Сумын Алдарт уяач М.Нямаа: Түүхт ойд анх удаа морь түрүүлгэлээ


Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, сумын Алдарт уяач М.Нямаа. Сумынхаа 90 жилийн ойд одтой сайхан наадсан түүний баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Сумынхаа түүхт 90 жилийн ойд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Ах нь насаараа морь уяж байгаа хүн. Түүнийхээ үр шимийг амсаж өнөө жил сумынхаа баяр наадамд зээрд азаргаа түрүүлгэлээ. Маш их баяртай байна. Зээрд азарга бол Онгон сумын харьяат миний найз Байлдагч гэдэг хүний унаган адуу юм. Найз маань надад шүдлэн үрээ бэлгэнд өгсөн юм. Тэгээд би хязаалангаас нь эхлэн уяж намрын нэг уралдаанд есөөр оруулаад, өвөл нь нэг уралдаалганд айрагдуулсан.Ингэж л амжилтын гараагаа эхэлсэн адуу даа.
-Тэгээд соёолон жилээ яаж давхисан юм бэ?
-Хавар нь овооны тахилга наадамд түрүүлж, аймгийнхаа өмнөд бүсийн уралдаанд есөөр давхисан. Тэгээд зун нь сумынхаа наадамд гуравт давхисан юм. Хавчиг болдог жилээ хавар “Жавхлант шаргын хурд”-д 19-өөр давхиад, Дорноговийн “Хутагтын хурд”-д очиж зургаалсан. Тэр жилээ сумынхаа наадамд дөрвөөр давхисан. Энэ жилийн хувьд сумынхаа ойд түрүүлээд, аймагт болсон бүсийн наадамд 19-лж, Дорноговийн Өргөн суманд очиж айрагдсан. Одоогоор найман медальтай адуу даа.
-Үр төлүүдээс нь уяж байгаа юу?
-Төл нь гурван гүү бий. Тэдгээр нь энэ жил унагалж, хоёр охин, нэг эр унага гаргасан.Эр нь манай сумын хурлын дарга дүү Золжаргалын маань адуу байгаа юм.
-Алдарт сумынхаа 90 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Азарга, хязаалан, шүдлэн, даага гэсэн дөрвөн насны морь мордууллаа. Хязааалан 20-н хэдээр, шүдлэн 30-н хэдээр, даага 10-н хэдээр давхилаа.
-70, 80 жилийн ойд морь айрагдуулж байв уу?
-Ойд морь айрагдуулж байгаагүй ээ. Энэ жил л анхныхаа түрүүг авлаа. Сумынхаа баяр наадмаас бол дөрвөн түрүү, арав гаруй айраг аваад байгаа.
-Ингэхэд Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-1972 оноосл эхэлсэн дээ. Түүнээс өмнө хүүхэд байхдаа хурдны морь унадаг байсан. Моринд томдож хасагдаад долоодугаар ангид байхаасаа эхлээд морь уясан. Хамгийн анх суманд болсон 100 дааганы уралдаанд үрээгээ есөөр давхиулж, эр хониор шагнуулж байлаа. Түүнээс хойш цэргийн гурван жилийг тооцохгүй бол, морь уяагүй жил байгаагүй ээ. Сум орон нутгийн чанартай наадмаас 40-өөд айраг, түрүү аваад байна.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Уянаа. Манай аав олон айраг, түрүү аваагүй ч морь сайхан уядаг хүн байсан. Одоо манайхны үр хүүхдүүд бас удам дамжин морь уяж байна.
-Таныг, танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөл бат оршиг.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
12 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна