Дундговь аймгийн мэргэн харваачид


Сүүлийн жилүүдэд үндэсний сур харваа амжилттай хөгжиж байгаа газрын нэг бол Дундговь аймаг билээ. Тэртээ 1949 онд болсон ардын хувьсгалын 28 жилийн ойн баяр наадмын харваанд тухайн үед МХЗЭ-ийн төв хорооны тодотголт харваач байсан Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул А.Амгаабазар 20 сумаас 17 онож түрүүлэн улсын улсын Мэргэн гэдэг эрхэм цол хүртсэн түүхтэй. Дундговь аймагт анхны улсын мэргэн цолтон төрснөөс хойш 10 жилийн дараа буюу 1959 оны баяр наадмын харваанд Цагаандэлгэр сумын уугуул Ш.Жамбасамбуу 20 сумнаас 19 онож түрүүлэн улсын Мэргэн, спортын мастер цол хүртсэн төдийгүй Ш.Жамбасамбуу гуайд үндэсний сур харвааны түүхэнд анхны спортын мастер цолтон болж мөнхрөх хувь тавьлан оногдсон юм. Улсын баяр наадмын харваанд А.Амгаабазар 1952 онд 2-р байр, Цагаандэлгэр сумын уугуул С.Шарав (Ангаахай) 1970 онд 3-р байр, Дэрэн сумын харьяат гавьяат багш Төмөрийн охин Т.Мөнхсоёл 1997 онд 3-р байранд шалгаран Дундговьчуудын магнайг тэнийлгэж байв. Дундговь аймагт сурын харвааг эрчимтэй хөгжүүлж, сурын алтан зурхайд олон харваачдыг хөтөлж оруулсан их буянтан бол Адаацаг сумын уугуул Дэндэвийн Жанлав гуай яахын аргагүй мөн. Дөч хэвийсэн хойноо сур харваж эхэлсэн энэ буурал 1976-2004 онуудад аймгийн сурвын товчоог ахалсан бөгөөд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад сурын харвааг хөгжүүлэхэд ч багагүй хувь нэмэр оруулсан хүн. Энэ зүтгэлийг нь үнэлж 2000 онд МҮСХ-оос “Хүндэт мэргэн” цолоо хүртээсэн билээ. Би Д.Жанлав гуайг 1970-аад оноос мэдэх бөгөөд олон жил сурын талбайд мөр зэрэгцэн харваж халуун дотно яриа өрнүүлж явсан хүний нэг. Д.Жанлав гуай миний эцэг улсын мэргэн Ц.Пүрэвтэй үй зайгүй нөхөрлөж аавынхаар үргэлж орж гаран, аавын нум, сум хийх арга ухаанаас шимтэн суралцаж, өөрөө нум, сум урлан шавь нарын эвдэрч гэмтсэнийг сэлбэж засдаг, шавь нартаа хайрлагдаж, хүндлэгдсэн эгэл даруухан Монгол харваач байсаар миний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж дээ. Дундговь аймгийн харваачдаас Ц.Цолмон, Т.Шараа, Ё.Батжаргал, Ц.Энхтуяа, Д.Амаарагчаа, Д.Амарсайхан, Л.Чондорж, Ч.Гэрэлт-Од, Ч.Алтантуяа, Ш.Хэрлэнбуд, С.Эрхэмбаатар, Ц.Ваанчиг, Т.Мөнхөө, Д.Чанцалням, Л.Өрнөхбаяр, Х.Сайнбилэг, Сүхтөмөр нар спортын мастер, дэд мастер цол хүртэн олон газрын харваачидтай цэц мэргээ уралдуулан нутаг орныхоо нэр алдрыг сурын талбайд цуурайтуулан явна. Дундговь аймагт сурын харваа хөгжүүлэх үйлсэд багагүй хувь нэмэр оруулж санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн спортын мастер Д.Амаррагчаагийн нөхөр “Дундговь Хүнс” ХХК-ийн ач тус сэтгэл зүтгэлийг мартахын аргагүй. Улсын баяр наадам болон бүсийн томоохон харваануудад энэ аймгийн Б.Тэндээлий, Ч.Мөнхням, Р.Точоо, Ю.Тунгалаг нарын олон өсвөрийн харваачид айраг түрүү булаалдах болсон нь сурын харваа эрчимтэй хөгжиж байгаагийн бодит жишээ баталгаа болж байгаа.
Уртын дуу уухайн түрлэг, оноч мэргэн харваагаараа сурын талбайд алдар нэрээ дуурсгаж яваа. Дундговь аймгийн харваачдын оноо мэргэн байх болтугай гэж ерөөл дэвшүүлье.
Улсын мэргэн спортын мастер П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна