Н.Энхсайхан: Нутгийн наадмаас түрүү хүртэхэд уяач хүнд огших омогших хоёр давхацдаг л юм билээ


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Энхсайханы ярилцлагыг уншигч танаа хүргэе. Тэрээр сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй хийморилог нэгэн юм.
-Энхсайхан Алдартын нэрийг дуурсгасан хурдан бор азарганы тань талаар чинь яриагаа эхэлье?
-Энэ их түүхтэй л дээ. 1996,1997 оны үед хотоос ирж яваад шөнө төөрчихдөг юмаа. Тэгж яваад Дэлгэрцогт сумын цаахна нэг айл харагдаад яваад ортол гэрийн эзэн гээд өндөр шар өвгөн байсан юм. Тэндээ хоноод өглөө босоод гэрийн эзэн хөгшинтэй ярьж байтал МУ-ын Алдарт уяач олноо “жаал” хэмээн алдаршсан Шаравжамц гэдэг хүн болж таарсан. Өвгөнтэй морь мал, нутгийн уяачдын талаар ярьж байгаад явах болоход “Чи моринд дуртай хүүхэд байна. Тэгж байгаад ирж нэг азарга адуу аваарай” гэсэн. Би ч “за” л гэлээ. Тэгсэн яг авахын алдад “нэг азарган үрээ, нэг байдас аваарай. Тэр чинь хожим азарга адуу” болно гэсэн юм. Тэр үед одоогийнх шиг машин тэрэг элбэг байсангүй. Унаа тэрэг ч олдохгүй өвгөн ахынх руу очиж чадахгүй хоёр жил шахуу болж байтал би нэг шөнө их сонин зүүд зүүдэллээ.
-Ямар?
-Нэг их хурдан бор морьтой болоод тэр маань наадамд хол түрүүлээд ирэхэд нь алтан медалийг нь гээчихлээ гэж. Тэгээд өглөө нь босоод ийм сонин зүүд зүүдэллээ гэж ярьж байсан юм. Тэгтэл удалгүй нөгөө өвгөн ах мааньМанлай сумын нэг хүнээр “ирж үрээ үз. Аятайхан хэдэн юм байна” гэж хэл явуулж. Тэгээд л сэтгэл шулуудан ах, дүү хоёртойгоо 66 машинтай гараад туучихлаа. Явсаар байгаад өвгөнийд очиж адуу үзлээ. Тэгсэн нэг хүрэн хязаалан үрээ нүдэнд тусаад болдоггүй. Өвгөнд хэлтэл “азарга тавих гэж байгаа” гээд өгөх шинжгүй байнаа. Тэгээд харж байтал бор шүдлэн үрээ нүдэнд туслаа. Харангуутаа л “энэ миний зүүдэнд ирсэн адуу мөн байна” гэж бодсон. Тэгээд өөр дөрвөн тооны адуу онцолж, хүрэн үрээ, бор шүдлэнтэйгээ нийлүүлээд авъя гэтэл өвгөн хүрэнг нь өгөхгүй гээд. Тэр үед залуу ч байж, холоос зорьж ирснийг ч хэлэх үү. “Энэ холоос ирчихээд харсан үрээгээ авч чадахгүй юм бол хэрэг алга” гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн өвгөн сонсчихож. “Юу гэнээ” л гэж байна. Тэгэхээр нь дүүрсэн хэрэг гэж бодоод дахиад хэллээ. Тэгсэн өвгөн “тийм их авмаар байгаа юм бол үнэ л мэднэ” гэж байна.
-Тэгээд ямар үнэ хэлсэн бэ?
-Сая төгрөг гэсэн. 1999 онд манай говьд өндөр ханш байлгүй яахав.Гэхдээ тухайн үед ноолуур яг үнэд орж 30-40,000 хүрч байсан юм. Манайх овоо хэдэн ямаатай. Тэднийхээ хүчинд найдаад “авъя” л гэлээ.
-Бор үрээгээ хэдээр авсан юм бэ?
-500,000 төгрөгөөр. Бусад дөрвөн адууг бас хоёр сая орчим төгрөгөөр авсан санагдана. Тэгээд наймаа хийгээд явахын даваан дээр өвгөн надад мөнгөн аягатай сүү бариад, бас нэг хөөрхөн хээр үрээ бэлэглэсэн. Ер нь тэр хүн намайг их дэмжсэн. Олон ч сайхан хурдан буян хайрласан. Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулаад баярласнаа илэрхийлмээр байна. Та бүхэн дамжуулж өгөөрэй.
-Тэгээд л адуугаа авчраад уяж эхэлсэн үү?
-Би хүрэн үрээндээ Зандан, харин бор үрээндээ Зүүдэн гэдэг нэр өгсөн. Ирсэн жилийнхээ намар Зандан хүрэнгээ сумынхаа сургуулийн ойд айргийн таваар давхиулсан.
-Зүүдэн бор нь яаж давхисан бэ?
-Бор үрээ ирснээсээ хойш нэг хэсэг уягдаагүй юм. Хадам аав аймгийн Алдарт уяач Лувсан-Иш маань азарга тавьчихъя гэж гуйгаад
авчихсан байсан юм. Тэгээд 2003 оноос анх уяж аймгийн наадамд аман хүзүүдүүлэн, давхар уяагаар Мандал-Овоо сумын 80 жилийн ойд бас аман хүзүүдсэн.
-Зүүдэндээ медалийг нь гээснээс л болж дээ. Бор азарга хэд хэдэн удаа аман хүзүүдсэн байх шүү?
-Магадгүй л юм. Дараа жил нь 2004онд аймгийн наадамд аман хүзүүдээд, Цогтцэций сумын 80 жилийн ойд дахиад аман хүзүүдсэн.
Над дээр ирээд дөрөв аман хүзүүдсэн адуу байгаа юм. Азарга маань хурдан байсан болохоор 2005 онд АХ-ын 84 жилийн ойгоор улсад уралдъя гэж шийдэн хөөрч байгаад Зүүдэн борыгоо эндүүлчихсэн юм. Хаврын хавсаргатай өдөр хөлсөлж авчраад уяан дээр уячихсан байсан чинь чичрээд тэгээд л яах ийх учраа олохгүй байж байтал эндчихсэн. Сайхан хурдан буянаа алдчихаад нэг хэсэг хэцүү байсан. Гэхдээ томоохон наадамд явж уралдъя гэж бодоод Бат-Эрдэнэ ахдаа хэлтэл “манай уяан дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд Цогт-Овоогийн аймгийн Алдарт уяач Энхээгийн хамт их морь, азарган соёолон хоёртой улсын наадамд зорьж очсон. Тэгэхэд 70 жилийн дараа говиос уяачид ирлээ гэж байсан санагдана. Яахав халхын хурд чуулсан тэр сайхан довон дээр соёолон маань 27, их морь 150-ласан.
-Дахин улсын наадамд очсон уу?
-Энэ жил /2012 он/ дахин очиж уралдаад манай галын Нэхийтийн манайхаас авсан хар даага 13-аар орсон. Улсын наадамд гарсан цагаас эхлээд өнгөнд уралдсаар байгаад үзүүр дээрээ суучихсан. Тэгсэн морь тайлбарлагчид Өвөрхангайн уяачийн нэр дээр зарлаад байсан. Дараа нь Сүхбаатарын 70 жилийн ой, зүүн бүсийн наадамд очсон хар үрээ дахиад 13-сан.
-Зандан хүрэн азарга яаж давхисан бэ?
-Би аймгийн наадамд явдаггүй байж байгаад 2002 онд анх яваад хязаалан үрээ дөрөвлүүлсэн. Дараа жил нь очоод Зүүдэн борыгоо аман хүзүүдүүлж, Зандан хүрэнгээ тавлуулан, Шөнтөөлөн зээрдийгээ гурвалуулж жигтэйхэн сайхан наадсан юм. Тэгээд аймгийн наадмаас ирснийхээ дараа Зандан хүрэнгээ Мандал-Овоо руу найздаа өгчихсөн. Тэгж байгаад бор азаргаа эндсэний дараа буцааж аваад нэг жил уралдуулсан ч намар нь эндээчихсэн. Надад хоёр сайхан хурдан буян заяасан ч цаг бусаар эндчихсэн. Гэхдээ үр төл нь үлдээд хурдалж байна.
-Таныг сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа гэсэн. Ер нь эргээд дурсахад хамгийн их сэтгэлд үлдсэн нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-2011 оны наадмууд л юмуу даа. Аймгийн 80 жилийн ойгоор манай “Галба шанхайн унага” галын гишүүн Нэхийтийн Дөл хонгор азарга, Амарбаясгалангийн Даян хүрэн соёолон хоёулаа түрүүлсэн. Хэдхэн хоногийн дараа болсон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд Дөл хонгор гурвалж, Даян хүрэн дахин түрүүлсэн. Даян хүрэн маань өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү Ижилбаярын бор соёолонг нутгийнхаа дэвжээн дээр хоёр удаа дийлж түрүүлэхэд эзэн нь “ийм хурдан адуу байна гэж санасангүй” гэж байсан. Уяач хүн нутгийн наадмаас түрүү хүртээд огших омогших хоёр давхацдаг л юм билээ.
- Тэгэлгүй яахав. Тийм сайхан баярт мөчүүд олон тохиох болтугай. Дараагийн удаа тухтай хуучлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.
"Тод магнай" сэтгүүл №36







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна