Францын селль үүлдэр


Францын селль буюу франц унааны адуу өмнө нь англи-нормандын үүлдэр гэж алдаршиж байжээ. Холимог цусны энэ үүлдэр албан ёсоор 1965 онд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Нормандын хүнд хөллөгөөний угсаанаас гаралтай энэ адууг хойд африк, өмнөд европын араб, бербер үүлдэрийн адуутай нийлүүлснээр одоогийн хүч тамир сайтай адуу болгон хөгжүүлжээ. XIX зуунд норманд адууг цэвэр цусны азарга болон норфолкын хагас цусны адуугаар сайжруулж англи номандын үүлдэрийг гарган авч байжээ. Цаашдаа цэвэр цусны адууны цусаар сэлбэснээр одоогийн франц уналгын адууны үүлдэр бий болсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам адууны чанар улам сайжирч өндөр үнэлэгдэх болсоор байна. Энэ үүлдэрийн морьд улам хурдан тэсвэртэй болсноор цэвэр цусны морьдын зэрэгцээ дангаар селль морьдын уралдаан зохион байгуулагдах болжээ. Удмын бичигт энэ үүлдэрийг ямар үүлдэртэй нийлүүлснийг тодорхой тэмдэглэсэн байна.
Зориулалт: Францын селль үүлдэрийн морьд одоо бүх төрлийн спортын тэмцээнд оролцож байгаа бөгөөд ялангуяа конкур ба саадтай уралдаан түлхүү оролцдог ажээ. Энэ үүлдэрийн төлөөлөгчийг үржүүлгийн зориулалтаар ашиглаж байна. Үүнээс гадна уралдааны болон сургалтын зорилгод ашиглаж байгаа ба тойрог замд, бас цэргийн албанд ашиглаж байна. Конкур тэмцээнд амжилт гаргасан олон алдартай хүлгүүд францын селль үүлдэрийнх юм.
Гадаад төрх: Франц селль үүлдэрийн адууны толгой жинхэнэ цэвэр цусны адууных шиг эсвэл цэвэр араб цусны адууных шиг байдаг. Цээж хүчирхэг заримдаа босоо өндөр байдаг. Их биеийн суурь сайтай, хүчтэй нуруу, өргөн ташаатай. Ташаа нь харайлтад зориулагдсан мэт боловч хойд хөл нь шулуун байх нь олон. Цэвэр цусны адууны хольцоос хамааран франц селль адуу хүндэвтэр эсвэл хүнд байна. Үс нарийн,бүгдээр зээрд зүсмийнх байдаг.
Сэрвээний өндөр: 1,55-1,68 м
Энэ морийг үзвэл францын селль үүлдэрийн явдал болон хөдөлгөөний хүчийг мэдрэх болно. Хөнгөн хөдөлгөөн, бөх бат араг яс нь түүнийг эрэлт хэрэгцээтэй спортын морь болохыг баталдаг. Үүний үндэс суурь нь цэвэр цусны адуу, араб, норманд үүлдэр болон хатираа үүлдэрийн адууг нийлүүлсэнд байдаг гэж үздэг. Иймээс гадаад төрх, хэмжээ, жин нь янз бүр байдаг боловч селль морьд морин спортын аль ч төрөлд гялалзсан амжилт үзүүлж чаддаг аж.
"Дэлхийн адуу" нэвтэрхий толиос

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна