Адуу юунаас болж шороо иддэг вэ?


Сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу?. Энэ удаад та бүхэндээ бас нэгэн чухал сэдвээр бяцхан зөвлөгөө өгье.
Хүйтэн сэрүүний улирал ойртож уяачид хурдан морь, гүү, унагаа тэжээлд оруулж ирэхээр зэхэж буй. Өдийд уяачид, малчдад тулгардаг нэг асуудал бол адуу, мал нь шороо идэх, хог хамах юм. Энэхүү нөхцөл байдал нь юутай холбоотой үүсдэг талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Адуу шороо идэх үндсэн шалтгаан нь энгийн эрдэс, витамины дутмагшилтай холбоотой. Тэгвэл эрдэс, витамин яагаад дутагддаг вэ?, ямар шинж тэмдгээр түүнийг таних вэ?
Манай орны цаг агаар, орчин нөхцлөөс хамаараад уралдаан, уяа сойлгын үед адуу их хэмжээний шингэний алдагдалд ордог. Өөрөөр хэлбэл адууг хөлслөх, сунгах, тарлах болгонд хөлсөөр эрдэс, витаминаа ялгаруулан алдаж байдаг. Ингэснээр аажмаар тухайн адууны бие махбодид эрдэс, витамины дутмагшил үүсч, түүнийгээ нөхөх үүднээс өөрийн зөн совингоор дутагдсан эрдэс бодисоо хайж эхэлдэг байна. Мэдээж түүний хамгийн түрүүнд идэх зүйл бол шороо. Хэдий чинээ эрдсийн дутагдал их байна, төдий чинээ шороо идэх, хог хамах дуршил нь нэмэгдэнэ. Түүнчлэн зориуд сануулахад энэ эмгэгээр хамгийн их өвчлөх магадлалтай нь гүү байдаг. Уяачид та бүхэн ч үүнийг анзаардаг байх. Гүү өдрийн турш хашаан дотор холхиж хог хамдаг шүү дээ. Ингэснээр гүүний умсанд өвсний хог шороо удаан хугацаагаар хуримтлагдаж түгжрэн улмаар ходоод гэдэсний хүчтэй хямрал үүсгэж, цаашлаад үхэлд хүргэх аюултай. Та уяа морьд болон гүүгээ шороо идсэн эсэхийг хараагүй ч дараах шинж тэмдгээр мэдэж болно.
• Сунгахад амьсгаа ихтэй байх
• Гэдсээр нарийсах
• Умсанд түгжрэл үүсвэл хий дүүрнэ
• Гэдсээ /хэвлийгээ/ ажиглах, үнэрлэх, хөрвөөх
• Шүдээ хавирах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэх:
-Эрдсийн дутмагшил нөхөх
Нэг үеэ бодвол уяачид адууны нэмэлт витамин хэрэглэж сурсан байна. Энэ нь тун зүйтэй юм. Гэхдээ тун хэмжээг нь зөв тохируулж тогтмол уулгах хэрэгтэй.
-Хужир болон ашигт долооц нунтаг эрдэс тэжээлд нь хольж өгөх
-Хашаа хорооны ариун цэвэр сахих
Нэгэнт шороо идсэн бол яаж гаргах вэ?
Шороо идсэн тохиолдолд идсэн шороог гадагшлуулах үйлчилгээтэй бодис байдаг. Psyllium Husk нэртэй энэхүү бодис нь ургамлын гаралтай бөгөөд адууны гэдсэнд орж гэдэсний хананд наалдсан шороог өөртөө наалдуулан авч баасаар гадагшлуулдаг.
Энэхүү бодис орсон Sandexpell гэдэг нэртэй бүтээгдэхүүн манай улсад худалдаалагдаж байгааг дуулгахад таатай байна.
“Жонон” мал эмнэлэгийн их эмч М.Мөнхбаатар
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.31.105
Ноос идсэн адууг яах ёстой вэ
Reply202.126.88.193
Амын хатсан морыг хэрхэн янзлах вэ
Reply202.126.88.177
psyllium husk haanaas avah be
Reply66.181.179.18
Сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа
Reply