Сумын Алдарт уяач Ц.Ганбат: Би Чөдөр өвсөөр л хурдлуулдаг


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Унаачаар эхлүүлсэн уяачийн гараа хэзээнээс эхэлдэг вэ?
-Би бол удам дагасан уяач. Миний аав Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Цэвээндорж гэж уяач явлаа. 1962 оноос хойш 30 шахам жил хурдан тууртынхаа хийморьт сүсэглэсэн хүн. Аав сумандаа хүрэн халзан даага түрүүлгэж, соёолон халтар морио аман хүзүүдүүлэн, Мандах сумын 50 жилээр одтой сайхан наадсан. Тэр бол 1971 он. Энэ наадамд соёолон, шүдлэнгийн түрүүний байнд тэр насны адууг нь бэлэглэж байсан юм. Тэгээд соёолон алаг, шүдлэн зээрд үрээ тус тус авч, бага хул шүдлэн үрээ нь Өсөн нэмэх, соёолон хээр нь Мөнх хээр цол авч байлаа. Аав маань одоогийнхоор бол бизнесмэн хүн байв. Морь, хөөрөг даалин, мөнгөн аяганы наймаа хийнэ. Гэхдээ соц нийгмийн үед энэ нь их хэцүү ажил байлаа шүү дээ. Миний хувьд аавынхаа уясан морийг унана. Сүүлд 1974 онд 17 настайдаа Дунд халтар морийг унаж түрүүлгэж билээ. Ийнхүү адуу малтай ойр өссөн маань уяач болохын эхлэл байсан гэж боддог. Түүнээс арваад жилийн дараа гэр бүлтэй болж, Дундговийн Өндөршил суманд очоод жилийн хойно шүдлэн үрээ аман хүзүүлсэн. Энэ бол бие дааж морь уяад гаргасан анхны амжилт юм. Энд 15 жил амьдарлаа.
-Унаач хүүгийн амжилтаар яриагаа үргэлжлүүлмээр байна?
-Анх хүний морь унадаг байлаа. Таван настай байхдаа Сайхандулаан сумын Лувсанчүлтэм гэж хүний халиун даагыг баян ходоод болгож байв. /инээв/ Энэ бол унаачийн анхны гараа. Түүнээс хойно ганган Цэдэвийн цагаан морийг олон удаа түрүүлгэсэн шүү. Бас аавынхаа Мөнх хээрийг Мандахад унаж түрүүлгэж байлаа. Аав бид хоёр аймгийн төв, Мандах сум гээд залгаа гурван сумдаараа их нааддаг байсан. Унаач, уяач, адуу гурвын аз од гийж айраг, түрүүнд хурдалдаг гэдэг шүү дээ. Тэр үед заримдаа айраг, түрүү хүртэх наадам байхад хоосон буцах үе ч гардаг сан.
-Уяа сойлго тааруулсан 25 жилийн хугацаанд ямар ямар хурдан хүлгэдээрээ одтой наадаж байв?
-Энд нэгэн түүхийг оршил болгон яримаар санагдлаа. Салга Гунгаагийн Улаан гол гэж азарга байлаа. Ийнхүү нэрийдсэн нь ч учиртай. Энэ азаргыг 20 хомтой атаар авъя гэж л дээ. Тэмээгээр жин тээдэг байсан үе. Гэвч өвгөн өгөөгүй юм билээ. Тэгээд л Улаан гол нэртэй болсон гэдэг. Тэр Улаан гол азаргыг мичин жилийн зуднаар уруудсаныг нуух Намсрайн хүү минжүүр Дорж авчирч өгөөд, халтар азарга авсан гэдэг. Тэр халтар азарганы төл нь манай бага хул азарга юм.
-Халтар азарганы төл танд ирээд яаж давхив даа?
-Аав маань морь танихдаа сайн хүн байлаа. Тэгээд булаг дээр эхтэйгээ явж байхад нь таарч шинжээд намар есдүгээр сард 500 мянган төгрөгөөр авч байсан. 1970 онд шүү дээ. Энэ нь ярианы эхэнд хэлсэн Өсөн нэмэх цолтой адуу шүү дээ. Даагандаа уягдалгүй, шүдлэндээ Мандах сумын 50 жилд түрүүлээд, хязааландаа аймагт гуравлаж, соёолондоо Сайхандулаан сумандаа аман хүзүүдэж, хавчиг азарга сумандаа гуравлаад, зургаан настайдаа жиссэн.
-Үр төлүүдээс нь хурдалж байна уу?
-Тэгэлгүй яахав. 2009 оны даага хээр морио хуульч Сандагийн ойгоор шүдлэнд тавлуулж байлаа. Хязааландаа аймгийн намын 80 жилийн ойгоор дөрөвлөж, соёолондоо гурав түрүүлсэн. Манай аймагт жил бүр Таван дохиогийн наадам гэж хийдэг юм. Тэнд түрүүлээд, Хөвсгөл сумын “Гурван хүчтэн” наадамд дахин түрүү магнай болж, Өмнөговийн Ханбогд сумын Дэмчигийн хийдэд бас түрүүлсэн. Энэ жил /2013 он/ хавчиг морь сумандаа түрүүлсэн гээд таван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай хурдан буян бий.
-Та аймаг, бүсийн чанартай уралдаануудад явж байна уу?
-Манай суманд болсон аймгийн бүсийн уралдаанд соёолон, хязаалан хоёроо мордуулсан. Хязаалан хээр үрээ гурваар орсон. Хүүгээ цэргээс ирэхэд зүсэлж өгч байлаа. Мөн “Хутагтын хурд”-д хязаалан, даага хоёртой очоод хязаалан арваар, даага 35-аар орсон. Асуултаас зөрүү байж мэдэх юм. Төхөөрөмжтэй уралдахад дутуу эргэнэ гэж байхгүй. Гэтэл энэ зуны манай аймгийн наадам их онцгүй болсон. Морио тавиулахгүй хэдэн хүүхэд яваад өгсөн. Морь тавина гэдэг чинь хамгийн гол нь хүүхдийн амь насыг хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол дээр үеэсээ уламжилж ирсэн зүйл. Гэтэл манай аймгийн наадам морь тавиулаагүй. Дээр дооргүй хүүхдийн эрхийн тухай ярих хэрнээ энэ мэт зүйлийг орхигдуулаад л байх юм.
-Хэдэн оны сумын Алдарт уяач билээ?
-Түрүү жил авсан.
-Адуундаа хэр цус сэлбэж байна вэ?
-Морины наймаа нэг их хийдэггүй ээ. Манай хүргэн Дэлгэрэх, Алтанширээгээс адуу авчирдаг юм. Тэрийг нь би уяна. Тэжээлийн адуугаар л айраг түрүү авдаг болсон энэ үед би бол чөдөр өвсөөр нь л уралдуулдаг гэж л онгирно. Цаг муу үед л хэцүү гэхээс. Сайхан цагт бол тэжээлийн адуутай яг адилхан давхина. Дутах юмгүй. 2014 онд сумын маань 90 жил тохиож байгаа. Зургаан насны морио уяж байгаад оролцоно доо. Юун төлөө туслагчид олон болсон билээ.
-Хүүхдүүд тусалж байна уу?
-Тийм ээ, хүү, хоёр хүргэн гээд морины хорхойтнууд нэмэгдээд л байна. Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү маань таван наснаасаа л хурдны морь унасан. Одоо оюутан л даа. Миний том охины хүү Буянтогтох бас морь унана. Аав маань ХХ зуунд уяа сойлго тааруулж явсан бол энэ зуунд бид ах дүүсээрээ, ач зээтэйгээ хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваадаа бахархдаг.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна