Сумын Алдарт уяач Ч.Батсүх: Гурван жил сумынхаа шилдэг уяачаар шалгарлаа


Завхан аймгийн Асгат сумын уугуул, сумын Алдарт уяач Ч.Батсүхтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Өвөөгийн өвөр дээр эрхэлж, хүлгийн зоон дээр исгэрч өссөн Алдартын бага насны дурсамжаас яриагаа эхэлье?
-Миний ээжийн аав Галаарид гэдэг хүн морь уядаг байсан юм. Би өвөө дээрээ өссөн хүн. Өвөө маань хоёр саарал морио Баянхайрханы наадамд олон удаа айрагдуулсан. Бас хурдан хул азарга, хээр морьтой.
-Өвөөгийнхөө уясан морийг унадаг байсан байлгүй?
-Нэг их олон жил унаж чадаагүй ээ. Пүрэвсүрэн гэдэг хүний морийг унаж 1988 онд нэг айрагдуулж байсан юм. Тэгээд мориноос хасагдсан цагаасаа эхлээд уяж эхэлсэн дээ. 16 настай байхдаа сумын наадамд халтар шүдлэнгээ айрагдуулж, дараа жил нь түрүүлгэсэн. Түүнээс хойш нэг хэсэг завсарлаж байгаад 2010 оноос хойш дахин уяж эхэлсэн.
-Саяхнаас уяж эхэлж байгаа юм байна?
-2010 онд хээр морь түрүүлж, хул азарга, алаг даага айрагдсан. Хул азарга маань Хөвсгөл чигийн гаралтай адуу, сумандаа хоёр түрүүлээд байгаа. Харин хээр морь маань манай өөрийн унаган адуу байгаа юм. Нас нийлээд 2010 оноос хойш сумандаа гурван жил дараалан түрүүлсэн адуу даа. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 80, Нөмрөг сумын 90 жилийн ойд тус тус түрүүлсэн. Өнгөрсөн хавар Нөмрөгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдээд, аймгийн 90 жилийн ойд 17-гоор давхисан. Даагандаа айрагдсан алаг үрээ 2012 онд сумандаа таваар давхисан. Тэр жил хул азарга түрүүлсэн юм.
-Унаган их мориор гурван жил түрүү хүртэнэ гэдэг адуу жигдхан сайжирсны шинж байх. Адууныхаа угшлыг танилцуулаач?
-Манай өвөг дээдсийн адууны суурь сайн. Дээрээс нь би чадлынхаа хэрээр гаднаас азарга авч тавьсан. Миний хувьд өөрийн унаган адуугаараа сайхан наадаж байна. Тийм болохоор хээр морины удам угшлыг хүн сурж ирдэг юм. Одоогоор адуу зарах сонирхол тун бага байна.
-Гадагшаа гарч уралдаж байна уу? Дов үзэж байж уяач хүлэг хоёр илүүд суралцдаг гэдэг дээ?
-Завхан аймгийнхаа ойд очиж сумынхаа нэрийг гаргаж уралдаж, хээр морь Завхан аймгийн унаган адуунаас хамгийн дээгүүр давхисан амжилтын эзэн болсон. Манай аймгийн 90 жил сүрдмээр сайхан наадам болсон шүү. Олон газрын уяачид цугларсан байна лээ. Тэдэнтэй эвтэй найртай сайхан ханилахаас эхлээд уяаны арга барилаас нь суралцах зэрэг авах зүйл их байсаан. Ер нь яваандаа эр хүний дотор эмээл хазаартай морь гэж улс, бүсийн томоохон наадамд очих бодолтой байдаг. Манай сумын уяачдын холбоо нутгийн нэр гарган уралдаж байгаа уяачдаа бензин тосноос эхлээд их дэмждэг. Би сүүлийн гурван жил дараалан сумынхаа шилдэг уяачаар шалгарсан нь тэрхүү дэмжлэгийн ач тус юм.
-Хэнтэй уяаны алдаа оноогоо хэлэлцэж хүлэг морьдоо сойж байна. Морьдоо тэжээхээс эхлээд шинэ цагийн уяаны арга барилд хэр суралцаж байна?
-Одоогоор дүү Батмагнай, Цэрэнбат нартайгаа хамтран уяж байна. Бид сүүлийн гурван жил морьдоо тэжээж байгаа. Олон давхар уяатай уралдаж байгаа болохоор тэжээхээс ч аргагүй юм даа. Тэжээснээс хойш ер нь 2-3 жил завсаргүй сайхан наадаж байна.
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна