Н.Самбуу-Ёндон: Морь эр хүнийг буурьтай суурьтай, хүлээцтэй болгодог


Завхан аймгийн Их-Уул сумын хийморилог уяач Н.Самбуу-Ёндонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Насаараа адуу малласан хүн хэмээн таныг онцолсон. Хэзээнээс адуу маллах болсон юм бэ?
-Би 1964 онд цэрэгт татагдаж, Өвөрхангай аймгийн Хархорин суманд алба хаасан хүн. Тэнд хоёр жил цэргийн адуу малласан. Цэргийн адуу гэдэг нь агтанд ирсэн мал л даа. Эмнэг голдуу 300 гаруй адууг бүгдийг нь сургаад унаж эдэлнэ гэдэг бас ч амаргүй ажил. Тэгээд халагдаж ирээд Зартаас 500 адуу авч 20 жил малласан. Ямар ч байсан 15000 болгосон байх гэж боддог шүү. Бог малын идэш талхалдаг гээд адууг үзэхгүй. Уул руу хөөгөөд гаргачихна. Тэгээд адуу хөөсөн хулгайч аятай ууланд л амьдардаг байлаа шүү дээ./инээв/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Төмөрбулаг зэрэг сумдаар отор хийдэг байсан. Адуу бэлчээр сайтай, хужиртай газар сайн тогтдог мал. Азарга сайтай бол чоно нохой, цас шуурганаас сүргээ аваад л гарчихдаг юм. Харин хавар төллөх үеэр яс л харж байхүй бол төл авна гэж байхгүй.
-Айл болгон адуутай болчихсон хэрнээ маллаж арчлах, унаж эдлэх тэргүүтэнд учир дутагдалтай л дуулдах юм?
-Одоо ч адуучин хүн ховор болж дээ. Адуучин байтугай морь унаж байгаа хүн ховор байна шүү дээ. Бүгд мотоциклиор малаа маллаж байна. Манай энд ч ялгаагүй. Унаж эдлэхгүй, уяж хурдлуулахгүй болохоороо адуугаа маханд өгчихөж байна. Зарим нэг нь өөрийнхаа хэдийг маханд өгчихөөд зүүн талаас ирсэн үнэн худал нь мэдэгдэхгүй үнэтэй адуу авчих жишээний. Уг нь сайн адуу гэдэг унаж байж л мэдэгддэг баймаар юм. Одоо бидний үеийнхэн шиг сайхан уургын морь байхаа байсан. Уургатай хүн ч ховор. Адуугаа хашаанд хийж байгаад бугуйлдаж харагдах юм. Мал мэдэхгүй, хайрладаггүй хүн буян хишгийг нь хүртэнэ гэж байхгүй шүү дээ.Намайг хүмүүс багаасаа малд нүдтэй гэдэг байсан. Би өөрөө малыг их хайрладаг хүн. Түүнийхээ шимээр 2005 онд сумын сайн малчин болж өнгөрсөн жил аймгийн аварга малчин боллоо.
-Уяачид маань ч хүртэл ялгаагүй морь унахаас тээршаадаг болж.
-Харин тийм. Би тэгэхэд цэрэгт морь уячихаад унах хүүхэд олдохгүй болохоор нь өөрөө унаж байнд оруулаад 10 төгрөгөөр шагнуулж байлаа шүү дээ. Халагдаж ирсэн хойноо нэгдлийн адууны цагаан азарга уяж 1975 оноос эхлэн таван жилийн хугацаанд хоёр түрүүлгэж, гурав айрагдуулсан. Тэлмэн сумаас нэг хар морийг 3500 төгрөгөөр авч хоёр удаа айрагдуулж байлаа. Тэр хар морь намайг авахад хоолоо тогтоохоо больчихсон зүрх нь үхчихсэн, их хөөрүү адуу байсан юм. Тэр сайн адууг анхнаас нь зөв эдэлсэн бол олон түрүүлэх байсан байх. Тэгэхээр уяач хүн өөрөө адуугаа эдэлдэг байх хэрэгтэй болж байгаа биз. Жаргалантын наадамд сайхан хонгор морь эзэн нь уяж чадахгүй гэхээр би аваад сумандаа аман хүзүүдүүлж байлаа. Бас 1973 онд сумандаа улаан даага түрүүлгэж байсан. Тэрнээс өмнө би чинь хүүхэд байхдаа авга ах Цэнд гэж хүний хоёр халиун морийг унаж тувт айрагдуулдаг байсан. Тэр хоёр халиун морь Их-Уул, Жаргалан суманд айлгадаг адуунууд байсан юм шүү.
-Адуучин байсан уяачид хурдан морь танихдаа илүү юм шиг санагддаг шүү. Та хувьдаа юуг нь чухалчлах вэ?
-Хурдан адуу чих урт болоод босоо, аман хүзүү том, цагаан мөгөөрс бүдүүн хамрын нүх том, дөрвөн чац болон борви босоо байдаг. Мөн дэл сүүл шингэн, хөл майгатай бол сайн байх шиг байгаа юм. Махан толгойтой сайран хөлтэй адуу их сайнгүй байх шиг санагддаг. Бас хараад байхад аажуухан явдалтай налдгар биетэй гүүнээс сайн унага гараад байх шиг байдаг юм.
-Та хүүхдүүдэдээ морь унаж эдлэх, уяж хурдлуулах талаар зааж сургаж байна уу?
-Би найман хүүтэй. Манай банди нар бүгд л морь унаж өссөн хэр нь одоо бүгд төв бараадчихлаа. Ер нь сүүлийн үеийн залуучууд залхуу болоод мориноос хөндийрч монголоо алдаад байх шиг санагдах юм байна шүү. Би ойрын хэдэн жил морь мал уяагүй. Залуучууд наадмаа хийж чадахгүй. Хэл ам хэрүүл тэмцэл их гаргах болж. Тэгээд хэлэхээр хүлээж авахгүй юм. Уг нь морь гэдэг юм эр хүнийг буурьтай суурьтай, хүлээцтэй л болгодог гэдэг дээ. Бидний үеийнхэн морь наана цаана баригдлаа гээд хэл ам таталж байсан удаагүй. Тэр нь наадам нэгээр дуусахгүй гэх уужуу сэтгэл, түмэн олноо хүндэлсэн хүндлэл байсан юм шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна