Тайж удамт, хурдан адуут М.Энэбиш Алдарт


Хоёр зуун дамжин уяж хурдлуулсан хурдан хүлгэдээрээ нутаг орон, өвөг дээдсийнхээ нэрийг дуурсгасан нэгэн бол Монгол улсын Алдарт уяач М.Энэбиш агсан байлаа. Тэртээ 1950 онд Хулд сумын бага сургуулийг төгссөн бяцхан хүү адуу маллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв. Хүүхэд байхын л хурдан морины хорхойтой жаал явсан тэрээр өвөг дээдэс болох Хундага, Гончиг тайж, Сэрээтэр, Очир тойн нарынхаа уяж сойсон хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг байсан ажээ. Одоогийн Дундговь аймгийн Хулд сумын баруун хойд талаар нутагтай Очир тойн, Гончиг тайж, Хундага тайж (Гомбожав) гэж найр наадамд дуртай, аль аль нь хурдан хурц морьдтой, шагай сур харвацгаадаг наадамч улс явсан гэх. Нэгэн цагт Өмнөговийн наадмуудад тун ч одтой наадчихдаг, таван үедээ хурдан адуутай тэдний тухай хууччуул түүх дэлгэн ярих нь олонтаа. Нийтлэлийн баатар маань Хундага хэмээх Гомбожавын том охин Маамын хүү болон морин жилнээ мэндэлжээ.
Түүний уяаны эрдмийн шанг татсан хүн бол нагац ах Очирын Чагнаадорж буюу олны өгсөн нэр нь Мангаа өвгөн. Хавар гараад наадам найр хэсээд намартаа дээл нь гандчихсан, аяншиж ядарсан нэгэн гэрээдээ ирнэ. Ёстой л морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан нэгэн асан гэж байгаа. Хурдны голомт Бараат, Баянцагаан руу наадамлаж, хүнээс адуу аваад түрүүлгэж л байдаг, дараагийн наадам дээр зарж л байдаг хийморилог эр бол Энэбиш уяачийн багш байв. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Залуу уяач анх удаа сумандаа дөрвөн морьтой ирж уралдуулаад хоёр түрүүлж, хоёр айрагдсан нь удмын нэрийг дуурсгах их амжилтын гараа байлаа. Үүний дараа нь сумандаа найман морь уяж мордуулаад долоон айраг, түрүү авч, нэг нь долоод хурдалсан нь ёстой л аз од гийсэн өдрүүдийн нэг байж урмын галд цучил нэмэх нь тэр. Ийнхүү амжилтандаа урамшсан хүү Төв аймгийн Баянцагаан, Хэнтий, Дорноговь аймаг хүртэл явж эртний их хурдтай "Боржигон"-оос адуу авчирч өөрийн адууныхаа цусыг холдуулж, сайжруулах болсоор илүү их амжилт гаргах болжээ. Үүгээр зогсохгүй Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Цагаан-Овоо, Луус, Өлзийт сумд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Манлай сумдын наадмуудад өөрийн уяж сойсон хурдан хүлгэдээрээ гайхуулж явлаа. Ер нь түүний уяж сойн хурдлуулсан цуутай хурдан ажнай нэгээр тогтохгүй.
80 аад оны эх. Дундговийн баруун талд олон түрүүлж айрагдсан зээрд азарга бол Манлай уяач Содномпилын их хүрэнгийн төл бөгөөд орон нутгийнхаа адууны чанарыг мэдэгдэхүйц сайжруулсан юм. Хурдан зээрд сумдад 4 түрүүлж, 9 айрагдан улсын наадамд 1983 онд 521 азарганаас 83-т оржээ. Энэ азаргатай нэгэн үед Баянцагааны хул хээр гэж Мангаагийн авчирсан бага гурван насандаа түрүү алдаагүй бие жижигтэй сайн азарга байв. Хул хээр Баянцагааны хөнхөр Батбуянгийн унаган адуу байжээ. Энэ хоёрын үр удам нийлж сүүлийн үеийн алдарт хурдууд нь гарч, унаган адууныхаа уяаны онцлогт ихэд гаршиж, хул голдуу морьдоо гарамгай уяж байсан юм. Эхэндээ гүзээ хээр, цагаан хул зэрэг авмал их насны морьдоороо нааддаг байсан бол сүүлдээ өөрийнх нь унаган адуунуудаараа нааддаг болж.
Хурдан зээрдийн төл Тогоруу хул нь сумдад тав түрүүлж, тав айрагдсан нутаг орондоо нэрээ гаргасан хурдан адуу байлаа. Ид үедээ түрүү, аман хүзүүнд л давхидаг байсан гэх. Даагандаа улсын наадамд мордуулсан ч санаанд хүртэл хурдлаагүй ч шүдлэндээ сумын наадамд арвын дотор иржээ. Харин хязааландаа аман хүзүүдэж, Өлзийтөд түрүүлж, соёолондоо дахин Өлзийтөд түрүүлж, нийлсэн хойноо олонтаа түрүү магнайд давхисан байдаг юм. 1996 онд 15 настайдаа Хулдын түмэн адуугаар л дөрөвт, үүнээс жилийн дараа Зава Дамдины 130 жилийн ойд есөөр, хойтон нь болсон Хархорины анхны “Их хурд”-д тоосоо өргөж байлаа.
Ийнхүү Тогоруун хурдыг үргэлжлүүлэн зээрд морь хурдлах нь тэр. Дэлгэрхангайд хоёр, Хулдад тус тус түрүүлээд байсан ч хөлгүй болчихсон юм билээ. Энэ хоёр их настай нэгэн үед уралдаж байсан Баянцагааны хул хээрийн төл хамар цагаан хул морь нь Цогт-Овоод түрүүлж, Дэлгэрхангай, Луус, Хулдад айрагдсан бол нутгийн Олзвой уяачаас авсан сартай хонгор Луус Хулдад нэг нэг айрагдсан байдаг.
2001 онд Өмнөговь аймийн 70 жилийн ойд бага хул морь, зээрд азарга хоёроо айрагдуулсан. Бага хул соёолондоо Хулдын 70 жилийн ойд түрүүлж, нийлсэн хойноо говийн бүсийн гурван их даншиг наадамд арвын дотор давхиж сум орон нутагтаа хоёр түрүүлж 8 айрагдсан сайн морь байлаа. Хамгийн сүүлд 17 настайдаа Хулддаа аман хүзүүджээ. Ер нь түүний морьдын цувааг харж байхад цагаан хул, тогоруу хул, бага хул, хамар цагаан хул, Доржхоролын хул, мөн бага насанд нь айрагдуулж байсан үрээнүүд гээд гээд нийт арав гаруй хурдан хул морь байжээ.
Хамгийн сүүлд Эрдэнэдалайн онцгой Батдэлгэрийн адууны гаралтай хурдан хүрэн азаргыг хэд хэдэн хүнээс дамжуулж байж аван 2003 оны Говь шанхын их даншиг наадамд тавлуулж, хойтон нь Дундговь аймгийн наадамд айргийн дөрөвт давхиулсан түүхтэй. Энэ азарга сумандаа 2005 онд түрүүлсэн. Ар халхын их уяач Гарамжав агсан нэгэнтээ “Их азтай хүлгийн тэнгэртэй хүнд цөөн хэдэн хурд заяана” хэмээж байсан юм. Аливаа уяачийн морь айрагдуулж түрүүлсэн он жилүүд зарим жилд тасарч зарим жил олон айраг түрүү авсан байдаг. Харин Энэбиш уяач насан туршдаа хурд нь харилгүй наадсанаараа онцлог.
Зэргэлдээ аймаг сумдаас адуу авчирч адууныхаа угшил угсааг сайжруулж цусыг байнга холдуулж, найз нөхөд, нутгийнхандаа өөрийн хурдны удмаас бэлэглэж, хурдаа түгээдэг байлаа. Хулдын нутгийн унаган тодорсон хурдан хүлгүүд ямар нэг шижмээр энэ хүнтэй холбогддог юм. 2002 онд хүнд өвчинд нэрвэгдсэн ч хүлгийн хишиг тэнгэр ивээж ард нь гарсан төдийгүй хонин жилийн цагаан сараар улсын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
О.Наранбаатар


3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
66.181.161.63
Сайхан буурал байлаа.
Reply202.126.89.162
Хайртай аавын минь тухай сайхан нийтлэл бичжээ.баярлалаа
Reply202.131.246.66
Миний өвөө мундаг шүү
Reply