Л.Отгонтэнгэр: Аав "адуу эр хүний аз хийморийг далладаг болохоор сайн адуу цуглуулж яваарай" гэж захидаг байсан

2015 оны 6-р сарын 29 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа Л.Отгонтэнгэртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Таны төрсөн нутаг усны тухай яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Зүүнхангай суманд төрж өссөн. Манай аав адуу их цуглуулдаг ч морь уядаггүй хүн байсан. Харин ах Хангай маань морьдын уяа сойлго тааруулдаг байсан ч залуугаараа бурхан болсон. Миний хувьд 16 настайгаасаа сумаасаа гарч хот газар бараадсан болохоор үнэндээ морь малнаас нэлээд хөндий нэгэн явлаа. Гэсэн ч монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд морь ойрхон байдаг бололтой. Эрдэнэтэд ирээд 2006 оноос морь уяж байна.
- Адуу малнаас хол явсан хүнийг юу тэгтэл уруу татсан хэрэг вэ?
-Дорждагва найз маань хурдан хээр морио надад бэлэглэсэн юм. Тэр үед аав маань хурдан хээрийг харчихаад “Хангай ахын минь хурдан хээр морьтой адилхан сайхан юм” гээд “Эр хүн сайн адуутай байх ёстой. Миний хүү адуу цуглуул” хэмээн захьж намайг хурцалж билээ. Тэр хээр морь маань аймагтаа нэлээд хэд айрагдаж түрүүлсэн шүү. Тэгж л аавынхаа захиснаар хурдан буян цуглуулан, моринд орсон доо. Анх моринд орохдоо галын зөвлөх, аймгийн Алдарт уяач Ш.Бямбажав ахыгаа дагаж уяаны эрдэм сурч байлаа. Сүүлийн жилүүдэд мөн галын зөвлөх уяач аймгийн Алдарт уяач Н.Хишигсүрэн ах, түүний хүү Х.Бямбацогтойгоо адуугаа маллан, уяж байна.
- Аав тань танд итгэж дээ?
- 2007 оны Булган аймгийн Хангал сумын наадамд бор соёолонгоо түрүүлгэчихээд магнай хагартлаа баярлаж билээ. Анхны түрүү л дээ. Тэр үед аав маань их баярлаж “Одоо л миний хүүгийн хурд гарах нь. Цаашдаа илүү хурдлах байхаа. Адуу бол эр хүний аз хийморийг далладаг болохоор сайн адуу цуглуулж яваарай” гэж байсан.
- Аавынхаа захиасыг биелүүлж аль аль газраас адуу цуглуулсан бэ?
- Хурдны өлгий болсон зүүн зүгээс нэлээд адуу цуглууллаа. Дорнод Сүхбаатар Сэлэнгэ, Баруунхараа, Борнуураас гээд л. Бас Жаргалант угшлын хэдэн гүү, Англи азарга авсан. Түрүүний хул даага маань энэ англи азарганы төл байгаа юм. Бие жижигтэй даага. Хаврын өндөр бооцоот дааганы уралдаанд 50-р давхисан юм. Анх морь сонирхон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн Хасбаатар гэж залуугаас хонгор даага авч, шүдлэнд нь Жаргалант сумынхаа 40 жилийн ойд анх айрагдуулж байсан. Моринд дөнгөж ороод сумынхаа ойгоор айраг авсандаа их л баярлаж урамшин сэтгэл огшиж байлаа.
- Одоо хурдалж байгаа ямар ямар хурдан хүлэг байна?
- Энэ жил унаган хул даага маань сайхан давхилаа. Эрдэнэт, Дархан, Булган гээд ойр хавиасаа таван түрүү, дөрвөн айраг хүртээд байна. Эхлээд Дарханы Хавцалын хурдад түрүүлээд, дараа нь аймгийнхаа ирээдүйн түмэн эх “Молор эрдэнэ” дааганы уралдаанд түрүүлсэн. Залгаад Булган аймгийн хаврын бүсийн бага гурван насны уралдаанд түрүүлсэн. Дараа нь Хөтөлд болсон улсын заан Батзоригийн зохион байгуулсан наадамд мөн л түрүүлсэн. Аймгийн наадамд аман хүзүү, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Бүрэн уулын их тахилгад аман хүзүүнд хурдалсан сайхан амьтан байгаа. Унаган адуу маань ингэж хурдалж байгаад их баяртай байгаа шүү.
- “Манайхан” булан гал уяаг танилцуулдаг уламжлалтай.Таны хувьд “Эрдэнэт хурд” галын гишүүн болсноор ямар давуу тал ажиглагдаж байна вэ?
- Найз нөхөд болон хуурай ах дүү болсон морины төлөө сэтгэлтэй хүмүүс нэгдэн гал уяагаа байгуулж байлаа. Галаа байгуулан тамга тэмдгээ авч тугаа хийсгэснээр хийморьтой сайхан наадлаа гэж бэлгэшээж байгаа. Аймгийн наадмаас нэлээд хэдэн айраг түрүү, бүсийн наадмаас хоёр ч айраг авсан амжилттай байна, манайхан. Галын тэргүүн Н.Отгонбаярын шарга үрээ төвийн бүс, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумнаа болсон Өндөр гэгээн Занабазарын Бат оршил наадамд тус тус айрагдсан байгаа. Нэг гал болж нэг туган доор орсноор ахмадуудаасаа суралцан, унаач хүүхдүүдээ сурган, хурдан морийг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн гэсэн хувь нэмрийг хамтын хүчээр хийх боломжтой болж байгаа юм. Наад захын жишээ дурдахад л адууныхаа угшлыг сайжруулахын тулд “чиний энэ азарганд миний энэ гүүг тавъя” гэх мэтээр цус сэлбэж байна ш дээ.
-Ярилцах сайхан байлаа. Унага бүхэн нь босоо төрж уясан хүлэг болгон тань хурдлах болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна