МУ-ын Алдарт уяач Д.Дэлгэрбаяр: Адуутай нөхөрлөсөн цагаас эхлээд хурдан хүлгийн босоо цагаан хийморь намайг цаг үргэлж ивээж яваа

2016 оны 3-р сарын 02 -нд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Д.Дэлгэрбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний хувьд харьцангуй сүүлийн үеийн уяач шүү дээ. 2006 оны цагаан сарын дараагаас морь уяад 2007 оны цагаан сарын өмнө аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж байлаа.
-Жилийн дотор мундаг нааджээ дээ?
-Жил хүрэхгүй хугацаанд бахдам амжилтыг гаргаж орон нутгийн дээд цолонд хүрсэн. Ямар сайндаа манай галын зарим нөхдүүд “Огцом Алдарт, бараг Манлай” гэж явуулж байхав. Гэхдээ амны бэлгээс ашдын бэлгэ гэж одоо Манлай уяачийн болзолд тун дөхөөд байгаа.
-Та чинь аль гал уяа билээ?
-“Хангайн хурд” гал. Манай галын зөвлөхөөр МУ-ын Алдарт уяач Доржийн Батчулуун ажилладаг. Орхон аймагтаа аргагүй тэргүүн зэрэгт яригдах уяач. Анх морь сонирхож эхлээд л энэ сайхан ах дээрээ очиж байлаа. Намайг өөрийг нь зориод ирхэд сайхан дэмжиж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямдаваа ахаас хүрэн морь авч өгсөн. Хүрэн морь маань надад ирэхээсээ өмнө Баруунбүрэн сумынхаа 80 жилийн ойд аман хүзүүдээд хоёр гурван наадамд айрагдчихсан байсан. Би найман настай морь авч байсан юм.
-Бусдын жишгийг дагаад өөрийн нэртэй морьтой болъё гэж бодсон юмуу?
-Яг ч тийм биш л дээ. Тухайн үед би Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2006 онд манай хэлтсийн 30 жилийн ой тохиосон.Байгууллагын даргын хувьд ойдоо өөрийн нэртэй морь мордуулж, хамт олныхоо урам зоригийг сэргээе гэж бодсон юм л даа. Тэгээд Батчулуун ах дээр очиж, тэр хүрэн морийг заалгаж цагаан сарын уралдаанд аман хүзүүдчихээд байхад нь аваад, дөрвөн сард байгууллагынхаа 30 жилийн ойгоор наймаар давхиулсан.
-Хараахан айрагдуулж чадсангүй?
-Тийм. Гэхдээ наймын тоо дотроо ихэд бэлгэшээсэн. Түүнийх юмуу “Хаан” банкны 15 жилийн ой, Бүрэнбүстийн овооны тахилга, Цагдаагийн баярт гурвууланд нь хүрэн морь маань түрүүлсэн. Тэр хавар би мөн Төв аймгийн Лүн сумын харьяа Буурал духтын эзэн МУ-ын Алдарт уяач О.Жамъяндоржоос Билэгдэмбэрэл Тод манлайн ланзан тамгатай соёолон бор морийг авч байсан юм. Тэр маань хавар Тулгын гурван чулууны наадамд айрагдаад, Бүрэнбүстийн наадам, Цагдаагийн баяр хоёрт тус тус түрүүлсэн. Цагдаагийн баярт манай галын уяач Хүрэлбаатарын хул азарга түрүүлсэн ч зохион байгуулагчид шүдний зөрүүтэй гэж хасаад аман хүзүүнд ирсэн миний бор үрээ урагшилж байсан. Ингэж Цагдаагийн баярын хоёр насны түрүүг хоёуланг нь авсан.
-Аргагүй хийморьтой байжээ. Авсан адуу болгон нь уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байж?
-Миний хиймороос гадна, уяачийн чадвар, унасан хүүхдийн авхаалж самбаанаас ихээхэн шалтгаална шүү дээ. Тэр жил “Хангайн хурд” гал маань дөнгөж үүсгэн байгуулагдаад байсныг ч хэлэх үү. Бүх л зүйл санаагаар бүтэж байсан шүү.
Орхон аймаг үүсч байгуулагдсаны 30 жилийн ойд манай галын Жинтамгын Мягмарсүрэнгийн хээр морь түрүүлж, миний хүрэн морь аман хүзүүдэн, нэг хүний уясан их морьд түрүү, аман хүзүүнд хурдалж байлаа. Энэ бол бидний хувьд мартагдашгүй сайхан дурсамж юм. Тэндээсээ “Тамирын хурд-2” хангайн бүсийн уралдаанд очиж, хүрэн морио айргийн таваар давхиулаад буцахдаа төрсөн нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумнаа болж байсан “Жигүүр гранд” группийн 15 жилийн ойд хүрэн морио аман хүзүүнд хурдлуулсан. Тэр уралдаанд манай галын Мягмарсүрэнгийн хээр морь түрүүлж байсан юм.
-Хээр, хүрэн морьд дахиад дараагаараа оржээ дээ?
-Тэгсэн. Ийнхүү нэг жилийн хугацаанд бахдам сайхан амжилтыг үзүүлж 2007 оны цагаан сарын босгон дээр миний бие аймгийн Алдарт уяач гэсэн эрхэм цолны эзэн болж байлаа. Зарим хүмүүс насаараа морь уяад энэхүү цолонд хүрч чадахгүй байхад би ганц жилийн дотор болзлыг нь биелүүлчихээд “морины хийморь намайг түшиж байгаа юм байна” хэмээн ихэд бэлэгшээж байсан.
-Улсын Алдарт уяач цолыг хэдэн жилийн дараа хүртлээ?
-Долоон жилийн дараа буюу 2013 онд Монгол Улсын Алдарт уяач гэсэн эрхэм цолыг авч байлаа.
-Хүрэн морины 2006 оны хоёр бүсийн наадмын айраг...
-Тийм. Дээр нь би 2006 онд бас нэг даага авсан нь Орхон аймгийнхаа 30 жилийн ой төвийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалсан юм. Бас нэг сартай хүрэн даага “Тамирын хурд-3” уралдаанд гурваар давхиулсан. Дээр нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Цэвээн гэж хүнээс авсан хонгор халзан азарга хязааландаа Булган аймгийн 70 жилийн ой хангайн бүс, “Заамар хурд-2008” төвийн бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдсэн. Ингээд зургаа болж байна уу?
-Тийм
-Нямдаваа ахаас авсан өсгий цагаан хээр морь 2010 оны төвийн бүсийн /Эрдэнэтэд болсон/ уралдаанд дөрвөөр давхиж, 2012 оны төвийн бүсийн уралдаанд хонгор халзан азарганы маань төл хонгор үрээ дөрөвт хурдалсан. Өөрөөр хэлбэл унаган адууны маань амжилт МУ-ын Алдарт уяач цолны болзлыг гүйцээж өгсөн түүхтэй. Үүгээрээ бас их бахархаж явдаг юм. Төвийн бүсэд айрагдсан тэр үрээ минь азарга болоод ноднин “Дүнжингаравын хурд”-д дөрвөөр давхисан шүү дээ.
-Эцгийг нь та хэдтэй азарга авч байсан юм бэ?
-Би дааганд нь аваад хязаалан хүртэл нь олигтой давхиулж чадаагүй. Тэгээд хязаалан болсон жилээ бүсийн уралдаанд хоёр айрагдаж байгаа нь тэр.
-Та ер нь хаана хаанаас адуу авсан юм бэ?
-Ер нь миний адууны суурь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямдаваа гэж хүний адуу болдог юм. Дээд угшлыг нь хөөвөл Алексей хээрийн цустай. Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Цэвээн гэж өвгөний адуугаар сайхан наадсан. Миний хонгор халзан, Далий халзан, Суман хүрэн гээд олон сайхан хурдан хүлгүүд тэдний адууны угшилтай. Одоо үр төлүүд нь амжилттай сайхан давхиж байна. Бусдын жишгийг дагаад шинэ монгол адуутай болох гэж Москвад нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн Багдад нэртэй Англи Будённый үүлдрийн азарга оруулж ирсэн. Хамгийн сүүлд “Буян” компанийн захирал Оросоогийн Мэндбаяр гэж хуурай ах маань надад саарал үрээ бэлэглэсэн нь сайхан давхиж байна. Саарал үрээ миний төрсөн нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Энэ жил Баян-Агт сумын 90 жилийн ойд айрагдлаа. Би төрсөн нутагтаа гурван удаа их насны морьтой очоод гурвууланг нь түрүүлгэсэн. Хамгийн анх Намнан уулын тахилгыг Мэндбаяр ах маань зохион байгуулахад миний хар морь түрүүлж байсан. Хар морь Орхон аймгийн Жаргалант сумын угшилтай адуу байгаа юм. Түүний дараа нь саарал морио сумынхаа 90 жилийн ойд түрүүлгээд, энэ жил сурч байсан сургуулийнхаа 90 жилийн ойд хүрэн морио түрүүлгэлээ. Энэ хүрэн морийг Нямдаваа ах маань бэлэглэж байсан юм.Энэ мэтчилэн яриад байвал адуутай нөхөрлөсөн цагаас эхлээд хурдан хүлгийн босоо цагаан хийморь намайг цаг үргэлж ивээж яваа.
-Үнэхээр тэгж бодогдож байна шүү. Морь хурдлахаар дагаад ажил үйлс ч бүтэмжтэй байдаг гэлцдэг. Тэгж мэдрэгдэх юм уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Ажил үйлс бүтэмжтэй сайхан байна. Би нефть, нийгмийн даатгалын салбарт тус тус 12 жил ажилласан. Одоо энэ улс төрийн салбарт бас 12 жил болох байлгүй. /инээв/
-Өнөө жил Булган аймагт Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаан болсон. Түүнд оролцсон биз дээ?
-Оролцолгүй яахав. Гэхдээ айраг, түрүү авч чадаагүй. Нас болгонд олон морь уралдсан өтгөн сайхан наадам болсон шүү дээ. Миний хувьд өнөө жилийн тухайд хаврын уралдаануудаас эхлээд том бага наадмын нийлсэн 20 гаруй айраг, түрүү авсан байна лээ.
-“Хангайн хурд” галын тэргүүний албыг хашдаг. Танай галынхны хувьд амжилтын хамгийн оргил үе хэзээ байсан бэ?
-Манай гал чинь жил болгон амжилттай сайхан нааддаг. Жилдээ том жижиг наадмаас зуу гаруй айраг, түрүү тогтмол авна шүү. Зарим нэг наадамд хоёр гурваараа зэрэгцэж зогсоод цоллуулах нь ч бий. Нэг жилийн оны шилдэгт манай галын гурав дөрвөн уяач зэрэг шалгарч байсан тохиолдлууд бий. Равжирын Мягмардорж маань удахгүй улсын Алдарт уяач болох байх. Болзол нь ерөнхийдөө биелж байгаа юм. Мөн Мөнхбат, Гомбо хоёр маань тун удахгүй аймгийн Алдарт уяачид болно.
-Баярлалаа. Аймгийнхаа МСУХ-ны 20 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
-Энэ жил манай Орхон аймгийн түүхт ойн жил. Аймгийн МСУХ-ны 20 жил, манай “Хангайн хурд” галын 10 жил, Орхон аймгийн маань 40 жилийн ой болно. Нийт уяачид, наадамчин олон, ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд, хурдан морины босоо цагаан хийморь улам өөд өөдөө байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна