Сумын Алдарт уяач Б.Оюунбаатар: Манайхан дөрвөн үеэрээ морь уяж байна

2015 оны 10-р сарын 16 -нд

Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Оюунбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Цагтаа сайн унаач явсан юм шүү гэж байсан. Хүүхэд насны тэрхүү гэгээн дурсамжаас яриагаа эхэлье?
-Би таван настайгаасаа эхлээд арван жил хурдан морь унасан хүн.Сайн ч унаач явсан гэж боддог. Нэгдлийн 20 жилийн ойгоор би зургаан насны морь унаж хоёр түрүү, гурван айраг авч байлаа.Нэгдлийн сартай хонгор морийг унаж 12-т давхиулаад уралдааны торгон цамцаар шагнуулж их хөөрч билээ. Тэр үед орос чемодан, бор эсгий, адуу мал, гөлөм зэргээр түрүүлж, айрагдсан морьдыг мялаадаг байлаа шүү дээ.
-Цэргээс ирчихээд хурдан морь унаж байлаа гэж ярих уяачид цөөнгүй байдаг. Танд тийм тохиол бий юу?
-Унасан. Нэгдлийн дарга байсан Цэдэв гуайг амьд сэрүүн ахуйд цэргээс халагдаж ирчихээд залуу морь унаад уралдаж л байсан.
-Тэгээд хэдэд орсон бэ?
-Наймд орж байсан. Энүүхэн баруун хойно морь унаж байсан хүүхэд ойччихоод өөрөө хөтлөөд давхиж байсан уясан моринд хүрэхээ байлаа.Тэгээд л яахав моринд дуртай хүн чинь Хар нуур хотгорын энд ирээд үсрээд мордчихсон. Тэгсэн дараа нь морь унаж явсан хүүхдүүд “Ардын элч” киноны Дарьбазар шиг л үсрээд мордсон гэж байсан./инээв/Монгол дээлтэй эвгүй харагдсан байлгүй дээ.
-Нэгдлийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Нутагтаа ирээд жил гаруй адуу малласан. Манайхны сайн адуучин Буян Даа гээд ахтайгаа нийлээд хоёр мянга гаруй адуу хариулсан. Буян Даа маань надад их зүйл сургасан даа. Би морь уях, сойх, унаж эдлэх эрдэм ухааныг Буян Даагаасаа, ааваасаа, хадам ааваасаа сурсан гэж боддог. Миний өвөө Гунгаа бас морь уядаг байсан.Одоо манайхны хүүхдүүд мөн морь уяж байна. Манайхан чинь дөрвөн үеэрээ морь уяж байгаа улс.
-Ямар удам угшлын адуугаар наадацгааж байв?
-Нийгмийн хонгорын угшилтай хонгор халзан азарга байлаа. Шүдлэнд нь аймгийн төвийн Балданжамц гэдэг хүнээс авч байсан юм. Тэгээд шүдлэнгээс нь эхлээд 13-14 хүртэл нь уяж уралдуулсан. Олон түрүүлж, айрагдсан даа.1976 онд нэгдлийн 20 жилийн ойгоор би унаад түрүүлгэж байлаа. Мөн Сүхбаатарын Бугалга Дугаржав гэдэг өвгөний адууны хээр үрээгээр азарга тавьж байлаа. Тэр хээр азарганы төл хээр будан үрээг аймгийн Алдарт уяач “Дэлдэн” хэмээх Жагаад аав маань бэлэглэж байсан. Тэр будан үрээ Бэрхийн наадамд айрагдаж байсан, 1976 онд сумын наадамд дөрвөөр давхиж байсан.
-Гурав дахь үеийн уяачийн түүх хэдийнээс эхтэй бол?
-15 настайгаасаа эхлээд өөрийнхөөрөө оролдож эхэлсэн дээ. Аав маань хүрч ирж хараад “за болж байна л” гэнэ. Тэгэхээр сэтгэлд нь таарч л байсан юм байлгүй дээ.Нэг удаа бүр “сайн эзэмшвэл чи морь гайгүй уячихаж магадгүй юм байна” гэж хүртэл хэлж байсан шүү.Тэгээд л ер нь мал маллая гэсэн шийдэлд хүрч 16-тай илгээлтээр хөдөө гарч малчин болж байлаа. Цэргийн гурван жил л малаас хол байсан байх. Бусдаар өнөөдрийг хүртэл малаас холдсонгүй дээ.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-Ааваасаа хойш нуурын урд даага түрүүлгэж, анх удаа эцгийнхээ нэрийг өөрийнхтэйгөө гаргаж байлаа. Цэргээс ирснийхээ дараахан шиг санагдана. Аавыгаа байхад Баян-Овоо сумын нэгдлийн 30 жилийн ойд халзан азаргаа өөрөө уяж түрүүлгэж байсан юм байна. Би морь уяад сумын асартай наадмаас 16 түрүү, 13 айраг авч, 2006 онд сумын Алдарт уяач цол хүртсэн. Бидний үед чинь голдуу орон нутагтаа нааддаг байлаа шүү дээ.
-Одоо бол чөлөөтэй болсон шүү дээ. Холдоо хаана очиж наадаж байв?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөдэлгэр, Баян-Адрага, Норовлин зэрэг сумдад наадаж байлаа. Аймгийнхаа наадамд нэг удаа суманд гурав түрүүлсэн халиун азарга, хүрэн морьтойгоо очиж азаргаа 45-аар давхиулж байсан.
-Хамгийн сайхан сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ?
-2005 оны наймдугаар сарын 8-нд Өмнөдэлгэрт болсон Их хөвчийн наадамд сумаасаа нэлээн олуулаа очиж, азарга таваар давхиулахдаа л их баярласан даа. Түүнээс гурван жилийн өмнө сумандаа азарга түрүүлгэж, хүрэн морио хязаалан, соёолон түрүүлгэсэн нь бас л сэтгэлд хоногшсон сайхан дурсамж болж үлдэж дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна