Л.Гомбодорж: Адуу маань жигдрээд аятайхан болж байгаа болохоор өндөр довд гарч уралдана аа

2016 оны 2-р сарын 08 -нд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, “Боржигон Ажнай” МСУХ-ны дэд тэргүүн Л.Гомбодоржотй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Боржигон Ажнай” МСУХ хэдэн онд байгуулагдаж байсан бэ?
-Манай уяачдын холбоо байгуулагдаад 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх 2002 оны хоёрдугаар сард уурхайн орлогч захирал Ичинноров, МУ-ын Алдарт уяач Нарангэрэл, МУ-ын Алдарт уяач Алтангэрэл, Хэнтий аймгийн Алдарт уяач Жадамбын Готов, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Өвөрмонгол Дорж-Осор, Сугар, Ухаа, Цэрэнпунцаг нарын санал санаачлагаар байгуулагдсан түүхтэй. Харин миний хувьд 2005 оноос тэргүүнээр ажиллаж байгаад Р.Алтанхуягт ажлаа өгөөд байгаа юм. Одоо би дэд тэргүүнээр, Энхмандах нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Манай уяачдын холбоо 100 гаруй гишүүнтэй. Уурхай 1981 онд байгуулагдсанаас хойш 30 гаруй жил болж байна. Энд Монгол орны 18 аймаг, дөрвөн хотын 300 хэдэн уяач бий. Тухайн үедээ уурхай түшиглээд газар газраас л ирж байлаа. Манайхан чинь хот маягийн улс. Төмөр замын цаана гараад уяач болчихно, наана нь гараад ажилчин болчихсон явах жишээний. Өдөр нь орос хувцастай цохиж яваад, орой дээлээ өмсөөд, морио уяна.
-Холбооноос зохион байгуулж, олонд үнэлэгдсэн ямар ямар ажил байна вэ?
-Хэнтий аймгийн уяачдын холбооноос бидний ажлыг үнэлж, аймгийн шилдэг холбоогоор 2006, 2007 онд шалгарууллаа. Холбооны хувьд адууныхаа цусыг сайжруулах талаар олон ажлыг хийсэн нь өдгөө үр дүнгээ өгч байна. Одоогоос хэдэн жилийн өмнө уралдаан боллоо гэхэд тоотой хэдэн өвгөчүүл ганц ганц айраг аваад буцдаг байсан нь түүх болжээ. Харин өдгөө өөр болсон. Энэ хавар /2014 он/ буюу дөрөвдүгээр сарын 12-нд Хэнтий аймгийн өмнөд бүсийг авч зохион байгууллаа. Энд эхний дөрвөн азарга Бор-Өндөрийнх байсан юм. Мөн Дархан сумын наадмаар таван түрүүг Бор-Өндөрийн уяачид авлаа. Ямар ч ажлыг тууштай хийж чадвал тав, зургаан жилийн дараанаас үр дүнгээ үздэг болохыг биеэрээ үзэж байна даа. Аймаг, бүс гэлтгүй улсад хүртэл очоод амжилттай наадаад ирлээ. Улс хувьсгалын 89 жилээр Жадамбын Готов гэж хүн соёолон азарга 30-д оруулж байлаа. Ер нь улс, бүсийн наадамд Хэнтий аймгаас хамгийн их явсан нь манай Бор-Өндөрийнхөн байх шүү. Төлөвлөгөө ёсоор цагаан сарын уралдаан, овоо тахилгын наадам, есөн сарын нэгний уралдааныг “Боржигон-Ажнай” уяачдын холбоо уламжлал болгон явуулдаг. Өнөөдөр Бор-Өндөрт болох наадмын зөвшөөрлийг бид олгож байна. Тухайн уралдааны зохион байгуулалт, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, яаралтай тусламж үзүүлэх эмч байгаа үгүй, ямар төхөөрөмж дээр эргэх юм, унаачид иж бүрэн хамгаалалтын хувцсаар хангагдсан үгүйг шалгаж зөвшөөрлийг өгдөг болсон нь холбооны бас нэг онцлог гэж болох юм.
-Бор-Өндөрийнхний улс бүсийн наадамд айраг, түрүү хүртсэн наадмуудаас сонирхуулаач?
-Бор-Өндөрийн адууг чанаржуулж, сайжруулахад хүн бүр л хүчин чармайлт гаргасан. Нарангэрэл гуай гэхэд азарган үрээ өгч байлаа. Даанч шуурганаар алдчихсан. Гэхдээ тэрнээс гарсан олон гүү, байдсууд бас бий. За мөн хонгоруудынх угшлаас олон хүнд байна. Улсын Алдарт уяач Алтангэрэл бол Нарангэрэл гуайн адуугаар наадаж амжилтанд хүрсэн хүн байгаа юм. Залуу зандан насандаа Дорнод аймагт, Дорнодын Булган суманд сумын орлогч, нарийн бичиг гээд захиргааны алба хашиж байсан хүн юм байна лээ. Бид түүнийг Алдарт авдаг жил Дорноговийн Дазанравжаа, Боржигонд явж байлаа. Боржигонд Алтангэрэл гуайн даага гуравлаж, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн азарга айргийн гурваар ирж байны шагнал "УАЗ-69" машины эзэн болсон. Харин Данзанравжаагаас нэг айраг авчирсан юмдаг. Тухайн үед жил алгасалгүй аймаг бүсийн наадамд явдаг байв. Бид 2013 онд Монгол адууг гиннесийн амжилтанд бүртгүүлэхэд амжилттай сайхан оролцоод ирсэн. Эндээс 30 гаруй морьтой 14 уяач, нэг том шланзтай, нэг жижиг машин, нэг жийптэй, ах дүүсээрээ нийлээд 20, 30-аад хүн явлаа. Манайхны морьд 100 хэдээр орлоо. Энэ бол “Боржигон Ажнай” холбооны түүхийн хуудсанд үлдэхээр том үйл явдлын нэг байсан юм.
-Танай уралдаан хаана болдог юм бэ? Их жижигхэн газар юмаа.
-Манайх их сонин бүтэцтэй нутаг л даа. Монголын хурдны цөм Галшар 100 гаруй км-т, Дэлгэрэх бас 160, 170-аад км, урдхан талд Алтанширээ, тэгээд Дорноговь, Дундговийн Өндөршил, Баянжаргалан, Говьсүмбэр, Сүхбаатарын агт мал манайхыг дамжин өнгөрч байсан. Энд наадам болоход өндөр чансаатай, уяачид ч дуртай ирдэг. Их жижигхэн мөртлөө улсад танигдсан их олон хурдан адуу дамжин өнгөрдөг ийм л нутаг байгаа юм. Сонирхуулахад төрийн наадмын чимэг Ерөөлтийн халзан морь гэхэд манай үүгээр дамжсан байдаг. Даанч орон нутгийн хувьд газрын асуудал хүнд л дээ. Манайх чинь газар байхгүй. Уяачид жоохон талбай дээрээ л морио уралдуулна. Гэхдээ зориулалтын уралдааны замтай. Үнэнийг хэлэхэд газрын хувьд маш их хатуу л даа. Өөр нутгаас уралдааны өмнө ирээд уралдана гэвэл барахгүй. Ямар ч хурдан морь байлаа хөл нь дийлэхгүй. Хоёр гурав тарлаад л бэмбэгнээд л явчихна. Харин манай эндхийн адуу сурчихсан. Дассан нь уралдана, дасаагүй нь дөхөж байгаад ирэхээс өөр аргагүй байдаг юм. Тэрийг ойр хавийн уяачид андахаас байсан болохоор уралдааны өмнөх орой л ирцгээдэг.
-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ тал дээр эцэг, эх, хариуцаж байгаа уяачидтай тулж ажилладаг. Бид хамгаалалтын хувцасгүй хүүхэд уралдааны замд гаргадаггүй. Анхандаа зөндөө л санал гомдол ирдэг байлаа. Нэг удаадаа уралдуулчихаач гээд л. Уралдаан болгон дээр хүн эмнэлэг, мал эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Харин цагдаа оролцуулдаггүй. Мэдээж төрийн наадам дээрээ хамгаалалтанд гарна. Уралдааны үед морины комиссын таван машин л явах эрхтэй, ямар ч наадам дээр. Захирлууд, дарга нар явахгүй, бүр Засаг даргыг ч явуулдаггүй. Уучлаарай “та бидний ажлыг хүндэлж байгаа бол давхиад яах вэ” л гэдэг. Энэ мэт зохион байгуулалтыг өндөр түвшинд явуулахын төлөө ажилладаг.
-Ингэхэд та яаж яваад морьтой холбогдсон юм бэ?
-Миний хувьд энд ирсээр морь уяж эхэлсэн. Би чинь Батноровын уугуул хүн байгаа юм. Хэнтий аймгийн цагдаад ажиллаж байгаад даргын жолоочоор энд ирж байлаа. Манай дээдчүүлээс Батноровын аймгийн Алдарт болсон Сэсээр гэж миний хамгийн том хүргэн ах байна. Олон халзан адуу Говьшанх, улс, бүс, Хэнтийд оруулж явсан аатай уяач. Манай хадмын хувьд Сүхбаатарын Халзангийн Жадамбын Готов гэж уяач байна. Сүхбаатарын Мөрөн, Мөнххаан, Бүрэнцогтын уурхайд хар багаасаа ажиллаж байгаад Баадуу Доржийн үед чи би-дээ тулж явсан хурдан адуутай хүн байсан юм. Эдний тухай уяачид амнаас ам дамжин ярьдаг даа. Түрүүлдэг хоёр морь нь ирэхэд Баадуугийнх уу, Готовынх уу л гэнэ. Их шартай улс байсан шиг байгаа юм. Гэхдээ хадам аав 1984, 1985 онд Бүрэнцогтын уурхай татан буугдаад тарахад энэ уурхай руу шилжин ирж, Баадуу Дорж гуай нутагтаа үлдсэн юм билээ. Манай хадмын хонины морь нь ч байсан уралдахад түрүүлдэг байсан гэж ярьдаг. Ямар ч наадмаас том жижиг ялгаагүй айраг алдаж үзээгүй хөгшин дөө.
Харин миний хувьд эдэнтэй харьцуулах юм биш. Өөрөө ч айхтар уяхгүй ээ. Үүний өмнө би шүхэрчин, цагдаа, жолооч явлаа. Ингээд 1991 оноос түлхүү моринд орсон гэж болно. Чадахгүй байна гээд хүнээр уяулж байсангүй. Миний том хүү ТИС-ийг төгсөөд ирсэн. Хүү уяаны ажлаа гардан хийж, би зөвлөх маягтай л явна. Ямартаа ч аав хүү хоёрын гар нийлж байгаа шүү. Бид Бор-Өндөрийн ойгоор хязаалан үрээ тавлуулаад авсан.
-1991 оноос хойш гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Хол ойроос адуу их ч цуглууллаа. Сүхбаатар, Батноров, Баян-Адрага гээд л янз янзын адуу бий. Чамгүй ч хөрөнгө мөнгө зарсан. Би улс, бүсийн наадамд уяачдаа авч явж байснаас өөрийн морьдоо мордуулах гэж нэг их зүтгэж байсангүй. Яахав орон нутагтаа сайхан л наадаж байлаа. Харин одоо адуу жигдрээд их аятай болж байгаа шүү. Явж уралдана даа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна