Монгол төрийн наадмыг дөрвөн үеэрээ чимсэн Д.Цэлхээ Алдарт


Дундговь аймгийн Дэрэн сумын унаган хүү МУ-ын Алдарт уяач Довуучийн Цэлхээ нь олон хурдан хүрэн адуу цогцлоон бий болгосон буянтай буурал байдаг бөгөөд 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор хурдан хүрэн үрээгээ айргийн дөрөвт давхиулж, Мөлүү хүрэн морио аман хүзүүдүүлсэн боловч их морь будилсан гээд хасагдаж байсан юм. Харин 1997 оны Зава Дамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт 11 настай хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулж байсан нь түүхийн шаргал хуудаснаа бичигдэн үлджээ. Д.Цэлхээ гуай орон нутагтаа төдийгүй улсын дэвжээнээ "айлгадаг" уяач ба хурдан хүлгийн сүүл шууж эхэлснээсээ хойш бүс, аймаг, сумын наадмаас 200 гаруй айраг түрүү хүртэж 1998 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Түүний "Годого" хүрэн азарга нь Хан уулсын ар Хатан туулын хөвөөнөө халхын хурдан буянгуудтай хурд хуваан уралдаж, тухайн үедээ нэрд гарсан М.Данзаннямын Ажнай хүрэн, морин тойруулгын Солонго цавьдар гээд олон алтан тууртыг ардаа орхидог байсан ч улсын наадмын алтан шар зурхайд хараахан айрагт багтаагүй гэдэг. Харин Д.Цэлхээ гуайн аав Ё.Довууч, өвөө Жураа Ёндон хоёр нь ар халхын нэртэй уяачид байсан юм.
Тодруулбал Жураа Ёндонгийн Хулгар хээр гэж Монголын говь талаас төрсөн нэрт хурдан хүлэг байлаа. Зарим үед агуу их Н.Падын хүрнийг ч дийлж явсан удаатай гэдэг. Жураа Ёндон гуай 1934 оны нохой жил буюу Ардын хувьсгалын 13 жилийн ойн их баяр наадамд "Хулгар хээр" азаргаа айргийн тавд хурдлуулж, улмаар 1936 оны гал хулгана жил, Ардын хувьсгалын 15 жилийн ойд дахин айргийн таваар хурдлуулж, хойтон жил нь айргийн гуравт хурдлуулсан байдаг. Харин Жураа Ёндонгийн хүү Ё.Довууч нь 1935 оны модон гахай жил буюу Ардын хувьсгалын 14 жилийн ойд хар хээр азаргаа аман хүзүүдүүлж, 1938 оны Ардын хувсьгалын 17 жилийн ой, шороон бар жилийн улсын их баяр наадамд айргийн тавд хурдлуулсан байдаг билээ.
Ийнхүү аав, хүү хоёр нэгэн цаг үед Монгол төрийн наадмыг чимж явсан бол энэ их уяачдын морь уях агуу эх эрдмийг үр хүүхдүүд нь өвлөн авч өдгөө дөрөв дэх үеийн уяач нь /АХ-ын 91 жилийн ойд хурдан хүрэн азаргаа аман хүзүүдүүлсэн Ц.Бямбасүрэн уяач/ төр түмний их баяр цэнгэл наадамдаа азарга аман хүзүүдүүллээ.
Энд бас нэгэн түүхийг сөхөхөд: Алдарт уяач Д.Цэлхээ нь морь уяхаас гадна торгон зодогны далбаан дор дэвэх сумын заан цолтой бөх хүн билээ. Тэрээр эр цэргийн албанаас халагдаж ирээд Дэрэн сумынхаа баяр наадамд дөрвөн удаа зодоглохдоо хоёронтоо түрүүлж, хоёронтоо үзүүрлэсэн байдаг. Тэгэхдээ хоёрхон бөхтэй үзүүр, түрүүнд үлдсэн сонин агаад содон түүхтэй. Мөн түүнчлэн хүүхэд ахуй насандаа дээр дурдсан Жураа Ёндон /өвөө/-гийн хулгар хээр азаргыг унаж, улсын наадамд айрагдаж байсан гэдэг.
Уяхан замбуу тивийн наранг эгшиглүүлсэн их дуучин Норовбанзадын шуранхайтай Дэрэн нутгийн унаган хурдууд дуунд мөнхөрсөн Дэрэнгийн хар азарга шигээ Дэлхийд ганцхан Монгол наадмаа үеийн үед чимж явах болтугай... Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд түрүү магнай, түмэн эх, түрлэг дуу тасрах учиргүй ээ...
Г.Ганпүрэв


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
15 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна