В.Мөнхбат: 450 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ДААГА ХУДАЛДАН АВААД ХӨГШЧҮҮЛД ЗЭМЛҮҮЛЖ ЯВЛАА


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын сумын уугуул, “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч В.Мөнхбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэзээнээс эхлэн хурдан морины дэл сүүл боож байна вэ?
-Багадаа том биетэй хүүхэд байсан болохоор хурдан морь унаж байсангүй. Гэхдээ багийн төв дээр болдог наадамд нэг хоёр удаа уралдаж байлаа. Манай ээжийн ах дүү нар Баян-Овоо, Ханхонгор сум Хан-Уулын энгэрт нутагладаг байсан болохоор зуны амралтаа тэнд л өнгөрөөнө. Хонь хариулж, адуу малд явна гээд л хүүхэд гэлтгүй ажил мундахгүй шүү дээ. Яагаад ч юм адууны үнэр их сайхан санагддаг байж билээ. Одоо ч багын тэр дотно үнэр үнэртэнэ гээч. Намайг моринд ороход нөлөөлсөн хүн бол миний өвөө Жуурайдорж байгаа юм. Өвөө маань нас бага гэж гололгүй адуу мал дээрээ дагуулж очно. Өөрийн адуунаас унага даага бэлэглэнэ. Бас авга ах Л. Батаа гэж одоо ная нэлээд гарчихсан өвгөн бий. Тэднийд бас их очноо. Бага нас иймэрхүү л өнгөрсөн дөө. Хожмоо сургууль соёлоо төгсөж ирээд аймгийнхаа цагдаагийн газарт ажиллах болсон. Ингэж хэсэг завсардаж байгаад 1998 оноос эхлэн морь уяж байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын ногоон Хүрлээ гэж хүнээс 450 мянган төгрөгөөр даага худалдан авч адуугаа сэргээж эхлүүлж байлаа. Тэр үед хөгшчүүлд “чи мөнгөтэй байж болно. Тэгэхдээ адууны үнийг дэндүү өсгөлөө” гэж зэмлүүлж л байлаа.
-Зэмлэл дагуулсан даага тан дээр ирээд ямар амжилт гаргасан бэ?
-Гайгүй хурдан амьтан байсан л даа. Азарга тавиад үр төлийг нь авч амжаагүй байтал харамсалтай нь хулгайд алдаад сураг алдарсан. Дараа нь Хэнтийн Баянхутагаас бүүдэн азарга авч олон сайхан төлөөр нь наадаж байна. Төлнөөс нь уяхыг нь уяад, найз нөхдөдөө ч бэлэглэсэн. Харин сүүлийн үед шинэ Монгол адуу их цуглуулж байна. Адуутай нөхөрлөсөн хүн хаа ч явсан олонтойгоо явдаг нь сайхан шүү. Адуутай нөхөрлөснөөр Дорнод аймгийн Цэндбаатар, Батзориг нарын сайхан найзуудтай боллоо. Энэ хүмүүстэй МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээ маань танилцуулж өгсөн юм. Дорнодод байдаг Завханы Доржоо найз маань нэг сайхан бор үрээ өгсөн. Энэ жил сумынхаа болон ойр хавийнхаа наадамд айраг тасрахгүй их хурдан байгаа.
-Сум орон нутгийнхаа адууны удам угшлыг сайжруулах тал дээр олон бүтээлч ажлыг эхлүүлсэн хүн гэж нутгийнхан хэлэх юм билээ?
-Баярлалаа. Миний адууны төлөө хийж байгаа бага ч гэсэн ажлыг сум орон нутгийнхан дэмждэгт баярладаг юм. Манай сум чинь Их шанхын энгэрт байдаг нутаг л даа. Тиймдээ ч нутгийнхаа адууны удам угшлыг сайжруулах тал дээр ахмад болон залуу уяачидтайгаа хамтран хэд хэдэн ажлыг зохион байгууллаа. Би сумаа төлөөлж аймгийнхаа уяачдын холбоонд ажилладаг. Миний Баян-Овоо сум чинь ай даа сайхан даа. Багахавчиг ууландаа зэрлэг адуу олонтой. Тэр зэрлэг адуугаар их хөөцөлддөг байж билээ.
-Зэрлэг адуу барьж байв уу?
-Нэгдэл нийгмийн үед 300 төгрөг тушаагаад тэр адуунаас барьдаг байлаа. Барихад их хэцүү ч хүмүүс барьж аваад унадаг л байсан. Их хурдан л даа. Манайд ухаа, хээр зүсмийн хоёр морь байсан юм. Уналгаа эдэлгээ даахдаа сайн адуу.
-Одоо ч жилийн дөрвөн улиралд уралддаг болсон. Та хэр оролцож байна вэ?
-Би их олон уралдуулдаггүй юм. Хэтэрхий зөөлөн талдаа байж мэдэх юм. Уяа сойлго нь эвлэхгүй, морь жаахан тааруу байвал тэр дор нь тавьчихдаг. Үүнээс гадна цаг агаар, ган, зуд гээд нөлөөлөх зүйл их байх юм байна шүү дээ.
-Танай холбооноос жилдээ хэчнээн уралдаан зохион байгуулдаг вэ?
-Манай холбоо тухайн жилдээ хийхээр төлөвлөсөн наадам болон уралдааныхаа графикийг гаргачихдаг. Энэ дагуу төлөвлөгөөт уралдаан наадмаа хийдэг юм. Хавар гэхэд зургаан сарын нэгэнд аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаан залгаад аймгийн наадам бүсийн уралдаануудыг зохион байгуулах жишээний.
-Танай МСУХ-оос энэ жил ямар ямар ажлыг хийхээр төлөвлөөд байв. Төлөвлөсөн ажил хэдэн хувьтай байна вэ?
-Олон сайхан наадмыг зохион байгууллаа. Мөн уяачдынхаа дунд уулзалт сургалт зохион байгуулсан нь уяачдын сэтгэл их нийцсэн ажил болсон. Цаашдаа адууныхаа үржил селекцийг сайжруулж, ганцхан нутаг орондоо уралдахгүйгээр ойролцоох аймаг сумд цаашлаад улс бүсийн наадамд уяачдаа оролцуулах, бүсийн наадмыг орон нутагтаа зохион байгуулах гээд төлөвлөсөн зүйл их байна. Мөн моринд хайртай, адууны төлөө ихийг хийж байгаа уяачид болон морины зүтгэлтнүүдээ дэмжин ажиллах тал дээр холбооны тэргүүн Х.Түмэнбаяр идэвхи санаачлагатай ажиллаж биднийг чиглүүлэн ажилладаг юм. Ямартаа ч холбооны үйл ажиллагаа сайн явж байгааг зохион байгуулсан уралдаан наадмууд будлиангүй сайхан болж байгаагаас төвөггүй харж болох бизээ.
-Та бүгдийн хийхээр төлөвлөсөн ажилд амжилт хүсье.
-Танай хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2013 он



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
17 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
17 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна