Уяач Б.Баярдорж: Аавынхаа адуу хариулж явсан энэ хөндийд нэрийг нь гаргалаа


-Төрийнхөө наадамд шүдлэн айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаа төрийнхөө наадамд морь айрагдуулж байгаа нь энэ. Үнэхээр их баяртай байна.
-Анх удаа улсын наадамд морь мордуулж байна уу?
-Тиймээ, өмнө нь Төв аймгийн Жаргалант, Партизан хавиар л нааддаг байсан. Харин энэ жилээс улсынхаа наадамд морьдоо мордуулж, халхын хурдан хүлгүүдийн тоосонд хутгалаа. Шүдлэн, хязаалан мордуулж, шүдлэн нь айрагдаж, хул хязаалан маань гучин хэдээр давхисан.
-Айрагдана гэсэн тооцоо байв уу?
-Наадмын өмнөх сунгаануудад миний хүрэнгийн өмнө ганцхан монгол бусад нь дан эрлийз үрээнүүд ирж байсан юм. Тийм болохоор эрлийз үрээнүүд нь хасагдвал айрагдана гэж бодож байсан шүү. Улсын наадмын дараа Булган аймгийг зорьж, хангайн бүсийн уралдаанд хул хязаалангаа айргийн тавд давхиулан, хүрэн шүдлэн 11-ээр оруулсан.
-Хул хязаалан чинь хаанахын адуу вэ? Өмнө нь ямар амжилт гаргаж байсан юм бэ?
-Хүрэн шүдлэн бол миний унаган адуу. Харин хул үрээний тухайд дааганд нь Булган аймгийн Могод сумын уугуул “Морин Эрдэнэ” галын гишүүн Н.Базаргарьд гээд найз маань бэлэглэсэн юм. Хул үрээ Жаргалантын Баяраа гэж хүний адуу юм билээ. Эх нь тэдний унаган гүү. Эцэг нь болохоор тэдний Суман халзан гээд улсад түрүүлж байсан азарганы төл гэсэн. Хул үрээ маань өнгөрсөн жил хоёр удаа сунгаад тавьсан битүү шахуу үрээ л дээ.
- Ингэхэд хүрэн үрээний эзэн хэзээнээс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон юм бэ?
-Дээр үед манайх одоо энэ улсын баяр наадам болж байгаа талбайд нутагладаг байсан юм. Аав минь олноо Чойндон гэж алдаршсан Балдорж гэж олон адуутай, адуунд дуртай хүн байлаа.
-Наадам болж буй талбай гэдэг нь ...?
-Хүйн долоон худаг. Миний бага нас энэ хөндийд морин дэл дээр өнгөрсөн юм. Сургууль соёлоо төгсөөд гадаадад олон жил амьдарч байгаад 2011 онд эргэн ирж, морь сонирхон цуглуулсан. Дорнод, Сүхбаатар, хуучин морин тойруулга гээд аль л удам угшил сайтай гэсэн газруудаас адуу цуглуулж, дээдсийнхээ үйл хэргийг залгамжилсан. Олон жилийн хөдөлмөрийн үр шим түрүүчээсээ гарч гайгүй хурдалчихаар үрээнүүд төрж л байна. Энэ жил л гэхэд хэдэн сайхан эр унага гарсан. Ирэх жилээс уяна даа. Одоохондоо миний хувьд эр болгоныг нь уяж үзэх гээд ид хорхойсдог үе нь. /инээв/
- Таны морьдын уяа, сойлгыг хэн тааруулдаг билээ?
-Түвдэн Манлайн хүү Батцоож Алдарт маань тааруулдаг. Бид Төмөр замын 73 дугаар сургуулийн төгсөлт. Багаасаа хамт морь унаж, өнөөдрийг хүртэл гэмгүй сайхан найзалж байна.
-Адуу цуглуулснаас хойш 20-иод жилийн дараа төрийн наадмын анхны айргийг хүртлээ шүү дээ. Морь айрагдах агшинд юу бодогддог юм бэ?
-Аавынхаа нэрийг гаргасандаа хамгийн ихээр баярласан. Миний аав 1990 оноос хойш Хэнтий, Сүхбаатар, Увс гээд Монголын хурдтай гэсэн газруудаас адуу цуглуулсан. 300-гаад адуу цуглуулан, Хүй долоо худгаар олон жил нутагласан хүн. Аавынхаа адуугаа хариулж явсан тэр хөндийд нэрийг нь гарган, төрийн наадмаас хишиг хүртэнэ гэдэг миний чин хүсэл байсан. Түүнийгээ гүйцээлээ. Миний аав маань Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүн. Аавынхаа нутгаар овоглож, эмээгээ амьд сэрүүнд нь баярлууллаа. Сайхан байна.
-Аав тань улсын наадамд оролцож байсан л байлгүй?
-Тэгэлгүй яахав. Аавын уясан морьд улсын наадамд 11, 12-оор давхиж байснаас айрагдсан удаагүй. Эцгийн хийгээгүйг хүү нь гүйцээж, азарганы хүрээгүйд унага нь хүрнэ гэдэг шиг аавынхаа хүслийг биелүүллээ. Цаашлаад аавынхаа надад өвлүүлсэн Монгол уламжлал соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх болно.
-Морьтон түмний соёлыг түгээгч эрхэм таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна