Аймгийн Алдарт уяач М.Ганболд: Дөрвөн насны морь мордуулж, алаг үрээгээ айрагдууллаа

2015 оны 12-р сарын 11 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-АХ-94 жилийн ой, үндэсний их баяр наадамд алаг үрээгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Өнөө жил би төрийнхөө наадамд их нас, соёолон, хязаалан, эрлийз дунд гэсэн дөрвөн насны морь мордуулж, алаг үрээ айрагдууллаа.
-Бусад насны морьд яаж давхисан бэ?
-Хээр соёолон долоогоор, хязаалан 40-н хэдээр давхисан. Харин их насны морь маань жаахан тааруухан байсан болохоор замаас нь татуулчихсан.
-Улсын наадмын дараа хаана наадсан билээ?
-Булган аймагт болсон хангайн бүсийн уралдааныг зорьж очоод алаг үрээгээ гурваар давхиулсан.
-Булганд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Таван насны морь мордуулсан. Алаг үрээ айрагдаж, бусад нь арав гаргаад давхисан даа.
-Булган аймгийг буюу хангайн бүсийг яагаад онцолсон юм бэ?
-Манай адуу Булган аймгийн Баяннуур суманд нутагладаг байгаад бууриа сэлгэн өнөө жил Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явсан юм. Нэгдүгээрт адуу малаа адгуулж байсан нутагтаа болж буй том уралдаанд уралдах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт би чинь хоёр жил говийн аймаг руу явж наадаад хаширсан хүн шүү дээ. Хангай газрын адуунд таана зохихгүй юм билээ.
-Хангайн бүсийн уралдааны тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Булганы наадам сайхан болсоон. Зохион байгуулалт болон өвс ногоо сайтай, сайхан наадам болсон. Энэ жил газрын гарц муу байсан болохоор улсын наадамд ихэнх морьдоо явуулаагүй авч үлдээд, Булганы бүсэд уралдуулсан. Би гурван их морь, хоёр соёолон, хоёр хязаалан, нэг шүдлэнтэй очиж, бүгдийг нь модтой давхиулсан.
-Дөрвөн тэгш ой давхцсан жил улсын наадамд соёолон айрагдуулж байсныг тань санаж байна. Одоогоор улс бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Нэг түрүү, гурван айрагтай. Үүнээс гадна бүсийн наадмын гурван ч зургаа бий. Олон удаа айргаас хасагдах бас яггүй юм билээ шүү. Ховдод болсон баруун бүсийн наадамд бол яах аргагүй зургаалсан юм. Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд болохоор түрүүлж ирээд тугны гадуур орчихоор нь, буцаагаад тойруулах гэсээр байтал арын морьд нь орчихсон. Өмнөговьд болохоор урд талынх нь морь шогшоод байдаг, миний морь тарлаад байдаг. Тэгсээр зурхай дээр нөгөөх түрүүлээд гишгэчихсэн.
-Хурдан морь өөрийнх нь төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа нэгнийг заавал баярлуулдаг гэдэг. Баярын магнай тэнийх өдөр ойрхон байгаа байхаа?
-/инээв/ Тэгэх байхаа.
-Ингэхэд хэд дэх жилдээ төрийн наадамд морь мордуулж байгаа юм бэ?
-2010 оноос хойш гэхээр таван жил болж байгаа юмуу даа. Би чинь 2007 оноос морь уяж байгаа харьцангуй залуу уяач шүү дээ.
-Залуу уяачийн хийморь өөдөө байг. Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна