Ч.Жигжидсүрэн:Холбооны үүх түүх, уяачдынхаа амжилт бүтээлийн тухай номон суварга бүтээсэн

2016 оны 2-р сарын 05 -нд

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт” хүлэг МСУХ-г үүсгэн байгуулагч Чулуунбатын Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тулгын чулууг тавилцаж, голомтыг нь бадрааж байсан танд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.Манай 20 жилийн ойн сэтгүүлийг хийж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд мөн талархал илэрхийлье.
-Холбоо байгуулагдаж байх үеийн буюу 20 жилийн тэртээх нандин дурсамжаасаа хуваалцаач?
- Би 1977 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсөөд тэр намраа Дархан хотод хуваарилагдаж очоод 1978 оны 6 сарын нэгэнд Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдож байсан юм. Яагаад энийг ярьж байна вэ гэхээр хурдан морь, морин уралдаантай холбогдсон хүн. Аймгийн баяр наадмын комиссын гишүүнээр томилогдож, түүнээс хойш өнөөдрийг хүртэл морины холбогдолтой үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
-Багадаа морь мал унаж байгаагүй юу?
-Хүүхэд байхдаа гурван жил хурдан морь унасаан. Тэрнээс хойш номын мөр хөөж, адуу малнаас хөндийрөөд байсан юм. Тэгээд 1978 онд Дарханд очиж хурдан морины комисст долоон жил ажиллаад 1984 онд энд шилжин ирж эрүүлийг хамгаалах газрын даргаар томилогдоод мөн л морины комисст орсон. Эмнэлгээс ерөнхий эмч ч юмуу газрын даргыг морины комисст оруулдаг. Ингээд 1984 оны 7 сарын 7-ны өдөр нүүж ирээд 8-ны өглөө ажилдаа гарахын өмнө “биеийн тамирын хэлтсийн 208 тоотод морины комиссын хуралтай” гэдэг мэдээг авч байлаа. Тэгээд морины комиссын гишүүн, нарийн бичиг даргаар ажиллаж байгаад 1995 оны 5-сарын 25-нд ММСУХ-ны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан юм.
-Таван хүн явж байсан гэдэг?
-Тийм. Одоо энэ аймгийн Алдарт уяач Эрдэнэсайхан, талийгч Бадамдорж, МУ-ын Алдарт уяач Дашбалжир агсан, Гонгорын Цэнгэл, миний бие. Тэрхүү хуралд оролцож ирээд яг сарын дараа буюу 6-р сарын 25-нд Орхон аймгийн уяачдын холбооны анхдугаар бага хурлыг зарлаж 42 гишүүнтэйгээр холбоогоо байгуулан анхны тэргүүнээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Цэрэнжавын Санжий, дэд тэргүүнээр тэр үеийн хөдөө аж ахуйн биржийн захирал байсан Чүлтэмжамцын Бадамдорж, нарийн бичгийн даргаар миний бие сонгогдож, 11 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон юм.
-Орон нутгийн ууган салбар холбоо гэдэг үнэн үү?
- ММСУХ-ны орон нутгийн хамгийн анхны салбар холбоо.
-Хэдэн жил нарийн бичгийн даргаар ажилласан бэ?
-11 жил ажиллаад 2006 оны 11 сарын 30-нд ажлаа өгсөн. Тэгээд дахиад 2010 оны 6 сарын 10-нд холбооны удирдлага шинэчлэгдэхэд ажлын албаны даргаар сонгогдож, 2013 оны дунд хүртэл ажилласан.
-20 жилийн дараах өндөрлөгөөс эргэн харахад холбоо анх байгуулагдахад дэвшүүлж байсан зорилтууд тань хэдэн хувьтай биелсэн байна вэ?
-1995 он гэдэг бол ардчилал, зах зээл эхлээд бас зохих хэмжээний хугацаа өнгөрчихсөн байсан үе л дээ. Энэ үеийн хамгийн том ололт бол хуучин цагийн буюу бараг мартагдахаа дөхөөд байсан малчдын ахуй амьдралтай холбоотой ёс заншлыг сэргээх хөдөлгөөнүүд байсан юм. Өөрөөр хэлбэл монгол хүн бурхан шашнаа шүтэж, дээл хувцсаа өмсөж, найр наадмаа хийх гээд л. Энэ бүхнийг дагаад хурдан морины уралдаан сэргэсэн. Монгол хүн морьтойгоо, монгол ахуй соёлтойгоо ойр байх ёстой хэмээн итгэдэг үндэсний сэхээтнүүд, бизнесменүүд энэхүү хэрэгт манлайлан оролцож, түүнийг нь дэмжсэн давалгаа Монгол орны өнцөг булан бүрт үүссэн. Мэдээж энэ үед холбооны үндсэн зорилго бол уяачид, унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөдөлмөрийг үнэн зөвөөр үнэлж дүгнэх, цаашлаад орон нутгийн адууг чанаржуулах явдал байсан. Холбоо байгуулагдах үед морь сонирхож уядаг хүмүүс цөөн. Эрдэнэтийг тойрсон Булганы Бүрэгхангай, Бугат, Хангал, Ингэт зэрэг сумдын цөөн хэдэн уяачид л ирж нааддаг байлаа. Би тодхон санаж байна. 1984 оны наадамд азарга гэхэд 20-иод, их нас 50-60, бага насанд 30-40 л адуу морддог байсан. Тэгээд тэдгээр нь голдуу Булганы уяачдын морьд байх жишээтэй. Бас болоогүй ээ, Булган аймгийн морины комиссынхон уяачдаа энд уралдуулах дургүй. “Аймагтаа очиж уралд” гэж шахна. Тухайн үед Булган аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан Рашзэвэг наадмын өмнө уяачдынхаараа хүрч очоод анхааруулга бичиг өгдөг. Бид бас эндээс “манайд ирж уралдаач” гэсэн урилга өгнө. /инээв/ Ингээд нөгөө нэг саарал илжиг хааш нь чангаана билээ тэрэн шиг хэдэн сумдын уяачдыг чинь цааш нааш болгоод наадмаа хийдэг байлаа.
-Холбоо байгуулагдсан даруйд хийгдсэн хамгийн эхний ажил юу байсан бэ?
-Аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийнхээ удирдлагуудад асуудлаа зөв ойлгуулан танилцуулахын тулд ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч Пунцагбалжир, тэр үеийн Алдарт одоогийн Тод манлай уяач Даваахүү, Манлай уяач Түвдэн агсан, Гарамжав агсан, энэ одоо Америкт мандаад байгаа Алдарт уяач Энэбишийн Ганбат, Самданжамц гээд арваад хүний бүрэлдэхүүнтэй багийг урьж анхны зөвлөгөөнийг 1996 оны 1 сарын 6-нд зохион байгуулж байлаа. Тэрхүү зөвлөгөөн дээр бид тавьсан зорилгоо танилцуулаад, том цолтой уяачдаар зөвлөгөө өгүүлж байсан. Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Отгонбилэг агсан хүлээн авч уулзаад “хамтран ажиллаж, орон нутагтаа уралдаан зохион байгуулъя” гэдэг санал тавьж байсан юм. Тэр дагуу 1996 оны 2-сарын 28-нд Зүйлийн хөндийд ММСУХ-той хамтарсан мотоциклийн байтай их насны морины уралдааныг зохион байгуулж, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймгийн морьд ирж уралдаж байлаа.
-Хэний морь түрүүлдэг билээ?
-Таван аймгийн морьд ирж уралдсан тэр том наадамд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Дамбын хээр морь түрүүлж анхны мотоциклийг авч байсан юм. Үүний дараа Пунцагбалжир агсны үед чинь нэрэмжит уралдааныг Чингэлийн голд хийж, азарга, их нас уралдуулсан. Тэрний дараа 1997 оны 8 сарын 1-3-нд Бүрэнбүстийн хөндийд бүсийн уралдааныг зохион байгуулж байлаа. Тэрхүү уралдаанд их нас 626, азарга 300, бусад бага нас нь 400 гарч мордсон. Их өтгөн наадам болсон шүү. 1999 онд мөн дахиад “Бат-Оршил” даншиг наадмыг ММСУХ-той хамтран зохион байгуулсан. Энэ мэтчилэн бид ММСУХ-той хамтран найман том уралдааныг орон нутагтаа зохион байгуулж, тойргийн уяачдаа идэвхжүүлсэн байдаг юм.
-Тухайн цаг үедээ уяачдыг идэвхжүүлэх хамгийн зөв шийдэл байсан байх. Дэд тэргүүнээр ажиллаж байсан Бадамдорж агсны талаар та хэр сайн мэдэх вэ?
- Бадамдорж бид хоёр тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу найзууд. Бадамдорж Шарын голд ажиллаж байгаад тэндээсээ илгээлтээр Эрдэнэт хотод ирсэн. Энд ирсэн хойноо бид танилцан уяачдын холбоог байгуулж сайхан нөхөрлөсөн улс. Манай хүн моринд үнэхээр дуртай. 1995 оны 6 сарын 26-аас 1998 он хүртэл дэд тэргүүнээр ажиллаж байгаад нутагтаа иргэдийн хуралд нэр дэвших болоод чөлөөлөгдөж байсан юм. Дээр ярьсан уралдаануудыг ер нь Бадамдорж санаачлан холбогдох хүмүүстэй уулзаж зохион байгуулж байсан. Өнөөдөр “Эрдэнэт хүлэг” МСУХ ажил үйлсээрээ улсын хэмжээнд манлайлж байгаад Бадамдорж даргын хичээл зүтгэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн шүү гэдгийг зориуд хэлэх байна.
- Харин таны хувьд өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байсан хүн. Би Орхон аймагтаа морин спортыг хөгжүүлэхэд ийм л хувь нэмэр оруулсан гээд яривал...
- Чиний сая хэлснээр нарийн бичгийн даргын ажил гэдэг бол үндсэндээ холбооны бүх дотоод асуудлыг эмхэлж цэгцэлж байдаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил дээрээ тулгуурлаад би Орхон аймгийн уяачид, хурдан хүлгүүдийн тухай гурван ном бичсэн. Хоёрыг нь өөрөө, нэгийг нь хурдан морь судлаач Шарын Ганхуягтай хамтран бичсэн. Өөрөөр хэлбэл холбооны үүх түүх, уяачдынхаа амжилт бүтээлийн тухай хойч үедээ номон суварга бүтээж үлдээсэн.
- Түүнээс том бүтээл гэж юу байхав. Ярилцлагаа 20 жилийн мэндчилгээгээр өндөрлье.
-Монгол улсыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн талыг энэ унаган Монгол адуугаараа эзэлж явсан тэр түүхэн гавьяа он удах тусам улам бүр тодорч, хойч үеийн залуус маань бахархаж байх учиртай. Энэхүү зорилгын үндсэн дээр ММСУХ үүсгэн байгуулагдсан. Холбоо байгуулагдсан үндсэн зорилгоо биелүүлж, өнөөдөр монголын уяачид 150,000 болтлоо өнөр болжээ. Ингээд Монголынхоо нийт уяачдад ММСУХ-ны болон Орхон аймгийн уяачдын холбооны 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, цаашдаа морь уях арга ухаанаа улам ирлэн морьдоо сайн уяж хурдлуулаарай хэмээн хүсэн ерөөе.
- За баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна