Шилдэг уралдаанч Б.Цэрэнчимэд: 2013 оны Завханы даншиг л хамгийн сайхан наадам байсан


Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, 2015 оны аймгийн шилдэг уралдаанч Баттулгын Цэрэнчимэдийг уншигч танаа уулзуулж байна.
-Шилдэг уралдаанч хүүтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хэдэн онд тийнхүү амжилт арвин наадсан бэ?
-Зүүнговь сумынхаа шилдэг унаачаар 2013 оны 2 сарын 2-нд шалгарч байсан. Харин Увс аймгийнхаа шилдэг унаачийн шагналыг 2015 оны 3 сарын 26-нд авсан.
-Сумын шилдэг унаач болдог жилээ ямар уралдаан наадмаас хичнээн айраг түрүү авсан юм бэ?
-Аймгийн Алдарт уяач Дамжин ахын хүрэн морийг аймгийн наадамд хоёр удаа түрүүлгэсэн, сартай хээр морийг аймагт хоёрт давхиулсан. Хосбаяр ахын хээрийг унаж, аймагт дөрөвлүүлсэн. Тэгээд сумандаа Дамжин ахын зээрд морийг унаж түрүүлгэсэн. Би Дамжин ахын шар хээрийг дааганаас нь унаж гурван удаа түрүүлгэж, нэг удаа аман хүзүүнд давхиулж, гурван удаа гуравт давхиулаад байгаа. Тэгээд л сумын шилдэг унаач болсон доо.
-Тэгвэл аймгийн шилдэг унаач болдог жилээ ямар уралдаан наадмаас хичнээн айраг, түрүү авсан бэ?
-Аймгийн наадамд их морь гурваар давхиулж, сумын наадамд их морь түрүүлгэж, бас нэг морь айрагдуулсан.Мөн Олон нуурын овооны тахилгад Дамжин ахын хүрэн морийг, Цагаан голын уралдаанд өөрийнхөө соёолонг тус тус түрүүлгэсэн. Цагаан голын наадамд халиун морио бас гурваар давхиулсан.
-Аймгийн шилдэг унаач болоход ямар шагнал өгдөг юм байна?
-Аймгийн шилдэг унаач болоход өргөмжлөл, хэдэн төгрөгтэй өгдөг юм билээ. Сумын шилдэг унаач болоход ч бас ялгаагүй өргөмжлөл, хэдэн төгрөгтэй өгсөн.
-Хурдан морь унаад авсан хамгийн том шагнал чинь юу вэ?
-Дамжин ах даага өгсөн.Тэр нь одоо соёолон болсон. Аав маань уяж, би унаад дөрвөн медальтай болоод байгаа. Бас битүү ястай эмээл авсан, одоо манайд бий.
-Өөр энд тэндэхийн уралдаанд очихоор унаач хүүхдүүдэд нь тусд нь шагнал өгдөг үү?
-Өгдөг. Айрагдуулахаар бэлэг, мөнгө өгдөг. Дээд тал нь 20 мянган төгрөг өгдөг. Тэр мөнгөөрөө өөртөө юм авдаг. Гэртээ болохоор Дамжин ах аваад явдаг.
-Дамжин ахынхаа морийг голдуу унадаг бололтой. Хичээл тараад л эднийх рүү ирэх үү?
–Тэгнээ. Зунжингаа морь унаад, 8 сарын 28-ны үеэр гэр лүүгээ явдаг.
-Олон газрын наадамд явсан уу?
- Улаангом, Тэс, Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завхан, Ховд, Сагил, Давст гээд олон суманд очиж уралдсаан.
-Өөр аймаг руу явж байв уу?
-2013 оны Завханы даншигт явсан. Бас Ховд аймаг явсан.
-Хэдэн наснаасаа эхлэн морь унаж байгаа вэ?
-11 настайгаасаа эхлээд хурдан морь унаж байна. Би одоо 14-тэй. Дамжин ахын хүүхэд нь их сургуульд орж, оюутан болчихоод надаар анх халтар морио унуулсан юм. Тэгээд л эдний морийг унадаг болсон.
-Өчигдрийн уралдаанд /2015.05.09нд Зүүнговь сумнаа Увс аймгийн зүүн бүсийн уралдаан болсон. Түүнийг хэлэв/морь унасан уу?
-Унасан.Азарганаас бусад таван насны морь унаж шар хээрээ аман хүзүүдүүлж, даага 15, хүрэн морь 10, халтар соёолон 15, шүдлэн 10-аар давхиулсан.
-Олон насны морь унахаар ядардаг уу?
-Халуунд нойр л хүрээд байдаг юм. Тэгээд яахав нэг нас унаж ирчихээд толгойгоо усаар норгоод сэргэдэг.
-Чиний явж байсан наадмуудаас хамгийн гоё наадам нь ямар наадам байсан бэ?
-2013 оны Завхан аймгийн даншиг. Тэнд энэ шар хээрийг даага байхад нь хамгийн сүүлээс хөөж уралдаад 60-д оруулсан. Анх удаа төхөөрөмжний ард орж үзсэн болохоор даага маань үргээд гараа алдчихсан юм.
-Гарааны төхөөрөмжний тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Хэрэглэх нь зүйтэй. Морь будилж дутуу эргэхгүй амар байдаг юм.
-Чи ер нь морь унаж байхдаа ямар тактик барьдаг вэ?
-Дамжин ах ихэнхдээ машинтай дагаад “татаж явж”, “тэг ингэ” гээд хэлээд өгдөг юм. Хүн дагахгүй бол өөрийнхөөрөө уралдана. Гол төлөв мориныхоо амыг татаж яваад, бариа дөхөхөөр шахдаг даа.
-Том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Би том болоод сургуульд ч сурч магадгүй, морь ч уяж магадгүй. Манайд уг нь 12-р анги төгсдөг. Би 9-р ангиа төгсөөд коллежид ч явж магадгүй, сургуульд ч сурж магадгүй.
-Шилдэг унаач хичээлдээ хэр вэ?
-Гайгүй ээ, дээд тал нь наян хэдтэй гараад байдаг ш дээ. Дунд зэргийн л сурдаг ш дээ. Би математиктаа илүү сайн. Бас орос хэл гайгүй. Англиасаа Орос хэл нь амархан, Монгол хэлтэй үсэг нь ижилхэн болохоор.
-Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон байна уу?
-Тав, зургаан хүүхэд бий. Бумбаяр гэдэг хүүхэд овоо унадаг ш дээ.
-Сурлага, спортын өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгнээ.
Б.Долзодмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна