Адууны хөлний эмгэгийг оношлох нь


Хурдан морийг сойх, уралдуулах болон уралдааны дараа гарч байгаа эмгэгүүдийн талаарх бусад судлаачдын судалгаагаар халдваргүй өвчний 70 гаруй хувийг мэс заслын өвчнүүд, түүнээс хөлд тохиолдох төрөл бүрийн гэмтэл, бэртэл ихэнх хувийг эзэлж байна. Хурдан морины мэргэжлийн өвчин гэж нэрлэгдэх) урд ба хойд мөчний төрөл бүрийн эмгэгүүд байдаг. Морь уралдааны болон хүнд ачааллын үед урд хойд хөлийн гүйцэтгэж байгаа үүрэг өөр өөр байдаг. Тухайлбал урд хөл дээр илүү их ачаалал ирэх тул хөлийн доголын 80 орчим хувь нь сагаг, титэм, туурайн үе болон ясны гэмтэл их тохиолддог.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл дэх Мал эмнэлгийн сургуулийн боловсон хүчнийг чадавхжуулах төслийн хүрээнд би 2014 оны 11,12 сард 45 хоногийн хугацаатай Ирланд улсын Килдари хотод “EquiVETIreland equine sports medicine” адууны эмнэлэгт хурдан морины хөлийн доголыг оношлох чиглэлээр практикт суурилсан сургалтанд хамрагдаад ирлээ. Энэ хугацаанд хийсэн сурсан мэдсэн зүйлийнхээ заримаас хуваалцаж малын эмч та бүхний мэдлэгт нэмэр болохыг зорьсон юм.
2014 оны 12-р сарын 18 нд Ирланд улсын Килдари хот орчимд байрлах адууны зүчээнд адууны хөл доголсон дуудлагаар очиход 9 настай, үржлийн чиглэлээр ашигладаг сартай хээр гүүний баруун талын хойд хөл доголоод 2 хонож байгаа ба өглөө оройд бага зэрэг унаж биеийг нь халаадаг. Үзлэгээр өнгөц ба гүн нугалагч шөрмөс, шандсыгбарилахад тэр орчмоор халуунгүй эмзэглэл, хавангүй байсан. Адууг чигээр нь болон баруун, зүүн талаар нь тойрог хэлбэртэйгээр шогшуулахад үл мэдэгдэм догол илэрч байв. Нугалах тестийг урд хөлний сагагны үенээс эхлэн тавихад баруун хойд хөлний сагагны үенд доголын зэрэг нэмэгдэж байсан. Дараа нь оношийг тодруулах зорилгоор рентген зураг авахад баруун талын хойд хөлний бэрэвхий ба титэм үенд архаг үрэвсэл явагдаж бэрэвхий ясны арын холбогч шандас татагдсанаас яс нь бага зэрэг сөлтөрч хугарсан байв.
2 дугаар тохиолдол 2014 оны 12-р сарын 19-нд адуу доголсон байна гэсэн дуудлагаар очиход найман настай бор хээр зүсмийн адуу бага зэрэг доголоод 14 хонож байгаа. Ялангуяа өглөө унах үед доголох нь илүүтэй гэсэн анхны мэдээллийг эзэн өгсөн. Үзлэгээр урд хөлний үе, шөрмөс шандас орчмоор хавдсан шархалсан байдал илрээгүй. Адууг шогшуулахад үл мэдэгдэм доголж байлаа. Баруун талын урд хөлийн яс хоорондын холбогч шандас орчмоор барилахад эмзэглэлтэй байсан. Урд хөлний сагаг, өвдөгний үенд хийсэн нугалах тестээр доголын зэрэгт өөрчлөлт гараагүй. Оношийг тодруулах зорилгоор шилбэний ясны арын, сагагны үений дээд арын мэдрэл болон туурайн арын мэдрэлд новокайны хориг тавихад өөрчлөлт илрээгүй. Харин туурай, сагаг, өвдөг, залааны үе болон ясны рентген зургийг авахад ямар нэгэн эмгэг өөрчлөлт илрээгүй. Хэт авиан шинжилгээгээр өнгөц, гүн нугалагч шөрмөс болон яс хоорондын холбогч шандсанд гэмтэл илрээгүй. Эцэст нь
хүзүүний рентген зургийг үзэхэд хүзүүний сүүлчийн хоёр нугаламны үе үрэвсэж яс ургасан байв. Онош нь хүзүүний үений үрэвсэл, яс ургалт гэж тавигдсан. Хүзүүний үений эмгэг өөрчлөлтийн улмаас түүний мэдрэлийн судал дарагдаж хөлд эмзэглэл илэрч доголдог байна.
ХААИС, Мал эмнэлгийн сургууль Докторант М.Цогбадрах, Доктор Д.Алимаа, Доктор С.Бямбацогт








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна