Хүлгийн хийморь нутгийн бахархал


Эрийн хийморь тэтгэсэн эрдэнэт хүлгүүдийн эзэн, нутгийн нэрийг дуурсгасан нуруутай эрчүүдийн нэг Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазар Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтыг бүтээлцсэн билээ.
Лүнгийн унаган хүү 2003 оноос хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болж, 2007 онд төрийн наадмын анхны хишгээ хүртсэн юм. АХ-ын 86 жилийн ой төрийн их баяр цэнгэлд түүний Сувдан зээрд азарга нь /хязааландаа/ түрүүлж, амжилтын өмийг нь нээсэн агаад түүнээс хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд зээрд азарга аман хүзүүнд хурдалж, эзэндээ улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийг авчирч байжээ. Тухайн цаг үедээ Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр ханштай /33 сая төгрөг / адуу хэмээгдэн, морь сонирхогчдын эчнээ танил болсон Сувдан зээрд 2009 он буюу АХ -ын 88 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдлаад, “Сэлэнгэ-2009” төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан билээ.
Эзнээ алдаршуулж, эх нутгийг нь дуурсгасан дараагийн хурдан хүлэг нь Монголын морины олимп шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн Дөлгөөн хонгор морь нь. Моринд хайртай монгол түмний бахархалт хүлэг “Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдааныг мөн л өнгөлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгаж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Ийнхүү төрийн их баяр цэнгэл болон шигшмэл морьдын “Их хурд”, Засгийн газрын тогтоолт бүсийн наадам зэрэг чансаа өндөр гурван том уралдааны түрүү хүртэн нутгийн уулсаа өндөлзүүлсэн хийморилог хүүгийн нэртэй өөр нэгэн хурдан ажнай нь “Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан Тогоруу саарал азарга нь.
Хиргүй сэтгэлт хүүхдийн нэртэй хурдан хүлгүүдээрээ Монгол түмнийхээ мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн Б.Баасанбазар одоогоор улс бүс, "Их хурд" уралдаанаас дөрвөн түрүү, гурван айраг хүртээд байна.
"Тод магнай" сэтгүүл №63


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна