МУ-ын Манлай уяач Д.Жаргал: Хурдан морь гэдэг их эмзэгхэн амьтан

2015 оны 10-р сарын 02 -нд

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Жаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ах дүү Манлай нар хүүхэд байхын л морины хорхойтой багачууд байсан бололтой?
-Тийм шүү. Би Завхан аймгийн Цагаан хайрхан суманд өсөж төрсөн. Бусдын жишгээр багадаа хонь хурга эргүүлдэж, хонгоо холготол хурдан морь унана гээд ай даа жаргалтай даа, хүүхэд нас. Миний аав, ах хоёр морь уядаг хүмүүс байсан болохоор ухаан орохын л уяачийн хөдөлмөрийн сайхныг, бас хатуу хөтүүг мэдэрч өслөө. Яваандаа моринд тэмүүлдэг монгол эрчүүдийн жишгээр дүү бид хоёр моринд орцгоосон. Энд мэдээж аавын маань үлгэр дуурайл их. Нэг ёсондоо уяаны эрдмийн А үсгийг ааваараа заалгаж байлаа. Тиймдээ ч аавынхаа арга барилаар одоог хүртэл морьдоо уядаг юм.
-Тэгээд л уяач болсон байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Аавынхаа энд тэнд гарч уяаных нь ажилд тусалж явсаар 13-тайдаа гардан морь уяж байлаа. Үеийнхэнтэйгээ харьцуулахад их завгүй хүүхэд байж дээ. Ингэж яваад 1978 онд цэрэгт явж ирээд, сургууль соёл гээд хэсэг завсардсан. Гэсэн ч дуртай юм болохоор өөрийн эрхгүй сэтгэл татагдаад болдоггүй юм билээ. Сайн аавын буян, сайхан хүлгэдийн хийморь лундаагаар өдий зэрэгтэй яваадаа баярладаг юм.
-Залуу уяач анхны айраг түрүүгээ хаанахын наадмаас хүртэж байв?
-Хүүхэд байхдаа алаг даагаа Завхан аймагт түрүүлгэж байлаа. 13 настайдаа шүдлэн үрээ гурваар, соёолонгоо аман хүзүүнд хурдлуулчихаад, дээлэндээ багтахгүй баярлаж, томоо эр болсон мэт санагдаж байж билээ. Тэгэхэд чинь өөрөө уяад дүүгээрээ / Манлай уяач Д.Чулуунбат/ морио унуулна. Би дөрвөн охин, дөрвөн эрэгтэй дүүтэй баян хүн байгаа юм. Дараа нь цэргээс ирээд удаагүй байхдаа хүний хавчиг адуу уяад 1982, 1983 онуудад түрүүлгэж байлаа.
-Хүүхэд байхаасаа л амжилтын амтыг мэдэрчихсэн байжээ. Хурдан хүлгэдийнхээ үүх түүхээс хуваалцаач?
-Манай Буган хүрэн гэж цуутай хурдан хүлэг байна. Ард түмэн мэднэ дээ. Түүний төл нь болох соёолон одоо их сайн давхиж байгаа. Мөн Баясгалангийн хүрэн гээд хурдан хүлэг бий. Саяхан хот руу яваад аман хүзүүдээд ирсэн. Хүрэн азарганы маань төл цавьдар азарга 16 медаль, 14 удаа түрүү авсан буянтай амьтан бий. Гэхдээ цавьдар одоо хүнд очсон байгаа. Энэ мэтчилэн хурдан буян олон байна.
-Адуу хэр цуглуулж байна вэ?
-Эрдэнэт аймагт анх араб адуугаар цус сэлбэж байлаа. Одоо ч сэлбэж байна. Ер нь манай адуунууд дажгүй шүү. 90-ээд онд Дорнодоос нэг адуу тухайн үеийн нэг мотоциклийн үнэ болох долоон зуун мянган төгрөгөөр авч байлаа. Тэр хавчиг хул морь надад ирээд анхны “Их хурд”-д долоогоор орсон. Тэгэхэд дүү хул нь аман хүзүүнд ирж байсан юм. Мөн Цэнгэл гэж хүнээс ирсэн шүдлэн үрээ наадамд түрүүлгэж байлаа. Энэ мэт адуу их цуглууллаа. Тэр хэрээрээ ч их тараасан.
-Таны амжилтаас харахад азарга соёолонгийн амжилт жин дардаг бололтой?
-Тиймээ. Соёолонгийн түрүүг Орхон аймагтаа олон ч удаа авлаа. Ер нь азарга, соёолонгийн айраг түрүү нэлээн бий. Гэхдээ азарга байна уу, соёолон ч байна уу хамаагүй. Гол нь уясан адуугаа цоллуулаад зогсоно гэдэг уяач хүний бахархал байдаг юм. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэж байгаа болохоор арга ч үгүй юм.
-Аатай хүлгэдтэй, аралтай хийморьтой уяачийн үзсэн наадам олон бизээ. Эндээс сэтгэлд хамгийн тод дурсамжтай наадмынхаа тухай сонирхуулаач?
-Тэгэлгүй яахав. Зөндөө сайхан наадам үзлээ. Улаанбаатар хотод болсон өвлийн бооцоот уралдааны гурван насанд гурвууланд нь морьдоо түрүүлгэчихээд зогсож байх мөн сайхан байлаа. Ер нь тэр өвөл их одтой байсан юм. Уралдсан болгонд морьд маань түрүүлээд л. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд хүүхэд насны тэр л он жилүүдэд үлдсэн байна. Санах тоолонд сайхан мэдрэмж төрдөг юм.
Өнөөдөр цэвэр монгол адуу ховордсон цаг. Ямар нэгэн байдлаар цус нь хольцтой болчихсон. ММСУХолбооноос эрлийз болон түүний нэгдүгээр үеийн адууг уралдуулахгүй гээд заалт гаргачихсан байдаг. Яг үнэндээ энэ бол хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүсийн дур зоргоороо аашлах боломжийг нээсэн хэрэг л гэж үзэж байна. Надад ч ийм зүйл тохиолдож байлаа. Миний Буган хүрэнгийн төл хүрэн халзан азаргыг хасчихаж билээ. Минийхээр ингэж ялгах нь жаахан болхи санагддаг юм.
-Уяач хүн бүр уяаны өөрийн гэсэн арга барилтай байдаг. Нууц биш бол уяаны арга барилаасаа залуустаа зөвлөөч?
-Уяа гэдэг нийтлэг ойлголт шүү дээ. Хөлс авна, үсэргэнэ, сунгаа хийнэ гээд энд нарийн юм их бий. Хамгийн гол нь адууг яаж тамиртай уралдуулах вэ гэдэг их чухал. Намайг залуу байхад одоогийнх шиг тарган морьд уралддаггүй байлаа. Жинхэнэ ясыг нь гартал уяж байгаад л уралдуулна. Моринд тэжээл өгнө гэсэн ойлголтгүй. Цагаан өвсөөрөө л уяна. Гэхдээ гол нь хичээл зүтгэл их чухал. Тэгж байж л амжилтын амтыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ шүү дээ.
-Хурдан морийг уяхад юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хурдан морь чинь их эмзэг амьтан юм. Нэг л буруу эдэлчихвэл тэр жилдээ буруудчихна. Уяач хүн жилийн дөрвөн улиралд морио дагаж, мэдэрч байж уядаг юм. Өөрийн гараар морио унаж эдлэх нь чухал. Эхлээд морины гэдсийг гүйцэд солих хэрэгтэй. Зөв сольчихвол аяндаа болоод л явчихдаг юм.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №35, 2012 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна