"Эрдэнийн хүлэгч" МСУХ-ны тухайд...


Дорноговь аймгийн Эрдэнэ сумын МСУХ нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 2010 оноос “Эрдэнийн хүлэгч” нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж 9 тэргүүлэгч, 60 гаруй гишүүнтэй ажиллаж байна. Тус холбоо нь шинэчлэгдэн байгуулагдсанаар өөрийн туг далбаа, тамгатай болж, жил бүр оны шилдэг уяач, оны шилдэг унаач хүүхдийг шалгаруулах, хаврын тэргүүн сард холбооны нэрэмжит нээлтийн уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулаад байгаа юм.
Эрдэнэ сум эрт дээр үеэс эрдэмт уяачид, хурдан хүлэг морь сайтай байсан бөгөөд аймгийн манлай уяач цолтой Түвдэндорж, Хамбадай, Өвгөн, Гавуу зэрэг олон сайн уяач төрөн гарсан байдаг. Одоо энэ цагт Д.Отгонжаргал, М.Батзориг, Г.Мөнхтүвшин, Д.Батхүрэл, Л.Жаргалсайхан, Б.Цэндбаатар, Ө.Суурь М.Батболд зэрэг аймаг, сумын алдар цолтой уяачид улс, бүс, аймгийн наадмуудад амжилттай уралдан түрүү, айраг хүртсээр байна. Тухайлбал, Ардын хувьсгалын 89 жил, аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмаар Эрдэнэ сум 3 түрүү, 1 айраг авч сайхан наадсан. Мөн 2010 оны Монголын шигшмэл хурдан хүлгийн “ИХ ХУРД-V” уралдаанд Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батхүрэлийн хонгор халзан морь тархины морьдтой уралдсаар говийн уяач, морь хоёр хангайн хоолонд жаахан алдаж 12-т хурдалж байсан.
"Эрдэнийн хүлэг"-ийн уяачид сүүлийн жилүүдэд орчин үеийн уяаны арга барилд суралцан, адууны үржил, селекцийн ажилд анхаарч, өөрийн унаган адуун суурийг шинэ цагийн монгол адуу, Сүхбаатар аймгийн адуун сүргээр сэлбэж байна.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас аймгийн наадам болон аймгий бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдээс танилцуулбал:
-Аймгийн Алдарт уяач П.Түвдэндоржийн бор азарга. Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан. Нийт 22 түрүү, 5 аман хүзүү, 16 айрагдсан
-Сумын Алдарт уяач Б.Цэндбаатарын зээрд азарга. АХ-ын 89 жилийн аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт хурдалсан. Сумын болон бусад наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан.
-Аймгийн Алдарт уяач Д.Батхүрэлийн хонгор халзан морь. АХ-ын 89 жилийн аймгийн баяр наадмын хурдан их насны уралдааны түрүү. Монголын шигшмэл хурдан хүлгийн “Их хурд-V” уралдаанд 12-т хурдалсан. Хутагтын хурд уралдааны хоёр айрагтай. Нийт дөрөв түрүүлж, зургаа айрагдсан.
-Сумын Алдарт уяач Г.Мөнхтүвшингийн халиун. Аймгийн бүсийн уралдаанд нэг айрагдсан. Сум болон бусад наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан.
-Уяач Ц.Цогдэлгэрийн алаг. Аймгийн хаврын бүсийн “Хутагтын хурд 2012” уралдаанд шүдлэн гуравт хурдалсан. Нийт дөрөв түрүүлж, хоёр айрагдсан.
-Сумын Алдарт уяач Л.Жаргалсайханы бор даага. АХ-ын 89 жилийн аймгийн байр наадамд түрүүлсэн. Сум болон бусад наадмуудад хоёр түрүүлж, гурав айрагдсан.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна