Нийслэлийн Алдарт уяач Д.Аюурзана: Нутгийнхаа наадмыг үзээд моринд эргээд орчихсон


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Аюурзанатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс морьтой холбогдох болсон бэ?
-Багаасаа наадмын морь унан хөдөө өссөн болохоор хурдан моринд дуртай. Моринд хүнддэх болоод мориноос хөндийрч төв суурин бараадан хэсэгтээ завсарласан. Гэтэл Дундговь аймгийнхаа 60 жилийн ойгоор нутгийнхаа наадмыг үзээд гэнэт морь уямаар санагдаад. Ер нь морь уяхгүй бол болохгүй нь гэж бодогдоод тэрнээс хойш эргээд энэ хийморилог амьтантай холбогдоод явж байна даа. Ингээд хурдан тууртын босоо цагаан хийморь ивээж 2010 онд нийслэлийн Алдарт уяач цол хүртсэн.
-Хурдан хүлгийн уяа тааруулах болоод анхны хишиг хэдийд ямар дэвжээнээс хүртсэн бэ?
-2004 оны Төв аймгийн баяр наадамд их морь түрүүлгэсэн. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баттөрийн унаган буурал морь. 2002 онд надад битүү долоон настай адуу ирсэн. Дээд тал нь манай сумын Цэрэнбал гуайн хурдан буурал азарга байсан. Тэрнийх нь төл Шөвгөр хонгор морьтой нь нэг угшилтай адуу л даа. Надад ирээд Төв аймагт жижиг уралдаанд олон түрүүлсэн. Манай адуу Төв аймгийн Борнуурт байдаг болохоор голцуу энэ хавиа тойроод наадаж байна.
-“Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд их насанд аман хүзүүдсэн хээр морины угшил гарвал, амжилтаас сонирхуулбал?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Памбига Эрдэнэхуяг гэдэг хүнээс шүдлэнд нь аваад давхиулсан чинь олигтой явахгүй байсан. Миний бодлоор давхил нь гайгүй санагдаад нэг л юм дуулгах байх гэж бодож байлаа. Тэгээд л нуучихсан хязааланд нь өнжөөгөөд соёолонд нь 2008 онд Төв аймагт түрүүлсэн. Тэгээд нууж явсан болохоор Нууц хээр гэдэг нэр авсан юм. Тэрнээс Нууц хээр маань 2010 оны Сэлэнгийн бүсийн уралдаанд есөөр давхиад, Их хурдад арван нэгээр, Эрдэнэтийн бүсэд ганцаараа тасарч явж байгаад ойрхон ирээд суугаад арван хоёр гураваар давхисан. Ноднингийн Дүнжингаравт арван хэдээр давхиад Нүүрэнтэйн хурдад очиж аман хүзүүдэн, зун нь нутгийнхаа даншигт аман хүзүүдсэн нь тэр. Уяаг нь Дааган Цэндээ тааруулсан. Газар газрын хурд чуулсан нутгийнхаа дэвжээнээс хишиг хүртсэндээ их баярлаж явна даа. -Багаасаа хурдан морь унаж өссөн гэсэн. Танайх хусуур сойз бүслэн хурд сойсон уяачидтай байжээ?
-Байлгүй яахав. Миний аавын аав уяаны ажил хийдэг хүн байсан. Аав маань ч ялгаагүй сум орон нутагтаа морь уяаж л байсан. Дааганаасаа эхлээд соёолон хүртлээ хурдалсан хурдан саарал азаргатай байна. Эхээс долуулаа. Дүү Мөнхбат маань тэр адуугаа харж тэжээдэг юм. Би унаган адуундаа Төв аймгийн Баянжаргалан, Сэргэлэн, Жаргалант Сүхбаатар аймгаас хүртэл ганц нэг адуу авч цус сэлбэж байгаа.
-Таныг багад унаган адуунаас нь хурдалж байсан ямар хүлгэд байна?
-Миний аавын унаган хээр морь сум орон нутагтаа нэлээд айрагдаж түрүүлсэн. Аав маань гадагшаа гарч нааддаггүй байсан. Өөрийнхөө голдоо л уралдах дуртай. Манай адууны дээд тал нь Хөдөлмөрийн баатар Ичинхорлоо гуайн адууных. Адуугаараа хөдөлмөрийн баатар болсон манай сумын хүн л дээ. Би тэр хүний морийг дөрвөн настайгаасаа эхэлээд 13 хүрээд мориноос хасагдталаа л унасан даа. Надад их ч юм зааж сургасан. Хурдны морь унаж хоёр түрүү хүртэж байлаа. Төв аймгин Бүрэн болон Дэлгэрхаан сумдад Ичинхорлоо гуайн морийг унаад түрүү магнайд хурдалж байлаа шүү дээ. Өөрийнхөө сумандаа хоёр айрагдсан.
"Тод магнай" сэтгүүл №40

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна