Аавынхаа хүслийг гүйцээн хатирч морьдын уралдааныг зохион байгуулдаг болсон


Мандал-Овоо сум эртнээс хурдан хүлэг, хүчит бөхчүүдээрээ алдартай. Тэдний нэг нь 1937 онд төрийн наадмын дэвжээнээ гурвантаа давж явсан аатай эр Цогт юм. Ц.Цогт гуай уран мэхийг уралдуулахаас гадна уяаны торгон ир тааруулахдаа гаргуун нэгэн. Онгийн голын адаг орчимд нутаглаж байхдаа Ц.Шөгөөгийн унаган цэгээнийг азарга тавьж олон хурдан хүрэн цэгээн адуу бүхий өөрийн угшлыг бий болгосон байдаг. Энэ адууных нь угшил 1960-аад оноос өнөөг хүртэл үе удам дамжин хурдалсаар байгаа билээ. Цогт уяачийн хөвгүүд ч аавынхаа шийрийг хатаах удамт бөхчүүд болох аймгийн Арслан Манлайжав, аймгийн Начин Очирзав, аймгийн Заан Лхамсүрэн нар юм. Эдний дундаас хүү Ц.Лхамсүрэн нь аавынхаа адуу таних нүд, уяа тааруулах эрдмийг нь бөхийн уран мэхээс дутахааргүй өвлөн авсан ажээ. Тиймдээ ч унаган морьдынхоо амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн байдаг юм. Лхамсүрэнгийн хөвгүүдээс аавынхаа эрдмийг өвлөж яваа гурав дахь үеийн уяач нь Л.Чулуундорж билээ. Тэрээр дүү Чулуунбаттайгаа хамт уяа сойлго тааруулан хусуур хатаалгүй яваа шаггүй нэгэн. Ингээд түүнтэй уулзсанаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачид унаачаар гараагаа эхэлсэн нь олонтаа байдаг. Таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Миний аав аймгийн Алдарт уяач Ч.Лхамсүрэн гэж хүн байсан. Би чинь таван настайгаасаа хурдны морь унан, морин дэл дээр өссөн хүн шүү дээ. 1993 онд Мандал-Овоогийн наадамдаа унаган бор морь, хязаалан үрээ хоёроо айрагдуулан унаачийн гараагаа эхэлж байлаа. Таван жил хурдны морь унахдаа таван түрүү, арав гаруй айраг хүртсэн байна.
-Аав тань ямар ямар амжилтаараа аймгийн Алдарт болж байв?
-Аав маань 2004 онд аймаг сумын арав гаруй түрүү, хорь гаруй айргаараа аймгийн Алдарт уяач хэмээх энэ эрхэм цолыг хүртсэн. Аав бор морь, шарга морьдоо хамтад нь Төгрөг, Булган, Мандал-Овоо зэрэг сумдад тавихад бор нь түрүүлж, шарга нь аман хүзүүнд дараагаараа ирж байсан. Манай ухаа азарга 1993 онд Мандал-Овоод хязааландаа айрагдан, 1998 онд түрүүлэн, дараа жил нь Булган, Төгрөг сумдад айрагдсан байдаг. Ухаа азарганы төлүүд ч хурдтайбайсан. Үүнээс төл хар морь Дэлгэрхангайд 2001 онд шүдлэндээ айрагдан, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд хязаалан, соёолондоо айрагдсан байдаг. Мандал-Овоогийн 80 жилийн ойгоор түрүүлдэг зээрд хязаалан хойтон нь буюу 2004 онд Төгрөг сумын 80 жилийн ойгоор мөн түрүүлж мотоциклиор шагнуулсан. Тэр наадамд зээрд шүдлэн түрүүлэн, мөн нөгөө ухаа азарганы төл хар, зээрд хоёр даага айргийн гурав, дөрөвт дараагаараа ирж байсан.
-Тэгвэл таны анхны айраг түрүү хүртсэн нь хэзээ бэ?
-Моринд хүнддэх болоод аавынхаа уяаны ажилд тусалж байгаад сүүлийн дөрөв, таван жил бие даан уяа тааруулж байна. Төгрөг сумын 80 жилийн ойгоор аавтайгаа хамт явж байлаа. Түрүүлдэг зээрд шүдлэнгийн уяаг тааруулан анхны хишиг хүртсэн юм. Сэтгэл догдлоод сайхан л байсан. Аав “Миний хүү сайн байна, уяагаа сайн тааруулжээ” хэмээн бахархаж байлаа. Ингэж өм нээгдсэнээс хойш зээрд үрээ хязаалан, соёолондоо Мандал-Овоод айрагдсан. Мөн хар азарга маань 2007 онд Булган суманд түрүүлж, Мандал-Овоод айрагдан бэсрэг наадмуудад нэлээд хэд орсон, одоо 12-той азарга бий. Хар азарганы төл нь цэгээн үрээ даагандаа Баянгол суманд айргийн тавд хурдлан Мандал-Овоогийн наадамд даага, шүдлэндээ аман хүзүүдсэн. Энэ мэтчилэн одтой сайхан наадаж байгаа буянгууд их бий. Ухаа азарга, Дорнодын цагаан азарганы төлүүд маань их хурдтай. Ухаа азарганыхаа отгон төл ухаа үрээг найз Сугирчулуундаа өгсөн нь одтой сайхан давхиж байгаа. Нэлээд хэдэн айраг түрүү хүртсэн сурагтай. Хараад байхад манай адуунаас хүмүүсийн авсан морьд хурдан л байдаг юм.
-Танай гэрийнхэн сумандаа хатирч морьдын уралдаан зохион байгуулж байгаа гэж сонссон?
-Тиймээ. Аав минь амьд ахуй цагтаа хатирч морьдын уралдаан зохиох юмсан гэдэг байсан. Тэр хүслийг нь гүйцээн аавынхаа нэрэмжит хатирч морьдын уралдааныг ноднин зохион байгуулсан. Хорь гаруй хатирч морьд оролцсон сайхан наадам болсон. Түрүүг нь унаган үрээгээрээ байлсан.
-Хатирч морьдын уралдаан зохион байгуулахад хүмүүс хэр их дэмжив?
-Нутгийн хүмүүс биднийг их дэмжиж урам өгсөн болохоор уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй юм гэсэн бодол төрсөн. Тиймээс ирэх жилээс Мандал-Овоо сумын наадамд хатирч морьд тогтмол уралдах болно. Ингэснээр сүүлийн үед багасаад байсан морьдын уналга, эдэлгээ сайжирч уяачид наадамд морьтой очно, энэ хэрээрээ наадам өргөн дэлгэр болно. Тэр чинь л жинхэнэ Монгол наадам шүү дээ.
-Хатирч, жороо морьдын ялгаа нь юундаа байдаг бэ?
-Ялгаа олон бий. Жороо морь чинь өрөөлддөг, харин хатирч нь зөрж цогихгүйгээр хатирдаг юм. Хатирч морийг уйгагүй хөдөлмөрөөр сургадаг. Доод тал нь нэгээс хоёр жилийн эдэлгээ сургалт хэрэгтэй. Сайн эдэлсэн морь бол үүнээс ч хурдан сурдаг. Аавын хатирч морьдын уралдаанд унаж айрагдуулсан хээр, зээрд морьд нь одоо ч байгаа.
-Аавын сургааль алт гэдэг дээ?
-Аав уяа сойлгоо сайн хий, морьдоо сайн унаж эдэлж бай. Энд тэндээс цусаа сэлбэхдээ аль болох азаргаа гадны цусаар тавь гэдэгсэн. Аав минь ч морьдоо сайн эдэлдэг хүн байсан. Аавын минь сургасан хэдэн хатирч морьдоос гадна нэлээд хэдэн сайхан хатирдаг морь бий. Ер нь ганц хатирч гэхгүй уяаны морьдоо жилийн дөрвөн улиралдаа унаж эдэлнэ шүү дээ.
-Аавынхаа сургааль захиасын дагуу цус хэр их сэлбэж байна?
-Энэ хавар манай “Мандалын хурд” холбооныхон уяачдаа зүүн аймгуудаар авч явсан юм. Би бас явсан л даа. Тэр үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн Алдарт уяач Цэвэгжаваас азарга тавихаар даага авлаа. Энэ хүний морь улсад айрагдаж байсан хурдтай гэнэ лээ. Мөн аавд аймгийн Алдарт уяач Л.Нэргүй ах Дорнод угшилтай цагаан үрээ бэлэглэсний төлүүд нь хурдан л байна.
-Танаас өөр аавынхаа шийрийг хатаан уяа сойлго тааруулан яваа хүн байгаа юу?
- Манай дүү Чулуунбат надтай хамт уядаг юм. Бид хамтдаа уяа сойлгоо тааруулдаг.
-Ярилцсанд баярлалаа. Уясан бүхэн хурдан, унасан болгон нь хатирч байг.
"Тод магнай" сэтгүүл №36


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна