Хурдан морины гарааны төхөөрөмжийг санаачлагч Д.Байгал: Бүх морийг тууж оруулж нэгэн зэрэг гаргачихаад зогсож байх ямар гоё гэж бодно

2016 оны 3-р сарын 16 -нд

Хурдан мориний гарааны төхөөрөмжийг санаачлагч Д.Байгал. Тэрээр Алтан гадас одонт, МҮЭ-ийн дээд шагнал "Хөдөлмөр хүний төлөө" медаль, МУЗН-ийн дээд шагнал "Нигүүлсэл" медаль, МҮОХ-ны дээд шагнал "Алтан од" медаль, МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч", МХТҮТ-ийн "Хүүхдийн төлөө" 1-р зэргийн медаль, "Сайн үйлс" медаль, АХ-ын 70 жилийн ойн медаль тус тус хүртжээ.
-Өөрийг тань монгол хурдан морины хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хүн хэмээн үнэлж явдгаа дуулгамаар байна. Гарааны төхөөрөмж хийх санаа хэрхэн төрсөн юм бэ?
-1990-ээд оны эхэн үед улс, аймаг бүр сумын наадам хүртэл будилдаг болчихсон байсан. Би өөрийн нүдээр тэр байдлыг нь харж байлаа. Манай Эрдэнэт үйлдвэр чинь аймгийн баяр наадмын морины комиссын зардлыг хариуцдаг юм. Тэр утгаараа үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга, морины комиссын даргаар ажилладаг. 1995 оны наадмаар морины комиссын дарга байсан Санжий захирлын майхнаар айраг уух санаатай очсон юм. Тэгсэн жижигхэн майхных нь үүдэнд хоёр цэрэг зогсчихсон, тойроод баахан морьтой хүмүүс байж байна. Майханд нь ортол хөлс нь гоожсон баахан дээлтэй улс. Тухайн үед морины комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жигжидсүрэн эмч “нэг нь гараад сэмээрхэн айргийн тавд ямар ямар морь орсныг мэдээд ирээч” гэдэг юм.
-Сэмээрхэн үү?
-Харин тийм. Чи бод доо айргийн таван морио барьж чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Комиссынхон маш хүнд нөхцөлд ажилладаг юм байна даа гэж бодоод л айраг ч уусангүй гараад явсан. Тэгтэл удалгүй би үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргаар томилогдчихлоо. Нэг өдөр Жигжидсүрэн эмч залгаад “та морины комиссын даргаар томилогдсон. Комисс хуралдах гэж байна. Таны зав цаг яаж байна” гээд залгадаг юм. Тэгэхээр нь нөгөө байдал санаанд ороод бодож эхэлсэн дээ. Яаж будилаангүй уралдаан зохион байгуулах вэ? гээд олон янзаар бодсоон. Тэгж байгаад хамгийн гол нь зөв л эргүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрч, харандаа, цаас аваад суусан юм. Эрхбиш инженер юм болохоор хэдэн янзын л юм зурлаа. Тэгж байгаад энэ санаагаа олж хар зураг гаргаад маргааш нь хэлтсийн даргаа дуудаад өгчихсөн. Хоёр хоногийн дараа зургийг нь гаргаад ирж. Долоо хоногийн дараа 63 метрийн урттай эхний загвар гарч туршаад үзсэн ролик нь их удаан эргэж байнаа. Тэгэхээр нь хоёр талынх нь ачааг нэмээд өгсөн чинь хурдан эргэдэг болсон. Ингээд л бэлэн болсон доо.
-Хамгийн гол нь алдалгүй тууж аваачиж төхөөрөмжийн ард оруулах гэдэг бас л бэрх байсан байх?
-За тэгээд баяр наадмын комиссын хуралдаа суулаа. Морио хэрхэн эргүүлэх талаар л ярилцацгаалаа. Сонсож байгаад “надад ийм санаа байна. Ингэж ингэж эргүүлнэ” гэсэн хариу хэлэх хүн байдаггүй. Тэгж байснаа “яаж ажиллуулах юм” гэж байна. Тэгэхээр нь “та нар замаас нь алдчихалгүй шиг тууж ирээд энэний араар л оруул. Яаж гаргахыг би хариуцъя” гэлээ. Тэгээд л наадмын өмнө гарааны ард дахин бүртгэнэ. Тэнд бүртгүүлээгүй морийг барихгүй гэдэг зарыг тараасан юм. Түүний ачаар морь замаасаа зугтаагүй. За тэгээд л төхөөрөмжөө ажиллуулсан. Тооцоолж байсанчлан ямар нэг асуудал гараагүй. Наадам ямар нэг будилаан маргаангүй сайхан болсон. Дараа жил нь буюу 1997 онд манай аймагт анхны бүсийн наадам болж, төхөөрөмжөө сунгаад 67 метр болгож ашиглалаа. Тэр уралдааны дараа маш олон хүн ирж надад баяр хүргэсэн. Бүр “морины комиссын дарга хүү хаана байна” гэж сурагласаар олж ирээд хурдан удмын даага хүртэл бэлэглэж байлаа. Тэр туршлагаас хуваалцан хоёр ч гарааны төхөөрөмж хийгээд нэгийг нь Өмнөговь руу, нөгөөг нь Ховд руу явуулж байсан.
-Дараа жил нь болсон анхны “Их хурд” уралдаан дээр танай төхөөрөмжийг ашигласан гэдэг байхаа?
-Тэгсэн. Тэр ийм учиртай юм болсон. Манай холбооны нарийн бичгийн дарга байсан Бадамдорж агсан бид хоёр төхөөрөмж ашиглах эсэх тухайгаас болоод хэд хэдэн удаа ам мурийсан юм. Бадамдорж гуай болохоор хуучин арга барилаараа уралдуулах гээд хүүхдийнхээ хажууд машинтай дагаж яваад юм яриад байхаар нь би зэмлэж “та тэр уулан дээр гараад харж бай” гэсэн юм. Тэгсэн наадмын дараа ирээд “үнэхээр зөв юм байна. Ах нь одоо дүүгийнхээ үгэнд орно. Дүүгээ дэмжинэ. Ирэх жилийн наадмаар наад тоног төхөөрөмжийг чинь ашиглая. Монголд угаасаа өөр төхөөрөмж байх ч үгүй. Би ММСУХ-ны нарийн бичгийн дарга Баярмагнай гуайд хэлнэ” гэсэн юм. Хэлээд Баярмагнай гуай дэмжсэн. Ингээд л “Их хурд” уралдааны үеэр манай төхөөрөмжийг ашиглах болж одоо энэ спорт комплексийн захирал Цогоо, Гавьяат дасгалжуулагч Баясаа хоёр чинь надад тусалж байлаа. Их хурдын үеэр бороо шороотой хэцүү байсан ч манай төхөөрөмжийг ашиглаж, наадам сайхан болсон. Зөвхөн анхных ч бус гурван удаагийн “Их хурд”-ыг энэ төхөөрөмжөөр явуулж, манай залуучууд очиж ажиллаж байсан. Миний хувьд есөн жил морины комиссын даргаар ажиллаж, 70 гаруй гараа гаргасан байдаг. Сүүлдээ морьд ч омголон, хүүхдүүд ч сахилгагүй болоод би гарч амжихаа байсан. Тэгээд морьд яваад дуустал хөдөлгөөнгүй зогсож байдаг. Тэгж байгаад нэг удаа их насны моринд хавчуулагдаад 7-8 метр явсан. Хамгийн сүүлд Эрдэнэт хотын 35 жилийн ойн наадмыг хийхдээ азарганы уралдааны үеэр унасан. Тэр олон адууны төвөргөөн дунд их л цаг хугацаа өнгөрөх шиг болсон. Дараа нь харсан ганц нэг газраа хөхөрсөн байна лээ. Монгол морь гэдэг зай нь давчуу байсан хэдий ч хүн дээр гишгэдэггүй тийм ухаантай мал. Тэр уралдаанаар би комиссын ажлаа отголсон. Түүнээс өмнөх хоёр жил хийгээгүй байсан юм. Тэгсэн 35 жилийн ойн баяр наадмыг намайг ахлаадахаач гэдэг саналыг тухайн үеийн Засаг дарга Шархүү тавьж, тэр дагуу ажилласан даа.
-Морин уралдаан, наадмын нэр хүнд унасан хэцүү цаг үед үнэхээр нүдээ олсон санаачлага байсан шүү?
-Тийм ч болохоороо аймгууд тэр дороо туршлагаас нь хуваалцан өөр өөрийн гэсэн төхөөрөмжтэй болсон. Бага багаар өөрчлөгдсөөр сүүлдээ одоо хэрэглэж байгаа унадаг хэлбэртэй болсон шүү дээ.
-Гарааны төхөөрөмж санаачлан бүтээсэн гэдэг оюуны өмчийн батламжийг өөр нэг хүн авсан тухай та дуулаа байлгүй. Тухайн үед та яагаад өөрийн загвараа тэгж баталгаажуулаагүй юм бэ?
-Нэг хүн тэгээд хөөцөлдөж явна гэдгийг цөөнгүй хүнээс дуулсан л даа. Анх төхөөрөмж ашигладаг болсны дараахан Бадамдорж гуайгаас эхлээд олон хүн надад “үүнийгээ оюуны өмчийн газраар баталгаажуулаад өөрийн автортой болго” гэдэг зөвлөгөөг өгч байсан юм. Харин би хөөцөлдөөгүй. Ер нь нэг иймэрхүү хүн л дээ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Уяачид мэдэж байгаа. Хамгийн гол зорилго нь нэгэнт биелчихсэн гэдгээр тоогоогүй гэхүү дээ. Тэр зорилго нь юу байсан бэ гэхээр морин уралдааныг ямар нэг будилаангүй зохион байгуулах явдал. Түүндээ хүрсэн. Тэр нь надад хангалттай санагдсан. Тэгээд л боллоо. Бүх морийг тууж оруулж нэгэн зэрэг гаргачихаад зогсож байх ямар гоё гэж бодно. Барианд орохоос илүү гоё мэдрэмж шүү дээ. Олон жил морины комисст ажиллаад ирэхээр янз бүрийн санаа төрдөг л юм. Сүүлдээ бид үйлдвэрт ашигладаг богино долгионы станцаараа хоорондоо холбоо барьж, морьд хаана явааг мэддэг, цаашлаад бариан дээр байгаа үзэгчдэд мэдээлэл өгдөг болсон. Дараа нь морьдын хурдыг хэмждэг болсон. Энэ мэтчилэн цөөнгүй зүйлүүд санаачлан хийсээн. Манай аймгийн уяачид мэднэ дээ.
-Өнөөдөр хорин нас хүрч буй “Эрдэнэ хүлэг” МСУХ-ны үйл ажиллагаанд та хувь хүнийхээ тухайд ямар дүн тавих вэ?
-Ер нь гайгүй шүү. Зохион байгуулалтын хувьд сайжирч байна. Уяачид нь гал болон нэгдэж байна. Зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн нь ямар нэг маргаан будилаангүй болж байна. Уяачдынх нь ур чадвар сайжирч амжилт гаргах нь их болж. Товчхондоо би аймгийнхаа уяачдын холбооны хүмүүсийг сайн ажилладаг л гэж бодож явдаг даа.
-Биднийг урилгыг хүлээн авч ирж ярилцсанд танд баярлалаа. Хүлгийн хийморь ивээх болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.70
Сайн байна уу энэ төхөөрөжмийг ажиллуулахад аюулгүйн ажиллагааны зааварчилгаа байгаа юу
Reply