Аймгийн Алдарт уяач Л.Гэрэлт:Хул азарга над дээр уях, уяачтайгаа хамт ирсэн


Архангай аймгийн Их тамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Гэрэлтийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэзээнээс морь уях болсон бэ?
-Моринд нэлээд хожуу буюу 2002 оноос орсон болохоор шинэ хүнд тооцогдож мэдэх юм. Би өөрөө Архангайн “Их тамир”-ын хүн. Багадаа хурдан морь уначихдаг байсан ч сургууль соёлын мөр хөөгөөд хөндийрчихсөн байсан л даа. Гэхдээ сэтгэлийн угт морь байгаад л байсан юм билээ. 2002 оны нэгдүгээр сард компаниа байгуулахдаа логондоо морины толгойн дүрс оруулсан. Адуу гэдэг хийморьтой амьтныг дээдлэн шүтэж явдгийн маань илэрхийлэл болсон. Хожим нь хурдан морь сонирхох болсон нь хоёр хүнтэй холбоотой. Манай найз “Белон” компанийн захирал Баатархүү гэж залуу байдаг юм. Тэр маань моринд их хорхойтой, би хааяа дагаад адуу малан дээр нь очдог байлаа. Тэгсэн Алдарт уяач Алтангадас, Бат-очир, Баатархүү гурав Сүхбаатараас морьд аваад надад нэгийг нь өгсөн. Тэр нь миний хул азарга шүү дээ. Зүгээр ч үгүй уяах уяачтай нь өгсөн. Төв аймгийн Сэргэлэнгийн Гомбосүрэн гэдэг залуу хул хязааланг маань уяхаар болж, би Өлзийт хороололд нэг гэр барьж, хашаа бариулсан. Моринд “уруу татсан” өөр нэг хүн нь МУ-ын Тод Манлай уяач Д.Онон. Ямар хувь тохиолоор юм бүү мэд, би тэр хүнтэй эмнэлэгт 14 хоног нэг өрөөнд хэвтэж таарсан юм. Онон ах байнга морь ярина. Их сонин, сайхан зүйл ярьдаг байсан л даа. Би гэрээсээ приставк авчруулаад хурдан морины уралдаантай бичлэг өдөржин үздэг болсон. Онон ахыг эргэж тойрч байгаа хүмүүсийн ихэнх нь уяачид. Орж ирээд баахан морь ярина. Өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа морины талаар хангалттай “хичээл” заалгасан. Дараа нь Онон ах, Макс Ганбаа хоёр надад нэг үрээ бэлэглэсэн.
-Ерөнхийдөө уруу татагдчихсан юмаа даа?
-За бараг л тийм дээ. Найзын маань авчирч өгсөн хул үрээ хурдлаад эхэлсэн. Солонгост явж байсан чинь найз маань яриад “Нөгөө үрээ чинь янзтай хурдан байна” гэж байна. Нээрэн л хаврын уралдаануудад сайн давхисан л даа. Өөрийн нэртэй морь хурдлаад ирэхээр хүн их урам ордог юм билээ. Тэгээд л морь мал цуглуулж эхэлсэн дээ. Өөрөө мэдэхгүй хэрнээ хүнээр шинжүүлж байгаад л хурдтай гэсэн адуунаас авсан. Ихэнхийг нь хул азарганыхаа эзэн Энхтайван гэдэг залуугаас авсан. Сүхбаатарын Халзангийн Доржийн Энхтайван гэж моринд нүдтэй, морь шинжихдээ гаргуун залуу бий. Харин гүүгээ Онон ахаас авсан. Нэг мэдсэн 2-3 азарга адуутай болсон байна лээ. Хурдтай гэж авсан адуунууд маань бага наадмуудад бүгд л гайгүй сайхан давхиж байгаа.
-Морь хар тамхинаас илүү донтуулдаг гэж нэгэн уяачийн яриа санаанд орж байх чинь?
-Морь хурдлаад ирэхээр өөрийн эрхгүй л татагдаад байдаг юм билээ. Хүүхэд шуухдаа өвдөхөд эхнэр л аптек руу гүйдэг. Тэгсэн моринд эм тариа хэрэгтэй байна гэнгүүт би өөрийн мэдэлгүй л аптек руу гүйчихдэг болчихсон байсан. /Инээв/
-Таныг моринд оруулсан хул азарганы угшил гарвал нь?
- Эцэг халтар азарга нь Ардын хувьсгалын 80 жилийн ойд гуравт давхиж, айрагдаж байсан. Дэлгэрцогтын халтар гэж хурдан азарга байсан. Халтар азарганы жинхэнэ эзэн нь Энэбиш гэж хүн байсан юм билээ. Угшлыг нь нарийн хөөвөл тайж угшлын адуу гэдэг юм. Миний хул азарга чинь шүдлэндээ тэр хавийнхаа сунгаад сайхан давхичихдаг, ерөнхийдөө хурд нь танигдчихсан адуу. Тэр жилээ улсын наадамд уралдахаар авч явахдаа алдсан юм билээ. Бор-Өндөрийн орчмоос гэдэг байх шүү. Тэгсэн аймагтаа хул азарганы ард давхиж байсан шүдлэн улсад гуравт давхиад айрагдчихсан байгаа юм. Наадмаас буцаж яваад хул шүдлэнгээ олсон ч өөр дээр нь нэг л давхих дургүйг байгааг анзаарч эзэн нь зарахаар шийдчихээд байхад манай найз таарсан юм билээ л дээ. Манай найзаас өмнө тэрүүгээр адуу цуглуулж явсан хүмүүс харчихаад авдаггүй байсан гэдэг юм. Хул азарга надад ирсэн цагаасаа эхлээд хурдалсан. Миний адуу байсан юм байлгүй дээ.
-Улсын наадамд айрагдсан хул шүдлэн, хул азарганы төл гэдэг билүү?
-Тийм. Анхны төл нь даагандаа Архангай аймагт болсон “Тамирын хурд”, Хэнтийн хөдөө аралд болсон Даншиг наадамд хоёуланд нь дөрөвт давхиж айрагдсан. Шүдлэндээ улсын наадам, “Хотгойдын хурд 2007”-д мөн адил тавд давхиж айрагдсан гээд олон сайхан амжилтыг гаргасан хурдан буян байгаа юм. Хул шүдлэнгийн эх нь Онон ахаас авсан халтар гүү шүү дээ.
-Насаараа морь уяад ч улсын наадмаас айраг авч чадаагүй хүн байдаг. Харин таны хувьд хул үрээ удаан хүлээлгээгүй. Анх удаа улсын наадмаас айраг хүртэхэд ямар байсан бэ?
-Их догдолсон. Учир зүггүй үсрээд босдог юм билээ. Гэхдээ би жаахан давруу зантай юм шиг байгаа юм. Хул үрээ маань уралдсан болгондоо айрагдчихаад байдаг болохоор түүнээс хойш давхивал жаахан гонсойх жишээний.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уяаны эрдэмд бага сагаар суралцаж байгаа биз?
-Анх орж байснаа бодвол дөртэй л болж байна. Гэхдээ мэдэх юм бага юм даа. Манай уяач их сайн болохоор хамаг юм аа даатгачихдаг. Наадмын өглөө хөхөл сүүлийг нь боогоод арц хүжээр утна. Энэ зэргийн тусыг л уяачдаа үзүүлдэг дээ. Манай Тод манлай Мөнхбат их мэдрэмжтэй сайн уяач л даа. Бид хоёрын нөхөрлөсөн түүх ч гэсэн их сонин л доо. Надад нэг хурдан хээр морь байсан юм. Манай найз Баатархүү, Бат-Очир нар маань авчирч өгсөн морь л доо. Бас нөгөө Энхтайваны адуу шүү дээ. Хаврын уралдаануудад гайгүй давхисан. Тэгсэн Архангайн 80 жилийн ойд уралдаж байгаад хөлгүй болчихлоо. Хурдан морио хөлгүй болгочихлоо гэж бодож явтал манай галын Цэвэгмэд “Мөнхбат гэдэг уяач, их хурдан морь хөлгүй болчихсон байна. Болж өгвөл хөл оруулчих юмсан гэж ярьж байна” гэж хэлсэн. Тэр намар нь хээр морио ачиж аваачаад Мөнхбатад өгчихсөн. Жил орчмын дараа хээр морины маань хөл гайгүй болж, ойр тойрны том, жижиг наадмуудад сайн давхиад эхэлсэн. Тэгээд л Мөнхбаттай хамтрах болсон доо. Намайг дагаад Батсайхан маань очсон. Ингэсээр байгаад нэг мэдсэн гал болчихсон.
-Таныг мориноос гадна машинд нэлээд сонирхолтой гэж сонссон. Магадгүй тэр сонирхол тань “Монкор” компанийг байгуулахад хүргэж байв уу.
-Компани байгуулсан, моринд орсон бараг л нэг үе дээ. Түүнээс өмнө машины худалдаа хийдэг байсан. Машиныг мориноос илүү сайн мэднэ шүү. Авто машинд их сонирхолтой болохоор 2002 оноос эхлэн компанийхаа нэр дээр авто машины уралдаан зохиох болсон. Архангай аймгийн 80 жилийн ойд зориулан машины байтай уралдаан зохион байгуулсан. Өөрсдөө зохион байгуулахаас гадна зохиогдож байгаа уралдаануудад тогтмол оролцож, 2002-2006 он хүртэл эхний байруудад шалгардаг байсан. Болоогүй, манайх чинь 2005 оны шилдэг клуб шүү дээ. Манайхан дотроос ОУХМ нэг, Спортын мастер нэг, дэд мастер хоёр, нэгдүгээр зэргийн тамирчин хоёр төрсөн. Хятад Монголын хамтарсан олон улсын тэмцээнд миний төрсөн дүү Л.Батболд их амжилттай оролцдог. ОУХМ хүн дээ.
-Та өөрөө уралддаг уу?
-Уралдана аа. Айраг бол алдахгүй шүү./инээв/
-За тэгвэл уяасан морь тань хурдалж, унасан машин тань түрүүлж байх болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №30

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна