Аймгийн Алдарт уяач П.Сэргэлэн: Улсын Алдартын болзол тооны хувьд хоёроор давчихсан


-Төрийнхөө их баяр цэнгэлд соёолон айрагдуулсанд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Хээр үрээг маань Отгоннасан Манлай уяж, хүү нь унан айрагдууллаа. Хүйн долоон худагт бороо хур тааруу, гандуу байгаа ч манай нутагт сайхан зун болж байна. Би морьдынхоо уяаг нутагтаа тааруулчихаад ирж уралдсан. Мөн дүү маань унаган адуугаа уяж нутагтаа сайхан наадлаа.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулав? Соёолонгоос бусад нас яаж давхисан бэ?
-Азарга, их нас, соёолон, хязаалан, даага гээд таван насны арав гаруй морь уясан. Төрийнхөө наадамд их морь, соёолон, хоёр хязаалан мордууллаа. Хоёр хязаалан маань арав гаргаж давхисаан. Миний бие үндсэндээ холбооны ажлыг авснаас хойш төрийн наадам болон Дүнжингаравтаа зорьж уралдалгүй өдийг хүрсэн юм. Энэ жил ММСУХ үүсч хөгжсөний 20 жилийн ой, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа учраас нэлээд ач холбогдол өгч, морьдоо уялаа. Дээр нь тэнгэр хангай ивээж, төрийн наадмын хишгийг хүрэн соёолонгоороо хүртсэндээ баяртай байна.
-2009 оны наадамд зээрд морио айрагдуулж байсан санагдана.
-Тиймээ, зээрд морио айргийн тавд давхиулж байсан. Бас л манай Өвөрхангайн адуу шүү дээ. Битүү морь очоод төрийн наадамд айрагдаж байлаа.
-Ингэхэд та чинь улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй хүн бэ?
-Улс, бүсийн наадмаас арван айраг, түрүү аваад байгаа.
-Улсын цолны болзол тооны хувьд гүйцэж. Харин чанарын хувьд...?
-Дээд нас гурав байдаг. 2007 онд Өвөрхангай аймгийн 280 жилийн ойд хул азарга айрагдаж, 2008 оны “Заамарын хурд”-д халзан азарга айрагдсан. 2009 онд болохоор зээрд морь улсад таваар давхисан. Ингэж 2007, 2008, 2009 онуудад их нас, азарга айрагдуулж байлаа. Бусад долоо нь бага насны морьдын амжилт. Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд миний зэгэл соёолон айргийн гуравт, хязаалан, даага айргийн тавд давхисан. Би тэр наадмаас дөрвөн айраг авсан юм. 2010 онд Булган аймагт болсон бүсийн уралдаанд миний хээр соёолон айргийн дөрөвт давхисан. 2011 онд хул даага төвийн бүсийн уралдаанд дөрвөлсөн. Өндөр Гэгээний даншиг наадамд хонгор соёолон аман хүзүүдсэн. Түүний дараа Завханы ойд миний хонгор даага түрүүлж, сая хээр соёолон гурваар давхилаа. Үндсэндээ улс, бүсийн наадмын арван айраг түрүүтэй, улсын Алдарт уяачийн болзлыг тооны хувьд хоёроор давуулсан хэр нь чанарын хувьд дээд нас нэг дутуу байгаа.
-Нутагтаа наадаад чанараа гүйцээчих байлгүй дээ?
-Ерөөлөөр болтугай.
-Ингэхэд ер нь хэдэн онд анх төрийн наадамд морь мордуулж байсан бэ?
-Би 2004, 2005 оноос эхлэн төрийнхөө их баяр цэнгэл наадамд морь мордуулж байгаа. Тэрнээс өмнө Төв аймгийн Баянцогт сумандаа МУ-ын Алдарт уяач, Гавъяат малчин Дэмбээ ахынхаа дэргэд байж, тэр хавьдаа нааддаг байсан.
-Аймгийн цолтой бил үү?
-2010 онд Өвөрхангай аймгаасаа аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-ММСУХ-ны нарийн бичгийн даргаас баяр наадмын талаарх сэтгэгдлийг нь асуухгүй өнгөрч чадахгүй. Уяачдын холбооноос морины комиссынхонд албан бичиг хүргүүлсэн гэж дуулсан?
-Төрийн их баяр наадам, Монгол түмний эв нэгдэл, энх мэндийн баяр гэдэг утгаараа сайхан боллоо. Төрөөс томилогдсон комисс маань аль болохоор л наадмыг сайн сайхан болгох гэж хичээж ажилласан байх. Би ч гэсэн азарганы даамлын үүрэг хүлээж, бүрэлдэхүүнд нь орж ажилласан. Манай холбоо наадмын өмнө зохион байгуулах хороонд санал өгч, хурдан морины үүлдэр угсааг ялгахдаа гадна хэлбэр, шинжийг харах ёстой гэдгийг сануулж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл том биетэй монгол адуу бол Монголдоо уралдах, жижиг биетэй эрлийз адуу эрлийз ангилалдаа уралдах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Бидний тэрхүү хүсэлтийг авч, түүний дагуу Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас үүлдэр тогтоох комиссыг байгуулсан байна лээ. Харьцангуй шинэ залуу улсууд байсан болохоор туршлагагүйтсэн тал бий. Хязаалангийн уралдааны дараа олон уяачид санал хүсэлт тавьж, өргөдөл ирүүлсэн. Тэрийг нь манай холбоо хурдан морины комисст дамжуулж, холбооныхоо байр суурийг комиссын дарга генерал Болдбаатарт хэлсэн. Тэр асуудлаар хурдан морины салбар комисс хуралдаад үүлдэрлэг байдлын комиссын даргыг хуучнаар нь үлдээх нь шийдвэр гаргасан байсан. Нэгэнт төрийн наадмын комисст хамт ажилласан комиссынхоо улсуудыг ар өврөөр нь сайн муухайгаар хэлэх нь ёс зүйд нийцэхгүй юм. Гэвч уяачдын эрх ашиг, уралдааны зохион байгуулалтын асуудлаар хэлэх ёстой зүйлээ хэлэх хэрэгтэй хэмээн үзээд албан бичиг хүргүүлсэн. Ер нь ажиглаж байхад хоёр тийшээ хэт туйлширсан шийдвэрүүдийг үүлдэр тогтоох комиссоос гаргаж байна лээ л дээ. Гэхдээ би 2011, 2012 онуудад үүлдэр тогтоох комисст ажиллаж байсан учраас зовлонг нь бас ойлгож байна. Тиймээс ч муу ажилласан гэж хэлэхгүй. Харин туршлага дутлаа л гэж хэлэх байна.
-Удахгүй Засгийн газрын тогтоолт таван бүсийн уралдаан болно. ММСУХ-ны төлөөлөл очиж хяналт тавих уу?
-Тэгэлгүй яахав, энэ бол тогтчихсон жишиг шүү дээ. ММСУХ-ны Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга, аймгийн МСУХ-тай хамтран гурвалсан гэрээ байгуулаад, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл ММСУХ-ны тэргүүлэгчдээс төлөөлөл томилогдон очиж, холбооны нэгдсэн бодлого шийдвэр хэрхэн хэрэгжиж байна, уралдааны зохион байгуулалт, зам, хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, тухайн аймгийн салбар холбоо, аймгийн ЗДТГ-аас томилогдсон комисстой хамтран ажилладаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу ажиллана.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд Монголын хурдан морины уралдааныг түмэн олондоо сурталчлах, таниулах, уяачдыг алдаршуулах, хүлэг морьдыг ард түмэнд танилцуулах чиглэлд олон сайхан ажил хийж, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад Монголынхоо нийт уяачдын өмнөөс чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №68


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
19 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
19 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна