“Допанлин” хийдийн хамба лам Н.Чүлтэм: Шарга азарга маань дөрөв түрүүлж, хоёр айрагдсан


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 90 жилийн ойд хязаалангийн түрүү хүртсэн “Допанлин” хийдийн хамба лам Н.Чүлтэмтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төрөлх сумын түүхт ойдоо хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сумынхаа түүхт 90 жилийн ойд азарга, хязаалан хоёр мордуулсан. Газар газраас цугласан хурдан тууртаас хүрэн хязаалан маань түрүү магнайд хурдалсанд маш их баяртай байна. Азарга тамир муу, замаас нь татчихлаа.
-Хүрэн үрээнийхээ удам угшил, амжилтын товчооныг танилцуулаач?
-Эцэг нь МУ-ын сайн малчин, аймгийн Алдарт уяач Ц.Мижиддорж гэдэг хүний унаган шарга азарга. Би 2010 онд Нэргүйн Авирмэд гэдэг хүнээс худалдаж авсан юм. Тэгээд л хурдан моринд шимтэх болсон доо.
-Харин эх нь...?
-Эх нь Мөнххаан сумын Өндөр Чулуун гуайн Өндөр зээрдийнх нь төл хүрэн гүү. 2012 онд Чулуун гуай надад бэлэглэсэн юм. Хүрэн үрээ даагандаа Түвшинширээ сумын хийдийн ойд 150 дааганаас 20-д ирсэн. Тэгээд л гайгүй хурд гарч магад гээд тэр жилээ өнжөөгөөд шүдлэнгийнх нь хавар Галшар сумын Хан-Уул тахилгад уралдуулж долоогоор давхиулсан. Түүний дараа Мөнххааны Бүрэнцогтын уурхайн уралдаанд еслөөд, Түвшинширээ сумынхаа баярт долоолсон. Тэндээсээ Дорноговийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд очиж 15-аар давхиад, Галшар суманд болсон нэг уралдаанд зургаалсан юм байна.
Хязааландаа болохоор Үнэгт хайрхан уулын тахилгад айргийн дөрөвт хурдлаад давхар уяагаар сумынхаа ойд түрүүлж байгаа юм.
-Харьцангуй залуу уяач бололтой. Хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Морь уясан цагаас хойш 20-иод айраг, түрүү авсан байна лээ. Шарга азарга маань гэхэд л дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Ахын 2012 онд бэлэглэсэн хязаалан надад ирээд Хэнтий аймгийн Сэцэнханы хурдад дөрөвт ороод, намар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уулын тахилгад түрүүлсэн. Тэр жилийнхээ 10 сард МУ-ын анхны Ардын баатар Гонгор агсны мэндэлсний 100 жилийн ой, Хэнтий аймгийн Баянхутаг суманд болж, хязаалан үрээ соёолонтой уралдан түрүүлж байлаа.
Соёолондоо болохоор Түвшинширээ сумынхаа хаврын уралдаанд түрүүлж, Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдэн, Дэлгэрэх суманд болсон “Тайжийн хурд”-д түрүүлсэн. Тэр зунаа Хэнтий аймгийн Дархан сумын 90 жилийн ойд гуравлаад, хоёр хоногийн дараа Жаргалтхаан сумын ойд аман хүзүүдсэн. Энэ азаргаа би Саран хээр гэж нэрлээд байгаа. Энэ жил долоотой, ид жагсаж яваа хүлэг байна.
-Хурдан буян юмаа?
-Тийм шүү. Миний морьдын уяа, сойлгыг манай ах, сумын Алдарт уяач Ариун-Олз гэж хүн тааруулдаг.
-Олон газраас хурд цуглуулав уу?
-Аавын адуунаас бий. Мөн хадам аав Ц.Мижиддоржийн адуунаас ч бий. Дээр нь Дорноговийн Тайж, Банди угшлаас байна. Мөн Монгол хээрийн эзэн Пүрэвдорж ах маань хээр гүү бэлэглэсэн.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Хурдан морь унадаг байсан. 1991 онд сумынхаа баяр наадамд шүдлэн үрээ айрагдуулж байлаа. Есөн нас хүрээд лам болж, хийдэд шавилснаас хойш хурдны морь унаагүй. Манай аав Галшарын Өвгөн ноёны Норовын хүрэн гэж адууны угшилтай адуутай. Өөрөө ч залуудаа уяа тааруулан Хув хүрэн морь болон хэд хэдэн их морьд нь айраг, түрүүнд хурдлан амжилт гаргаж байсан гэдэг юм.
-Улсын баярыг залгаад бүсийн уралдаанууд болно. Та зүүн бүсийн уралдаанд явах уу?
-Тэгэлгүй яахав. Сүхбаатар аймгийнхаа Зүүн бүсийн уралдаанд хүрэн хязаалангаа авч явах гээд ажил хийж байгаа.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна