Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: Морины хорхойтнууд хар мориор минь намайг таньдаг


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяа, сумын Алдарт уяач Д.Баярсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, хусуур сойз зүүсэн үе хэзээ байв?
-Манайх 1972 оноос Улаанбадрах суманд суурьшин амьдрах болсон юм. Уг нь аав маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, намын үүрийн даргыг 13 жил хийсэн хүн дээ. Алба ажил гээд айхтар морь уяж байгаагүй л дээ. Харин аавын найз Цэвээндорж гуай манай морийг уядаг байлаа. Би аравдугаар ангиа төгстлөө зуныхаа амралтаар Цэвээндорж гуай дээр очиж морь мал унаж, тусалдаг байсан юм. Анх морь нэмнээд хөлслөөд явуулахад чихнийх нь арын хөлс сайхан бурзайнгуут эргээрэй гээд явуулна. Гэтэл өнөө чихнийх нь хөлс бурзайдаггүй, явсаар байгаад нэмнэх гэж байгаа морио бараг зогсоогоод, араас хүн ирж буцаад авч явдаг байлаа. Энэ мэт хөгтэй зүйл аль таарахыг хэлэхэв. Багадаа их том биетэй хүүхэд байлаа. Тийм болохоор хурдны морь хоёр жил унаад л хасагдчихсан. Гэхдээ аавынхаа морийг сумандаа 4-5 удаа айрагдуулаад авсан шүү. Ингээд аравдугаар ангиа төгсөөд сургууль соёл гээд завсарлаж байгаад сүүлийн хэдэн жил бие даагаад явж байна. Анх Тод манлай уяач Сандуйжав гуай дээр хоёр жил хэртэй морь уяж, номын дуу сонссон. Ингээд 1997 онд сумандаа нэгдлийн 40 жилийн ойгоор даага тавлуулж, анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй морь уяж байна. Энэ хугацаанд сүүлийн гурван жилд /2011, 2012, 2013 онуудад/ улсын баяр наадамдаа уясан морьдоо мордуулж байна. Өнгөрсөн онд Равжаа хутагтын 210 жилийн ойгоор хээр шүдлэнгээ аман хүзүүдүүлж, Замын-Үүдэд болсон Гаалийн 90 жилийн ойгоор хул үрээгээ долоолуулсан. Миний хул үрээ энэ наадамд нэг түрүүлж, долоо айрагдаад байгаа.
-Хүүхэд насныхаа нандин дурсамжаасаа яриач?
-Нэг наадмыг дурсмаар санагдчихлаа. Тэгэхэд би 9 настай байлаа. Аранз гуай, Цэвээндорж гуай, манай аавын морь гурвуулаа тасраад гараад явчихаж. Тэгээд аавын хээр гуравлаж, Цэвээндорж гуайн морь түрүүлж байлаа. Хүүхэд насны гоё наадмуудын нэг байгаа юм. Эдэнтэйгээ зуны наадам алгасахгүй ш дээ. 1991 онд болсон аймгийн 60 жил, 1995 оны Равжаа хутагтын анхны наадам гээд л. Өдрийн халуун наранд морио хөтлөөд л гардаг байж билээ. Одоо ч сайхан болж дээ. Бэлэн машин дээр морио ачаад л гарчихаж байна.
Одоо бодоход Аранз, Цэвээндорж гуай нар морийг өвөл их сайн унаж эдэлдэг байж. Унаагаар л морийг онгойлгодог байсан. Одоо бид эдний зааснаар гурван есийн хүйтэнд морьдоо цантуулаад л, хорыг нь гаргадаг юм.
-Эндээс Алдартын нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Миний мэдэхийн аавд маань сумандаа гурван удаа айрагдсан Цэцэгт хээр гэж морь байлаа. Цэцэгт хээр сугандаа гуурстай хээр морь байсан гэдэг юм.
Ер нь манайх Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгийн адуунуудтай. 2009 онд Дорнодын зүүн бүсэд зургаалсан хонгор азарга бол Дорнодын Хэрлэнгийн адуу. Энэ наадамд төл нь дааганд арван хэдээр орсон. Бас нэг төл нь энэ жил Дорноговьд түрүүлчихээд байгаа. Бас нэг хар морь бий. 2011 оны Багануурын өвлийн бүс, Дүнжингаравт тус тус зургаалсан. Дараа жил нь Атарт болдог хадагтай уралдаанд түрүүлж, давхар уяагаар “Хутагтын хурд”-д түрүү магнай болсон Сүхбаатарын Асгатын адуу байна. Морины хорхойтнууд энэ хар мориор минь таних нь олонтаа. Харин энэ жилийн Равжаад аман хүзүүддэг хээр үрээ бол Сүхбаатар аймгийн Асгат сумын Сүрнээ ахын адуу байгаа юм.
-Гаднаас адуу их авдаг байх нь ээ?
-Одоохондоо морины наймаа нэг их хийхгүй байгаа. Сүүлд Сүхбаатарын Онгон сумаас хонгор халзан азарга худалдаж авлаа. Нэг хэсэг Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв аймгаас азарга, гүү цуглуулсан нь одоо 100 нэлээн гараад байгаа юм. 2009 онд Дорнодоос Тод манлай уяач Сандуйжав ах, Манлай Гансүх ах нартай очиж авч байлаа. Хар морийг 2009 онд Манлай уяач Гансүх ахтайгаа очиж, Жүгдэр хутагтын наадмын дараа худалдаж авч байлаа. Тэгэхэд хар морь газар дээрээсээ 12-13 км хөтөлж байгаад суучихаж билээ.
-Нууц биш бол ямар ханшаар авсан байсан бэ?
-Хар морио таван сая, хонгор азаргаа 15 саяар авч байлаа.
-Улаанбадрах суманд ямар угшлын адуунууд ноёлдог вэ?
-Манайх Улаанбадрах Аранз, Цэвээндорж гуайн адуугаараа алдартай. Аранз гуайн их, дунд, бага хээр их хурдан байсан гэдэг. Бас аймгийн Алдарт уяач Жамбал гуайн адуунууд хурдан. Сүхбаатараас гаралтай адуунууд гэдэг юм билээ. Энэ мэт нутгийн нэрийн хуудас болсон хурдан хүлгүүд олон бий.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Айхтар тоолж байгаагүй юм байнаа. Барагцаалбал аймгийн Алдартад тун дөхсөн байгаа болов уу.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна