МУ-ын Алдарт уяач П.Доржпалам: Бүсийн наадамд азарга түрүүлгэчихээд иртэл наадам хэслээ гээд ажлаас халчихсан


Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвээгийн Доржпаламтай уулзаж ярилцсанаа угшигч танаа хүргэж байна.
-Та сайхан зусч байна уу?
-Юуны өмнө намайг сурвалжлахаар ирсэн танай хамт олонд баярлалаа.
-Таныг нэлээд эртний Алдартнуудын нэг гэж сонссон. Хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-1980-аад оноос эхлээд өөрөө бие даан морь уях болсон. 30 гаруй жил болж байх шив дээ. Энэ хугацаанд аймаг сумын наадмаас 14-15 түрүү, 30-аад айраг, улс бүсийн наадмаас 3 түрүү, 3 айраг хүртсэн байдаг юм. Миний унаган адуу дааганаас эхлээд аймагтаа 4 жил дараалан түрүүлж байсан удаатай. Алдарт уяач цолны тухайд гэвэл 1992 онд аймгийн наадмын 9 түрүү, 7 айргаар болж байлаа.
-Бүсийн наадмын 2 түрүү нь алдарт хээр азарга уу?
-1997 оны Эрдэнэтийн зүүн бүсийн наадамд миний хээр азарга 7 настай очиж түрүүлэн “Түмэн эх” цол, цацавшираар шагнуулж байлаа. Түүний дараа 1999 онд Ламын гэгээний 360 жилийн ой буюу төвийн болон баруун бүсийн даншиг наадамд 340 гаруй азарга уралдсанаас хээр азарга маань хол түрүүлж, наадамчин олноо баясгаж байсан. Тэр жил би их сайхан наадаж билээ.
-Хээр азарга таны унаган адуу юу?
-Үгүй ээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын гаралтай нэгдлийн адуу. Соёолонд нь аваад аймгийнхаа наадамд 2 түрүүлгэсэн. Одоо хээр азарга маань 20 настай. Уралдаж байхдаа төл муутай тэр тусмаа эр төл ховор байсан. Одооноос төл нь гарч байгаа. Яахав аймгийнхаа наадамд бол шөвгөрөөд л /айрагдаад л/ байдаг юм. Мөн Булган аймагт хоёр төл нь бий. Аймаг сумынхаа наадамд сайн давхиж байгаа дуулддаг.
-Тэр үед хурдан морь ямар ханштай байсан бэ? Би буруу сонсоогүй бол нэлээдгүй өндөр үнээр авч байсан гэсэн.
-1996 оны сая төгрөг гэдэг их мөнгө л дөө. Тэр тусмаа хөдөөд. Пунцагбалжир агсан тухайн үед хурдан адуунд 500 мянган төгрөг өгч гэнэ гээд л дуулддаг байсан. Гэхдээ манай энд бол дээд адуу 300-400 мянган төгрөгний ханштай байхад би хээр азаргаа нэг сая төгрөгөөр авч, мал үнэд орууллаа гээд зэмлүүлж байлаа. /инээв/
-Биеийн хувьд жижиг юм. Уяаны онцлог?
-Миний хээр азарга жижигхэн биетэй, гэхдээ эдэлгээ сайн даадаг адуу. Уяа жаахан холтой, алсаас зөөлөн аргаар уядаг. 45 хоногийн уяатай гэхээр мэдрэгдэх байх л даа. Холоос зөөлөн уяагаар уяад давхиулдаг байсан. Тэр үед ямар одоогийнх шиг тэжээл энэ тэр гэж байсан биш дээ.
-Хээр азаргаа айрагдуулаад ирэхэд аймаг орон нутгийнхан чинь яаж хүлээж авсан бэ?
-Ажлаасаа халагдсан. Тухайн үед чинь хэцүү байлаа шүү дээ. Юун магтуулах. Одоогийнх шиг биш шүү дээ. Уяачийн хөдөлмөрийг үнэлдэггүй. Үнэлж мэддэггүй байсан байх л даа. Найр, наадам хэсч, зугаа цэнгэл хөөдөг гэсэн нийтлэг ойлголттой байсан. Түүнээс биш, үндэсний спортоо хөгжүүлж уламжлал ёс заншлаа хойч үедээ үлдээж байна. Орон нутгийнхаа нэрийг гаргаж байна гэдгийг харгалзаж үздэггүй байсан. Эрдэнэтийн даншигт түрүүлээд ирсэн жилээ ажлаасаа халагдчихсан. Ажил тасалж найр наадам хэсдэг гээд л. Уг нь амралтаа аваад явсан. Гэтэл түүнийг тоогоогүй. Ер нь морь уях хэцүү байсан болохоор би ч гэсэн сэтгэл шулуудаж, тэр цагаас хойш морио тууштай уяж байна даа.
-Энэ олон жил морь уяхдаа улсын наадамд хэчнээн удаа тоосоо өргөж байв?
-Улсын наадамд оролцож байгаагүй ээ. Хаврын бүсийн Дүнжингарав наадамд нэг удаа Дорнодоос авсан нэг хонгор соёолон үрээтэйгээ очсон. Даанч үрээ маань зургаад давхиж байхад нь газрын дундаас татчихсан.
-Яагаад? Айрагдаж магадгүй байсан байна шүү дээ?
-Тэлэгдэх нь гэж бодоод. Ний нуугүй хэлэхэд хотын уралдаан сэтгэлд хүрээгүй. Их замбараагүй болдог юм билээ. Морь машин аль нь уралдаж байгаа нь мэдэгдэхгүй. Тийм ч болохоор хавчиг морио машины тоос, тэр олон хүнийхашгичсан дуу зэргээс болоод зүрх нь үхчихвий гэж бодоод замын дундаас татуулчихсан. Машинаараа шахаад, хашгираад .... бага адуу, ялангуяа өмнө нь ийм юм үзээгүй адуу бол айна шүү дээ.
-Тэр холоос зорьж оччихоод морио замын дундаас татахад харамсах сэтгэл төрсөн байх.
-Тэгэлгүй яахав. Сэтгэл дундуур л ирсэн.
-Аймаг сумдын наадам өөр үү?
-Хөдөө морийг машин дагах нь цөөн. Дагасан ч холоос салхи нь доогуур нь утаа униаранд морьдоо оруулахгүй дагадаг.
-Архангайн адуу юугаараа онцлог вэ? Хаанаас адуу авчирч цус сэлбэж байна?
-Ерээд он хүртэл манай аймгийн адууны цус сэлбэгдээгүй. Гэхдээ манай аймгийн адуу жилийн дөрвөн улиралд хүчээ алддаггүй, дөрөө даах чадвартай. 90-ээд оноос эхлээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас морь сонирхогч бизнесмен залуучууд адуу их авчирч аймгийнхаа адууны цусыг сэлбэж байна. Одоо бол манай аймгийн адуу хаана ч уралдана даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон чинь хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлж байхыг ерөөе.
-Монгол орны өнцөг булан бүрт байгаа уяачдыг уулзуулж байдаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №30, 2012 он


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
15 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
202.21.107.89
Сайн байна уу та Түмэн эх хээр азарганы өөрийнх нь зураг байдаг бол уут?
Reply