“Мөнххаан хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Д.Бат-Эрдэнэ: 120 гаруй эмнэг сургаж 8 дугаар ангидаа Спортын мастер болсон


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Мөнххаан хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер Д.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Сумын уяачдын холбооны тэргүүнээр хэдийнээс ажиллаж байгаа вэ? Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ямар ямар ажил байна вэ?
-2008 оноос сумын уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байгаад 2012 оноос тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай уяачдын холбоо тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг, 21 тэргүүлэгч гишүүнтэй. Ихэнх нь залуу улсууд бий. 2011 онд Чулуунсүх, Эрдэнэбаатар бид гурав санаачлаад Манай сумын уяачдын холбоотой хамтраад Сүхбаатар аймгийн Баруун бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулан явуулсан. Яг тэргүүний ажил авснаас хойш сумандаа 03 дугаар сарын 08-нд “Мөнххаан хурд” гэж их гурван насны уралдаалга, 18-нд Цэргийн баяраар бага гурван насны уралдаалга тус тус зохион байгуулсан. Үүнээс Мартын 8-ны уралдаанаар телевизийн бичлэг хийлгэж нутаг орноо сурталчилсан. Энэ жил сумын маань 90 жилийн ой болох гэж байгаа болохоор хурдан морины уралдаалгаа сайн зохион байгуулах тал дээр их ажиллаж байна.
-Ямар нэг уралдаан зохион байгуулахад морь дутуу эргэх, хүүхдийн аюулгүй байдал гэх зэргээр зохион байгуулалтын асуудал чухал. Хэдийгээр сумын хэмжээнд болж байгаа уралдаан боловч зохион байгуулалтын хувьд тэр хэрээр өндөр шаардлага тавих ёстой биз?
-Их гурван насны уралдаалгыг ирж сурвалжилсан ETV телевизийн сэтгүүлч манай уралдааныг ямар нэг будилаан, хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй, эсэн мэнд, дэг журамтай уралдаан зохион байгуулдаг юм байна гэж үнэлж байсан. Манайх морины гарааны төхөөрөмжтэй, түүнийгээ өргөтгөж сайжруулж, маргаан будилаангүй уралдаан явуулах, цаашлаад хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хамгаалах талаар ажил хийж байна.
-Танай сумын алдарт уяачид “Мөнххаан сумын алдарт уяач” гэсэн тэмдэгтэй малгайгаар ижилссэн харагдсан. Энэ холбооны зүгээс санаачилсан ажил байх. Үүнээс гадна холбооны зүгээс цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?
-Өмнө нь манайх Сумын алдарт уяач гэсэн энгэрийн тэмдэгтэй байсныг бид ярилцаад нэмж малгайн тэмдэгтэй болгосон. Мөнххаан сумын алдарт уяач гээд аймгийн алдартын тэмдэгээс арай бага тэмдгийг мөнгөөр хийлгэсэн. Анх удаа сумандаа дааганы бооцоот уралдаалгыг зарлаж байсан боловч Засгийн газраас уралдаан хориглосонтой холбоотой цуцлагдаад байна. Уг нь суманд зохион байгуулсан анхны бооцоот уралдаалга болох байлаа. Мөн ямар нэг будилаан маргаангүй уралдаалга зохион байгуулах үүднээс камертай болж өөрсдөө бичлэг хийж байя гэж төлөвлөж байна. Бичлэгээ чанартай сайн хийчихвэл телевизэд өгч, олны хүртээл болгох санаатай байгаа. Сумынхаа уяачдынхаа амжилтыг ахиулах зорилгоор аймаг, бүсийн уралдааныг угтуулж сумандаа уралдаалга зохион байгуулан явуулдаг юм.
-Мөнххаан сумын гэсэн ямар хурдны угшил байна вэ?
-Манай Мөнххааныхан залгаа Түвшинширээ, Уулбаян, Түмэнцогттой цус сайн сэлбэсэн. Ер нь дээхэн үедээ босоо гэж хурдан адуу байсан, одоо бол бураа Пүрэвжав, өндөр Чулуун гээд сайхан адуунуудтай айлууд байна. Манай нутаг адууны орон учраас хөгшчүүл, дунд үеийнхэн, залуучууд маань адууныхаа цусыг сэлбэж, угшлыг нь сайжруулж байна. Улс бүсийн наадамд ч манай сумын адуунууд орцгоож байна.
-Холбооны ажлын тухай яриагаа өндөрлөөд таны хувийн асуултаар яриагаа үргэлжлүүлье. Морины хөхөл сүүл боож эхэлснээс хойш авсан анхны айраг, түрүүг ямар хүлэг танд авчирч байв?
-Би хүүхэд байхаасаа эмнэг сургадаг байсан болохоор багаасаа моринд дуртай болсон. Уяж эхэлсэн тухайд анх 2008 онд Уулбаяны гурван нүдэн Ээба буюу Эрдэнэбаатар гэдэг хүний хонгор даагыг Ганбаатар гэж найзаасаа дам аваад Дорнодын Цагаан овоогийн бүсэд шүдлэн үрээ дөрөвт оруулж, зун нь сумандаа түрүүлгэж, Дорнодын бүсэд зургаад оруулаад хуурай дүүдээ өгсөн юм. Одоо “Одкон”-ы Эрдэнэбаатарын од хонгор гэдэг тэр шүү дээ. Эрдэнэбаатарт очоод хязааландаа Хэнтийн бүсэд аман хүзүүлж, бага уралдаануудад ч их хурдалсан.
-Тухайн үед ямар үнэ ханшаар авч байсан бэ? Ер нь та адуу нэлээд цуглуулдаг юмаа даа?
-2008 онд дааган шүдлэнг 500 мянган цаасаар авсан юм. Би нэлээд адуу цуглуулсан. Бураа Пүрэвжав гуайн том хүү шарга азарга бэлгэнд өгсөн, түүний төлүүд нь сайн давхиж байна. Уулбаянаас нэлээд адуу авсан. Миний өөрийн унаган адууны дээд угшил нь Галшарын угшилтай. Аавын маань Галшар угшилтай шарга азарга байсан. Мөн нутгийн сайн сайн адууны ч угшил орсон. Унаган адуунаас ч сумандаа айрагдаж амжилт үзүүлсэн.
-Хурд савнаас төрдөг гэж хүмүүс гүүг их чухалчилдаг. Та гүүнд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Тэр их үнэн үг. Би ер нь сайн гүү цуглуулах дуртай, адууны ихэнх нь гүү бий. Миний адууг үзээд найз нар маань гүү сайхантай гэж магтдаг юм. Эрдэнэцагаан, Матадаас ч гүү авсан. Ер нь хурд савнаас л гарна шүү дээ.
-Сүхбаатарын адууны шандас, давхилыг улс даяараа мэддэг болохоор хадаг барьсан хүн олон ирдэг болов уу?
-Би ч бас хэдэн адуу гаргасаан. Тоо нь 50-60-аад болсон байхаа. Дундговь, Өвөрхангай руу гаргасан адуунууд очсон газраа хурдалж байгаа. Дундговьд Мөнхбаяр гэж нэг дүүдээ шарга азарганыхаа төл шүдлэнг өгсөн нь 4 айрагдсан. Өмнөговийн бүсэд таваар орсон, тийм хүнээс авсан гээд миний нэр усыг бичүүлсэн байна лээ.
-Хаана болсон ямар уралдааны амжилтаар Сумын алдарт цолыг авсан бэ?
-2010 онд сумын алдарт уяач цол авсан. Аймагт ер нь уралдаж байгаагүй. Бүсэд нэг орвол сумын алдарт, хоёр орвол аймгийн алдарт уяачийн болзол биелдэг. Мөн сумын 12 айраг, түрүүгээр сумын алдарт уяач өгдөг. Би бүсэд нэг орсон, мөн сумандаа айраг, түрүү авсан. Одоо бүсэд нэг орвол аймгийн алдарт уяач болно гэсэн үг л дээ.
Би ер нь цөөхөн уралддаг. Миний морьд гайгүй давхиж, түрүүлж байхад найз нар Хэнтийгээс ирж уралд гээд дуудаж л байдаг, би явдаггүй юм. Амьсгаатай, махбодонд төрсөн амьтан болохоор олон уралдуулах дэмий гэж боддог. Хоёр юмуу гурав уралдуулаад больдог.
-Сүүлийн үед машин, мотоциклиор адуу малаа хариулаад адуу нь эмнэг хангалаараа байдаг болжээ гэж ахмадууд халагладаг. Ийм үед эмнэг сургагч гэдэг үг чихэнд чимэгтэй сонсогдож байна. Хэзээ спортын мастер болсон бэ?
-Би дөрөвдүгээр ангиасаа эмнэг сургаж эхэлсэн. 1987 онд 8 дугаар анги төгсдөг жилээ эмнэг сургалтын спортын мастер болсон. Захиргаадалтын үед спортын мастер цолыг хэцүүхэн л авсан.
-Хэцүү авсан гэдэг нь ямар учиртай юм бэ?
- Ийм жоохон хүүхэд ийм их эмнэг сургаагүй байх гээд л итгэхгүй тиймэрхүү яриа ч гарч байсан. 80 эмнэг сургавал спортын мастерын болзол хангадаг байхад би 120 гаруй хангал сургасан. Гэтэл тэргэнд морь сургасан амжилт дутуу байна гэхээр нь нутгийнхаа ахтай нийлж сүүн тасгийн цөцгий зөөдөг тэргэнд эмнэг сургаж өгч байж авсан юм.
-Адууг ямар хүн яаж сургаснаас шалтгаалаад ааштай, амандаа хазгай, эсвэл номхон дөлгөөн болдог гэж хөгшчүүл ярилцдаг. Танд тэгж анзаарагддаг уу?
-Эмнэг адуу сургасан хүнийхээ байр байдлаас болдог нь үнэн гэж боддог юм. Эмнэг адууг заавал дийлэх гэж байгаа нь энэ гээд бахирч чарлатал нь ноцож болохгүй, тэр тусам ардаг зантай болдог гэмтэй. Аль болох зөөлөн, аяыг нь дагуулж сургах хэрэгтэй. Цэрэгт явж ирээд эмнэг адуугаа бүгдийг нь өөрөө сургасан.
-Танай сумын тэгш ой энэ жил тохиож байгаа гэсэн. Тэгэхээр ах дүүстээ, нутгийнхандаа ойн мэндчилгээ хүргэж болох юм.
- Манай аав гайгүй удам угшилтай адуутай хүн байсан. Бид эцэг эхээсээ есүүлээ, үүнээс 7 нь эрэгтэй. Бүгд л морь маланд дуртай, эмнэг сургана, уяна гээд л бүгдийг нь хийдэг. Адуунд дуртай гэр бүл болохоороо сумынхаа 80 жилийн ойн соёолонгийн байг мотоциклоор байлж байсан. Энэ жил 90 жилийн ойгоороо манай ах дүү нар 5 сая төгрөгийг сумынхаа бүтээн байгуулалтын ажилд хандивлаад байгаа. Ээж маань амьд сэрүүн, 80 дөхөж яваа Долгорсүрэн гэж сайхан буурал бидэнтэй хамт амьдарч байна.
За тэгээд Мөнххаан бол аймагтаа хамгийн ахмад сум төдийгүй зам дагуу оршдог, хүн ам ихтэй, дэд бүтэц сайтай. Энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тиймээс сумынхаа нийт иргэдэд, мөн ээж, ах дүү нартаа сайн сайхан, эрүүл энхийг хүсье. Мөн танай сэтгүүлийн хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна