen_1@yahoo.com
undraa_ntsag@yahoo.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна