Сумын Алдарт уяач Д.Эрхэмбаатар: Хангал хүрэндээ зориулж овоо босгон, дуу хийлгэсэн

2015 оны 10-р сарын 30 -нд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Эрхэмбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Таныг хурдан хүрэн морьтой гэж сонссон. Хүрэн морь таны унаган адуу юу?
- Үгүй ээ, Манлай сумын адуу. Би 10 настайд нь авсан юм. Даншгийн хүрэн гэж алдартай хүрэн морины дүү байгаа юм. Надад ирэхээсээ өмнө гурван медальтай байсан. Ирсэн даруйдаа овооны наадамд түрүүлсэн. Түүнээсээ хойш тав түрүүлж, 10 айрагдан намайг сумын Алдарт уяач болгосон хурдан хүлэг байгаа юм. Энэ хавиар олон уралдаан болдог ч хүрэн морио гамнаад тэр болгонд уралдуулдаггүй байсан. Хангал хүрэнг маань энэ хавийнхан андахгүй дээ. Хүрэн морио бурхан болсны дараа Ханбогд сумандаа морины овоо босгож, “Хангал хүрэн” хэмээх дуу зохион, сумын наадмын концерт дээр Батзориг гэдэг залуугаар дуулуулсан. - Ер нь энд тэднээс адуу авна биз?
- Авнаа, авалгүй яахав. Сүхбаатар Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудаас олон хурдан адуу авсан. Би чинь найзуудыгаа харсаар байгаад моринд орчихсон хүн шүү дээ. Тэгж байгаад 1999 оноос өөрөө морь уяж эхэлсэн. Анхны айргаа зургаан жилийн дараа 2005 онд их насны мориор авч байлаа. 1999 онд манай сумын уяачдын холбоо байгуулагдаад, Хэнтийгээс адуу авахаар явсан юм. Тэгэхэд би жолоочоор нь явж өөртөө Баянхутагаас нэг хязаалан үрээ авчирсан. Хэдийгээр тэр үрээ маань сайн давхиагүй ч шантраагүй ээ. Түүнээс хойш Сүхбаатар аймгаас нэг бор үрээ авсан нь сумынхаа наадамд 2-3 удаа түрүүлж, хэд хэдэн удаа айрагдсан. Сүүлд Сүхбаатар аймгаас авсан үрээнүүд маань сайхан давхиж байгаа. Энэ жил аймгийнхаа наадамд миний алаг үрээ дөрвөөр давхисан. Мөн Булган сумын ойд хээр үрээ маань түрүүлсэн.
- Улс бүсийн чанартай наадмуудад уралдаж байв уу?
- Үгүй ээ. Аймгийнхаа наадамд л хэд хэдэн удаа явсан. Харин тойрсон сумдынхаа наадамд бол явдаг шүү. Өвөл аймагт болсон бүсийн наадамд Эрдэнэтээс авчирсан хонгор халзан морио 40-өөр давхиулсан. Халзан морь маань сумандаа ирээд хоёр ч наадамд түрүүлсэн.
- Дээхэн үед Ханбогд сум Галбын говийн зэрлэг адуу ихтэй байсан гэх юм билээ. Та тэр талаар сонсож байв уу?
-Дуулж л байсан. Зэрлэг адуу гэхээсээ илүү сум орон нутагтаа алдартай хурдан хүлгэдийн талаар дуулж байлаа. Намайг жаахан хүүхэд морь унадаг байхад Нэгдэл шарга гэж хурдан морь байсан юм. Манай сумын Таванжин гэдэг хүний унаган адуу л даа. Түүнээс хойш Чулуунбатын хүрэн гэж бас хурдан морь байсан.Анхны Говьшанхын хурд бүсийн наадамд зургаагаар давхисан. Сүүлийн үед нутгийн залуучууд цөм л адуу мал сонирхон сайхан сайхан хурдан буян авчирч байна. Үүнд нь их талархаж явдаг юм.
Санал нэг байна. Нутгийн нэрийг дуурсгасан олон сайхан хурдтай болохыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №36, 2012 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна