Монгол Улсын Алдарт уяач Данзан-Ишийн Алтангэрэл


Монгол наадмын торгон жолоо нь
Морь уяачийн сэтгэл юм даа
Морь хүүхэд хоёроо гэсээр
Монгол дээлийн өнгийг гандаана
Уяа ур сорьсон эрдэм
Уяач удам дамжсан авьчас
Уяа хүүхэд баясгасан гийнгоо
Уяач хүлгээ дээдэлсэн хийморио...
Тиймээ, хүлгийн хиймориор жигүүрлэсэн хөх Монголын эрсийг ийн тодорхойлж болно. Ийм эрхэм тодорхойлолттой эрсийн нэг нь Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Данзан-Ишийн Алтангэрэл агсан юм.
Их уяач, нэрт шинжээч Ононмөр хаван агсны хүй цөглөсөн нутгаар овоглогч тэрээр 1948 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумнаа айлын ууган хүү болон мэндэлжээ.Тэр үеийн жишгээр дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшиж, нутгийн буурал “сахал” хэмээх Дорждэрэмийн уясан морьдыг унаж хурдлуулан, хүлгийн хийморьт дурлах болсон гэдэг.
Д.Алтангэрэл агсны аав Данзан-Иш морь мал уядаггүй ч зөв сайхан унаж эдэлдэг, моринд явдал оруулдаг нэгэн байж. Гэвч нас явахын хэрээр хоёр нүд нь харахаа больж, адуу малнаас аргагүйд хөндийрсөн байна. Чухам тиймээс л Д.Алтангэрэл хүү нутгийн буурлын морийг унаж, ойр зуурын ажилд туслах зэргээр уяаны эрдэмд суралцан, 14 настайгаасаа эхлэн бие даан морь уяж багахан наадамд долоод давхиулжээ. Тэр амжилт нь хүүгийн сэтгэлд урмын оч асааж, уяачийн их замд орж, жаргал зовлонг нь эдлэх эхлэл болсон гэдэг. Гэхдээ тэрээр нэг хэсэг морь мал уялгүй завсарлаж, сургууль соёлын мөр хөөн геологи хайгуулын өрмийн мастераар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан, халагдаж ирээд Дорнод аймгийн Булган сумын нэгдлийн орлогч даргаар ажиллах болж. Төрийн албан хаагч морь уяхыг сайшаадаггүй цаг үе байсан хэдий ч хээр азаргатай арваад тооны адуутай. Түүнээсээ уяж сойн наадамд уралдуулна. Цаг наргүй ажлын хажуугаар морь уяж буй түүнд нутгийн буурал Шагдардагва зааж зөвлөн ихэд тус болно. Уяаны эрдэм ухаанаа харамгүй хуваалцах тэрхүү буурлыг Д.Алтангэрэл “багшаа” хэмээн ихэд хүндэлнэ. Ийнхүү Дорнод аймагт ажиллаж амьдарч байх хугацаанд нь уяачийнх нь хувьд нэгэн баярт үйл явдал тохиосон нь хээр азарга нь түрүүлсэн явдал байлаа. 1975 оны таван сум нийлсэн томоохон наадамд хээр азарга нь түрүүлэн ирж, түмэн олны өмнө алдар цолоо дуудуулсан нь түүний сэтгэлд дулаахан баярт агшнуудын нэг.
1980 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумнаа шилжин ирж, тээврийн тэрэг жолоодох болсон нь Д.Алтангэрэлд морио уях таатай боломжийг олгов. Өөрийн хэдээс гадна хүн амьтны ганц нэг адуу нэмж уяна. Уяаны тал дээр бага охин дүүгийнх нь нөхөр аймгийн Алдарт уяач Сугар нь нэлээд тусална. Хүргэн дүүтэйгээ нийлээд Бор-Өндөрийн нэг жилийн баяр наадмын дөрвөн түрүү, зургаан айргийг авч байсан удаатай.
Д.Алтангэрэл Алдартын унаган адуу Ширээтийн цагаан угшилтай. 1985 онд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Нарангэрэл агснаас буруу талын ташаан дээрээ тос цагаан мэнгэтэй хонгор халзан азаргыг 6000 төгрөгөөр авчээ. Тэрхүү халзан азарга нь Монгол Улсын Алдарт уяач Лхасүрэнгийн Махир хүрэн азарганых нь төл байсан бөгөөд адууг нь нэлээд сүлсэн гэдэг. Түүнчлэн Дорнод аймагт түрүүлсэн хээр азарганых нь төл хээр азарга Дархан сумын 30 жилийн ойн баяр наадамд таваар давхиж хэд хэдэн удаа түрүүлж айрагдан баярлуулж байжээ. Д.Алтангэрэл Алдартын урмыг тэтгэсэн удамт хурдан хүлгүүдийнх нь нэг 1997 онд хүргэн дүү Сугараасаа авсан Баадуу угшилтай өсгий цагаан хонгор азарга нь юм. Энэ азаргандаа Дорноговиос авсан хонгор халзан азарганыхаа төл гүүнүүдийг хураалгаж олон сайхан хурдан буянгуудтай болжээ.
Д.Алтангэрэл уяаны үеийн дэг ёсыг чандлан баримталдаг. Уяагаа хүн малын хөлөөс хол, гэрээсээ зайтай байршуулна. Уях морьдоо жилийн дөрвөн улиралд унаж эдэлнэ. Уналгаа эдэлгээ уяаны голыг нугалдаг хэмээн түүндээ ихэд ач холбогдол өгнө. Засаатай адууны уяаг тааруулахдаа илүү. Азарга, гүүний тохироо тааруулахдаа сайн.
Морь уяж сойх эрдэмд шамдан төр түмнээ цэнгүүлэх үйлсэд нэгэн насны амьдралаа зориулсан тэрээр том бага наадмаас 170 гаруй айраг түрүү хүртэж, 2000 онд аймгийн оны шилдэг уяач, 2001 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг тус тус хүртсэн агаад долоо, наймдугаар таван жилийн гавшгайч, “Осолгүй манлай” жолооч, “Малчны алдар” одон, МҮЭ-ийн хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж байжээ.
2009 онд бурхны хүлгүүдийн уяаг тааруулахаар одсон буурал уяачийг залгамжлан өдгөө сумын Алдарт уяач Цогтбаатар, Чинбат нарын хөвгүүд нь морин эрдэнээ дээдлэн, монгол түмнээ цэнгүүлж байна.
МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.АЛТАНГЭРЭЛИЙН АМЖИЛТЫН ЦУВАА
1975 онд Дорнод аймагт таван сумын бүсийн уралдаанд хээр азарга түрүү
1976 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр азарга айргийн гурав
1977 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр азарга айргийн тав
1977 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хязаалан түрүү
1980 онд Дорнод аймгийн баяр наадамд улаан соёолон аман хүзүү
1980 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр үрээ аман хүзүү
1981 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр соёолон аман хүзүү
1981 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын баяр наадамд хээр соёолон аман хүзүү
1982 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хээр даага айргийн тав
1984 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хул үрээ айргийн тав
1985 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хонгор соёолон түрүү
1985 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хул үрээ түрүү
1986 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уурхайн таван жилийн ойгоор зээрд даага түрүү
1987 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын баяр наадамд хээр морь айргийн гурав
1987 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын баяр наадамд хүргэн Сугарын хамт морь уяж
Их насны хээр морь аман хүзүү
Хонгор азарган соёолон түрүү
Хязаалан хээр алаг түрүү
Зээрд шүдлэн түрүү
Хээр шүдлэн айргийн гурав
1989 онд Дорноговь аймгийн баяр наадамд халзан азарга аман хүзүү
1989 онд Дорноговь аймгийн баяр наадамд хонгор даага аман хүзүү
1990 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын наадамд хүрэн хязаалан айргийн гурав
1990 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хаврын тэргүүн сар шинийн уралдаанд шарга морь түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хонгор азарга түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хонгор халзан азарга аман хүзүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хүрэн соёолон түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд будан үрээ түрүү
1991 оны найман сард Бор-Өндөрт болсон уралдаанд хүрэн соёолон давхар уяатай түрүү
1992 онд цагаан сар, Д.Сүхбаатар мэндэлсний 100 жилийн ойн баярт хонгор халзан даага аман хүзүү
"Тод магнай" сэтгүүл №64




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
12 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна