МУ-ын Алдарт уяач С.Лувсанбалдан: Халтар азарга өнөө жил улс, бүсийн чанартай наадмаас дөрвөн айраг хүртсэн

2015 оны 11-р сарын 30 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-Цолоо мялаан амжилттай наадсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Халтар азарга маань энэ жил улс, бүсийн чанартай дөрвөн наадамд айрагдаж, сайхан наадлаа. Хавар Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөөр давхиад, улсын наадамд гурвалж, Өвөрхангай аймагт болсон төвийн бүс болон уяачдын холбооны 20 жилийн ойд тус тус дөрвөлсөн шүү дээ.
-Өнөө жил улсын наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Энэ жилийн хувьд азарга, даага, шүдлэн мордуулсан. Азарга маань айрагдаж, шүдлэнгүүд маань хасагдчихсан байна лээ. Уг нь монгол үрээнүүд л дээ.
-Шүдлэнгийн уралдааны тухайд сэтгэл дундуур үлдсэн уяачид цөөнгүй байна лээ?
–Тэгэлгүй яахав. Нийт бүртгүүлсэн үрээний 60-аас илүү хувийг нь хасчихаар аргагүй шүү дээ. Би олон уяачидтай гэмгүй сайхан нөхөрлөдөг. Энэ тухайд дэмжиж байгаа нь цөөн байна лээ шүү.
-Үрээгээ хасуулсан уяачид “энд тэнд түрүүлж, айрагдсан үрээнүүдийг нь бодлогоор хасчихлаа” гэж байсан?
-Би тэгж арай хэлмээргүй байна. Гэхдээ хүмүүсийн дунд тиймэрхүү яриа байсныг үгүйсгэхгүй. Миний хоёр шүдлэн үнэхээрийн сайн байсан нь үнэн. Айрагдаж, түрүүлэх магадлалтай шүдлэнгүүдийн урд нь ч байсан, ард нь ч байсан. Гэхдээ ах нь элдэв зүйл ярихгүй ээ. Гол нь олон уяачийн эрх ашиг хөндөгдөж байгаа болохоор хэлж байгаа юм.
-АХ-ын 90 жилийн ойгоор шүдлэн айрагдуулж байсныг тань санаж байна. Ингэхэд хэд дэх жилдээ төрийн наадамд морь мордуулж байгаа юм бэ?
-17,18 жил болчихсон байна. Морь унадаг байснаасаа тооцвол бүр 30-40 жил болох байхаа. Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Төрийн зарлигтай наадмын анхны айргаа Дүнжингаравын хурд уралдаанаас авч байсан. Хонгор халзан азарга маань айрагдаж байлаа. Яг улсын наадмынх гэвэл өөрийн чинь яриад байгаа 2011 он л доо.
-Өнөө жилийн баяр наадам ямар онцлогтой байсан бол?
-Ган гачиг л байна даа. Бороо хур багатай наадмууд байсан ч өнөө жилийнх шиг ингэтлээ улаанаараа эргэлдэж байгаагүй. Байгал цаг агаарын энэ байдал морьдын уяа сойлгонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Харин наадмын дараагаар бороо ороод газрын өнгө аятайхан боллоо шүү.
-ММСУХ 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Холбооныхоо үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сэтгэл хангалуун байдаг шүү. Сая 20 жилийн ойн баяр наадам ч их сайхан болсон.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна