Л.Лхагвасүрэн: Эрлийз адууг үржилд ашиглахад тохиромжгүй

2015 оны 11-р сарын 17 -нд

Өмнөговь аймгийн цөм сүрэг үржлийн төвийн захирал Л.Лхагвасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна.
- Аймгийн цөм сүрэг үржлийн төвийн даргаар хэдэн ажиллаж байгаа вэ?
- Би аймгийнхаа “Цөм сүрэг” үржлийн төвийн захирлаар 2006 оноос эхлэн ажиллаж байна. Анх манай төв Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” үүлдрийн ямааны чанарыг сайжруулах гол зорилготой байгуулагдсан. Гэхдээ бид мал амьтан, шувууны цөм сүрэг үржлийн асуудалд анхаарал хандуулж аймаг орон нутагтайгаа хамтран ажилладаг. Би “Цөм сүрэг” үржлийн төвийн захирлын ажлыг зургаан жил хийж байна. Үүнээс өмнө Ханбогд суманд болон аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт тус тус 10 жил ажилласан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр энэ ажлыг 2006 оноос хийж байгаа.
-Танай аймаг шилмэл адуу шалгаруулах уралдаан зохион байгуулдаг гэсэн. Уралдааныхаа талаар мэдээлэл өгөөч?
- Шилмэл адууны үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймгийн төв дээр сүүлийн 10 жилийн хугацаанд адуу олонтой Ханхонгор, Манлай сумдад гурван удаа зохион байгуулсан. Шалгаруулалт дээр гүүний бие хаа, толгойны хийц, сэрвээний өндөр, ташаа, борви гээд биеийн тэнцлүүдийг харна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд гэхэд л Цогтцэций сумын Шанхын угшилтай, аймгийн Алдарт уяач Батмөнх гэж хүний унаган гүү дэд байранд орлоо. Тэргүүн байранд нь Ханхонгор сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Нарангэрэлийн шарга гүү орсон. Шарга гүү Шархацарын адуу юм билээ. Ер нь Өмнөговь аймагт Шанхын хийц, Шархацарын адуу нэлээд дөмөгт тооцогддог. Харин энэ жилийн шилдэг азарганы хувьд нутгийн адуу харьцангуй цөөн ирлээ. Энэ нэг талдаа гадны юмыг шүтэх хандлагад орчихсонтой холбоотой. Нөгөө талаар уяачид азарга тавихдаа анхаарах цаг нь болсны илрэл юм.
- 2012 оны шилмэл азаргаар тэгээд хаанахын адуу шалгарав?
- Азарганд Дундговь аймгийн Луус сумаас авчирсан аймгийн Алдарт уяач Батмөнхийн бор азарга шалгарсан. Энэ азарга аймгийн наадамд нэлээд хэдэн удаа түрүүлж айрагдчихсан мундаг адуу байгаа юм. Үр төл нь ч гэсэн аймагт сайн давхиж байгаа. Өнөө жилийн аймгийн баяр наадмаар гэхэд л төл хязаалан үрээ нь айрагдсан. Хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Д.Цэнд гэж хүний хүүгийнх нь угшилтай хээр азарга орсон. Тэр азаргыг би өөрөө авчирсан юм. Сүүлийн 10-аад жил харж байхад Өмнөговь аймагт адуугаа сайжруулъя гэсэн хүмүүс гаднаас ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Дорнод чигээс олон адуу авчирлаа. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 10 гаруй азарга, 20 гаруй эр даага шүдлэн үрээ авчирлаа. Энэ бүгд манай аймгийн адууны чанарыг сайжруулахад их том хөрөнгө оруулалт болж байна.
- Үржил селекцийн тухайд ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?
- Сүүлийн 50 гаруй жил Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг бол Монгол улсын адууны чанарыг сайжруулахад баталгаажчихсан нутаг гэж дүгнэлт гарчихаад байгаа. 50 жил гэдэг бол урт хугацаа, адуугаар яривал 3-4 үе юм. Манай аймгийн айраг, түрүү авч байгаа адууг харсан ч тэр, хэвлэл мэдээллээр бусад газрын уралдаан наадмын талаар үзэхэд ч тэр дийлэнх нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн гаралтай адуунууд байдаг. Тэр утгаараа манай аймгийн уяачид, малчид зүүн зүгээс адуу их авчирч байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас авчирсан Ө.Мөнхтайваны хээр соёолон гэхэд л улсад айрагдаж, аймгийн 80 жилийн ой, Говьшанх-4 бүсийн уралдаанд түрүүллээ. Үржлийн ажлыг ярихдаа говь нутгийнхаа адууг голлон ярих нь зүйтэй болов уу. Манай монголчууд олон зуун жилийн өмнөөс адууг гаршуулж ирсэн түүхтэй. Говь нутагт Монгол адууны 20 гаруй хувийг үржүүлдэг гэсэн тоо баримт бий. Говийн адуу бол цэвэр ардын селекциэр, малчдын өөрсдийнх нь нүдээр, гараар, амьдралаар бий болсон адуу учраас аргагүй л говь цөлийнхөө нутаг бэлчээрт тохирсон байдаг. Манай аймгийн баруун талын нутаг нь Монгол Алтайн нурууны шувтарга уулс. Тэр утгаараа газрын түвшнээс дээш нэлээд өндөр 2800 метр. Зүүн тал нь Шанхын уулс бол далайн түвшнээс дээш 1500 метр, говь талын хэсэг нь далайн түвшнээс 1200 метр. Өндөр нам аль ч нутагт нь адуу тархчихсан байдаг ч баруун тал уулархаг нутгаараа адуу арай цөөнтэй. Төвийн бүс Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Цогтцэций, Манлай сумдууд нь арай илүү 7000-8000-аас дээш тооны адуутай. Хурд нь төвийн бүс, зүүн талдаа хадгалагдаж ирсэн түүхэн уламжлалтай. Говийн адуу харьцангуй бие жижиг ч бэлчээр ашиглах чадвартай, тэсвэр тэвчээртэй. Адууны шир арьсан бүрхэвч харьцангуй зузаан. Байгалийн хэт халуун, их хүйтэнд зохицсон. Монгол эрдэмтдийн бичсэнээр бэлчээр ашиглах чадвар гойд сайн, говийн тачирхан өвс, харгана, хялгана, хялгана байхгүй бол үндсийг нь малтана. Цастай бол цасыг ухаад бэлчээрээсээ өвсөө олоод идчихнэ. Говийн адууны зүсэнд бараан зүсмийн адуу 70-80 %-ийг эзэлдэг, хар, хээр, хул. Бараан зүсмийн адуу тэсвэр тэвчээртэй, нарны тусгалыг сайн шингээж авна, тэр нь бие организмд нөлөөлдөг. Манай говийнхон ярьдаг л даа адуу барайж өсдөг, цайж цөөрдөг гэж. Энэ нь толгой холбох гээд хэлчихсэн үг ч биш. Монголчууд олон зуун жилийн турш адуу өсгөж үржүүлж ирсэн. Бараан зүс бол говийн адууны үндсэн зүс. Тэр утгаараа дагнан үржүүлээрэй гэсэн өвгөдийн сургаал юм.
- Үржил селекцийн ажлыг ажиглаад байхад манай уяачид өөрсдийн торгон мэдрэмж, амьдралын практикаар хийж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны хувьд хангалтгүй байх шиг. Та мэргэжлийн хүний хувьд үржил селекцийн тал дээр ямархуу бодлого баримтлах ёстой гэж боддог вэ? Гүү, азарганы тохироо гээд яриад л байдаг, үүнийг шинжлэх ухааны үүднээс яаж тайлбарлах ёстой юм бэ?
- Адууны асуудлаар сүүлийн таван жил их эрчимтэй ярьж байна. Аймгийн МСУХ-ны сүүлийн зөвлөгөөн дээр гэхэд л үржил селекцийн асуудлаар хүмүүс нэлээд ярилцаж хөөрөлдсөн. Анхны л том сургалт зөвлөгөөн болсон гэж ойлгож байгаа. Би 25 жил малзүйчээр ажилласан. Манай аймаг харьцангуй адуу цөөнтэй, тэр утгаараа үхрээс бусад төрлийн мал тэмээ, хонь ямаан дээр нэлээд ажилласан, хүмүүст ч зөвлөгөө өгч байсан. Азарга гүүний тохироо гэдэг бол анхаарах ёстой асуудал. Манайхан нэгдүгээр үеийн эрлийз азарга авчраад гүүнд гишгүүлээд байгаа нь шинжлэх ухааны талаасаа болохгүй. Учир нь нэгдүгээр үеийн эрлийз бол 50%-ийн цустай явж байгаа. Гарах төл нь гүү болон эрлийз адуунаас 50, 50%-ийн цусыг авч гарна. Тэгэхээр эрлийз азарганы төлд цэвэр цусны 25 % л орно гэсэн үг болж таарна. Яг цэвэр цусны азарганд гишгүүлчихсэн бол нутгийн гүүний 50%-ийн цустай, цэвэр цусны 50%-ийн цустай сайн адуу гарч ирнэ. Магадгүй эрлийз гэж авчирсан азарга нь эрлийзийн эрлийз байвал цус нь бага болно, ингэж дамжсан төлийн хурдлах чадвар нь багасна гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр үеийн эрлийзийг үржилд ашиглах хэрэггүй. Эсвэл эр төлийг нь ашиглахгүйгээр охин төлийг нь ашиглаж болно. Охин төлийг нь дахин цэвэр цусны азарга, эрлийз азаргаар гишгүүлж, цусны хувийг нэмэгдүүлнэ гэсэн үг.
- Адуу малтай ойр байгаа хүн дан ганц судалгаа шинжилгээ хийгээд явдаггүй байх. Морь сонирхож уяа эвлүүлнэ биз?
- Тиймээ. Би одоогоос арав гаруй жилийн өмнө Дэжидийн Баяраа гэж найзтайгаа хамтраад Сүхбаатар аймгаас хэдэн адуу авчирсан юм. Тэгээд үрээ даагыг нь Цогтцэций суманд зарж борлуулаад, охин адууг нь авчирсан. Тэр гүүнүүдээс гарсан бага адуу 3-4 жилийн өмнөөс сум орон нутгийн чанартай наадамд айрагдаж л байна. Би ганц гайгүй азаргатай. Өнгөрсөн жил авчирсан учраас хөөрхий нутагшаагүй тал байлгүй яахав. Энэ жилээс сум багийн ой зэрэг уралдаанд 3-4 удаа айрагдчихлаа. Миний хэдэн адуу Алдарт уяач Нарангэрэлийн маллагаанд байдаг. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хадам эцэг Д.Цэндийнхээ хүү Цэрэг гэдэг хүнээс азарга авсан. Манай энэ авчирсан азарганы эцэг нь 14-15 настай азарга одоо Сүхбаатар аймагт байгаа. Тэр азарга Сүхбаатар аймгийн Алтан-Овооны даншиг наадамд 500-аас дээш тооны адуу уралдахад шүдлэндээ 7-д давхиж, 2004 онд 9 настай азарга мөн 500 гаруй азарга уралдахад 6-аар орж байсан юм билээ. Тэр азарганы төл есөн настай азарга, нэг соёолон үрээ, ганц нэг гүүнүүд надад бий.
- Хурдан хүлгүүд тань цахиур хагалан давхих тэр мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2012 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна