Оны шилдэг, сумын Алдарт уяач П.Эрдэнэчулуун: Хурдан буяны хишгээр шилдэг уяач болсондоо баяртай байна


Дуу хуурын өлгий Дундговь нутагт зохион байгуулагдсан “Их Мандалын хурд-2014” төвийн бүсийн наадамд хонгор үрээгээ айрагдуулсан амжилтаар сумын Алдарт уяач П.Эрдэнэчулуун Өлзийт сумын Оны шилдэг уяач болжээ. Хонгор үрээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Дэлгэр” багийн Д.Дорждэрэм хэмээх залуугийн унаган адуу бөгөөд 2013 онд шүдлэн үрээ авчраад хязаалан насандаа Сайнцагаан сумын 90 жилийн ойд зургаалж, мянгат малчны наадамд айрагдаад, төвийн бүсэд сайхан хурдалсан буянт хүлэг юм.
Дөмөг адуу хүнийг олон сайхан хүмүүстэй танилцуулдаг гэдэг. П.Эрдэнэчулууны цагаан азарга Дундговийн баруун талд танил болсон бөгөөд Өндөршилийн Жадамбын Бандийн цагааны угшилтай адуу. Аав нь анх даага авчирч, шүдлэн Луус сумын наадамд наймалж, 1991 онд хязаалан насандаа Дундговь аймгийн 50 жилийн ойгоор мөн наймалж, давхар уяагаар Луус сумын наадамд аман хүзүүдсэн. Мөн Дундговь аймагт нэг айрагдаж, Өлзийт суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, Луус сумын наадамд хоёр аман хүзүүдэж, тус суманд болсон түмэн адууны баярт дөрвөлсөн байна.
Тэрээр уралдааны морь унаж байгаад хүнддэж хурдан хүлгийн сүүл шуусан удам дамжсан уяач юм. Цэргээс ирэхэд аав нь Сайнцагаан сумын “Дэнхэр” хэмээх Ичинхорол гэдэг хүнээс соёолон хүрэн халзан үрээ авч өгч азарга тавьжээ. Тэр жил буюу 1987 оны намар Луус сумын хойно Хадбаатар аварга, харлаг Жавзмаа зэрэг мундаг бөхчүүд ирж зодоглосон өтгөн наадам болоход хүрэн үрээ зургаалсан байна. Авга ах аймгийн Алдарт уяач Дамбий хүрэн азаргыг авъя гэж асуухад нь “сайн нь сайн юм, гэхдээ уяж чаддаг хүндээ очиг” гээд өгчихсөнөөс хойш Луус суманд олон түрүүлж, айрагдсан бөгөөд одоо ч удам угсаа нь хурдалсаар байгаа ажээ.
Шилдэг уяач маань бусдын нэгэн адил зүүн зүгийн адуугаар цус сэлбэн адууныхаа чанар чансааг сайжруулж, Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын унаган азарга, Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Сайнбаяраас Баадуу угшилтай хоёр азарга, мөн сумын Доржпүрэв гэх аймгийн Алдартын нэг хээр үрээ авчирсан нь сайхан хурдалж хэд хэд айрагдсан байна. Яваандаа шинэ цагийн монгол адуутай болох бодолтой явдаг гэнэ.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна