МУ-ын Алдарт уяач Л.Мажигсүрэн агсан: Алдарт хонгор азарга хурд тарих адуу байсан


Халзан сумаар овоглодог улсын цолтнуудын нэг нь МУ-ын Алдарт уяач Лхамжаагийн Мажигсүрэн агсан юм. Аймгийнхаа баяр наадмаас 17, сумынхаас 11 айраг түрүү хүртэн нэгэн цаг үед Сүхбаатар аймагтаа “босоо” явсан тэрээр 1998 онд улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолоо гардан авч байжээ. Л.Мажигсүрэн агсан 1927 онд Лхамжаагийн хоёрдугаар хүү болон Халзан сумын нутагт Малгар хэмээх газар төрсөн бөгөөд бага насаа үеийн хүүхэд, залуучуудын нэгэн адил малын захад өнгөрөөж, цэргээс халагдаж ирсний дараа нэгдлийн үхэр, адуу маллан ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж явсан удаатай. Алдартынх хоёр хүү, хоёр охинтой. Хөвгүүд нь уяач эцгийн удмыг залган морь уяж аймаг, сумын цолтой уяачид болоод байна. Л.Мажигсүрэн Алдарт сайн уяачаас гадна шаггүй засалч байсан хэмээн нутгийнхан дурсан ярьдаг юм билээ. Ингээд Алдарт амьд сэрүүн ахуйдаа яруу найрагч С.Амартайванд өгч байсан ярилцлагыг сийрүүлэн хүргэе.
Найр наадмын цаг ирлээ...
...хур, нар тэнцүүхэн зургаан сарын шинэдээр...
Хууччуул уяан дээр өнжин морь шинжин суугаа энэ цаг дор би нэгэн буурал уяачийг сэрүүн тунгалаг ахуйд нь амжиж сонссон зүйлээ уншигч тантай хуваалцаж байна.
Намрын хонгор салхи сэр сэр салхилсан өдөр Эвдэрхий хэмээх газар намаржиж байгаа МУ-ын Алдарт уяач Лхамжаагийн Мажигсүрэн гуайтай уулзахаар М.Амгалангийн хамт очиход өвгөн хэдий бие нь чилээрхүү байсан ч адуу мал, морь яриад ирэхээр илт сэргэж сэтгэлийн үгээ харамгүй дэлгэсэн юм. Морь унах эрдэм чадлаараа хаанахын ч алдар цуутнаас дутахгүй “бурхан” уяач буурал ахтайгаа дахин уулзаж амжаагүй ч энэхүү ярилцлагыг сийрүүлэн хүргэж, сэтгэлийн зул болгоё.
-Мажигсүрэн гуай та залуу цагийн дурсамж, адууныхаа угшлаас ярихгүй юу?
-Анх 19-тэй Байшинтын цэргийн 7-р дивизийн наадамд борлог морио аман хүзүүдүүлж үүдээ нээж байлаа. Унаач нь бие тамирын багш Гомбосүрэн байсан юм. Цэргээс ирээд хурд уясангүй сайхан морь унасан, наймаа панз хийсэн амьтан нэг хэсэг явлаа. Гүйн хар алхалсан хазаар дарж дөмөлзсөн сайхан морь унаж явах ч урамтай шүү. Тэгээд оройхон шиг исгэрээд дэргүүлж явахад уу...
Тэр жил Намсрайн Гомбожаваас Майн баярын уралдаанд аман хүзүүдсэн сайхан ногоон морийг нь 1000 цаас, хулсан ташуур, хавчиг хонгор унагатай гүү, хязаалан үхэр, хоёр эр хониор авч зургаан жил унаад найман мориор зарсан. Гоё морь болохоор хөгширсөн хойноо ч Хонгор суманд 8000-аар дамжиж байсан даа. За тэгээд нэг мэдсэн бага адуу хардаг, уядаг л болсон.
Миний өвгөн хээр азарга чинь Уулбаяных юм шүү дээ. Би тэгэхэд Халзан сумын адуучин байлаа. Энэ шар худаг, Улаан худгаар огт зүс үзээгүй адуу орж ирээд хэд хонолоо. Эзнийг нь сураглаад байсан чинь Уулбаяны Даваадоржийн Монхорынх боллоо. Нэг эргээд очсон чинь Дуламынд /Навшага хэмээх/ Монхор ирсэн таарлаа.
-Мажигсүрээн, чамаас нэг сайн ат авъя гэж байна. Тэгэхээр нь Хадны өвгөний буурал улаан гэдэг атыг ав. Өртгөнд нь хоёр адуу өг. Нэгийг нь би заая. Нөгөөг нь чи мэд гэлээ. Тэгээд тохирлоо. Адуун дээр очоод “За Монхор оо. Энэ хээрэгч гүүг бариад аль” гэсэн чинь дурамжхан байна. Тэгэхээр нь өгсөн морийг нь мулталчихаад “би чиний унагатай гүүнд чинь атаа өгье. Атан дээрээ нэмж морь өгье” гэж хэлээд хэнздүү хээр сарвааг нь барьж эхийнх нь хүзүүнд хийгээд хөтлөөд ирсэн. Тэр жилдээ хусран даага уяж байсан чинь сахал Хаянхярваа гуай ирээд авъя гэнэ. Тэгэхээр нь “та дөрвөн эр хонь өгөөд ав” гэлээ. Тэгсэн хөгшин нь хонио өгүүлдэггүй. Наймаа буцаад. Нөгөө муу даага чинь сунгалтын өмнөхөн сахуутаад уралдсангүй. Намар нь аймгийн 10-жилийн сургуулийн нээлтэнд хол түрүүллээ. Буцах замд Онгоны түймэр Чилхаа таараад нас гүйцсэн эр үхрээр авах юм боллоо. Бас л таг. Хойтон шүдлэнд нь уяад аймагт аман хүзүүдлээ. Хязааландаа Халзан сумандаа хол түрүүллээ. Соёолонд нь манай Осоржамаан бага унасан юм. Тавд орлоо. Тэгээд хавчиг наснаасаа эхлээд зургаан удаа аман хүзүүдсэн дээ. Ганцаараа ирээд дадрын дэргэд гулсаж байгаад заавал нэг адуу өмнөө ормогц ухасхийгээд л аман хүзүүддэг болсон юм.
Миний саарал азарга болохоор өвгөн хээрийн төл. Эх нь Халзангийн 3000-н хонгорын төл. Даагандаа тав түрүүлж байлаа. Алтан-Овооны анхны тахилгат хүүхэдгүй гуравт давхиж, өөр бусад наадамд олон түрүүлсээн. Харин 1999 онд Алтан-Овооны наадамд аман хүзүүддэг хээр морь бас Уулбаяны Шадавданзангийн хурдан хүрэн азарганы төл эцэгтэй. Хүүхэн Шүүлэн адууны төл эхтэй юм шүү дээ. Миний бага хээр азарга болохоор Халзангийн Бааваа хээр азарганы эцэгтэй. Гунгаа халиуны эхтэй юм. Манайхны Хатанбаатар гэж хүүхэд нэг өдөр манайд хонохдоо “ахаа би суманд айрагдсан хээр даагаа 1000 цааснаас өгчихмөөр байна” гэнэ. “Би авъя” л гэлээ. Үрээндээ эцэнхий хөтөлж байгаад сумандаа 11-р орлоо. Хязааланд нь аймагт уялаа. Аймгийн наадамд миний саарал азарга таваар давхилаа. Тэгсэн чинь морины комисс Адъяа дарга, мал эмнэлгийн Даваа хоёр миний азаргыг хасаад Монхорын азаргыг оруулчихлаа. Тэгээд би пайзаа өгөхдөө “маргааш л битгий хасчихаарай” гэлээ. Маргааш нь хээр хязаалан маань түрүүллээ. Бага хээр азарга маань хоёрхон жил гүү хураагаад өвөл нь бэлчээртээ үхчихсэн юм зайлуул. Тэрбишийн хонгор, манай хонгор энэ тэр гээд ганц нэг сайн азарга үлдээсээн. Ер нь хэдэн жил гүү хураасан бол хурд тарих адуу байсан даа.
-Хурц сайдын шаргалыг танай адууных гэдэг байхаа?
-Хурцын аав, манай аав хоёр ах дүү хүмүүс байгаа юм. Өнөө олныхон гэдэг чинь. 40-өөд онд Байшинтын дивизэд аргалын ацагт Галшараас ирсэн гурван азарга адуунаас дэлтэй шарга гүү, шарга унагатай найман тэрэг аргалын ацаганд авах хүн олдохгүй үлдэнэ биз дээ. Ухаан нь арай өндөр үнэтэй байхгүй юу. Тэгээд Хурцын төрсөн эцэг Сүхбаатар гэдэг хүн 14 тэрэг аргалаар гурван гүү авахад нөгөө шарга гүү унагатайгаа ирсэн. Шарга даага хэдэн давхилдаа сайн байж байгаад наадамд мултарчихна. Хойд зүгийн адуунд манай уяа ширүүдээд байж. Хавчиг азарга ганцхан сунгаанд түрүүлсэн. Түүний удмаас хот руу хэд хэд гарсан. Олнуудын шарга адуу гэдэг чинь энэ. Эндээс өвөө Дорж байдас аваад Жаламжавын хээр азарганд тавьж халиун азарга төрсөн нь Гунгаа халиун юм.
-Хурдан адуу төрөх, түүнийг уях гэдэг өөрийн онцлогтой. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
-Хурдан адуу гэдэг сайн угшилтай байж төрнө. Ер нь хүн, адуу хоёр удам угшлаа дагаж төрдөг ч нэг эхийн хоёр төлүүд завсартай хурдлаад байх шиг санагддаг.1959 онд нэгдэлд өмчөө хураалгаад 19 адуутай үлдэхэд ганцхан цагаан саарал байдас авч үлдсэн юм. Бусад нь морьд. Тэр саарал байдаснаас гарсан дөрвөн эр төлүүд завсартай л хурдлаад байсан.Миний Өвгөн саарал тэднээсээ гоц байсан. Өвөө нь аймаг, сум, даншгийн наадмаас 16 түрүү, 70 гаруй айраг авлаа. Би ер наадамд очиход цагаан юм засахгүй буцна гэж байдаггүй. Хэдэд байх, хаана нь явах тухай л бодож явсан даа. Хурдан адуу гэдэг зүс нь солонгороод харахад андашгүй шүү дээ. Морийг уяж суръя гээд мэрийвэл суралгүй л яахав. Морь морины хоол янз янз. Жишээ нь миний Өвгөн хээр азарга 2-3 цаг, саарал азарга 1 цаг 30-аас 2 цаг 30 минутын хоолтой давхидаг байсан бол бага хээр азарга, хээр морь энэ тэр идэштэй давхина. Тэгээд өвөл, хавраар зөв онгойлгосон бол уяа богиноддоггүй л юм. 1966 оны хавар хөлөө бэртээгээд зургаадугаар сарын 22-нд эмнэлгээс гараад морьдоо барьсан. Хачин мяраатай хар даагатай. Өдөр нь хөлслөөд, орой нь тарлаад, үдэш нь услаад байсан. Сунгаанд гурваар ирээд наадамд түрүүлсэн. Тэр жил хар даага түрүүлчихээд дээр нь нэг аман хүзүү, хоёр айрагтай наадсан юмдаг. Олон сайхан наадмаас тэр 1966 оны наадам илүү тод үлдэж дээ.
-Таны адуунаас хаашаа тарсан бэ?
-Анхлан хот руу хэд гараа биз. Би Дарьганга руу гурван үрээ гаргасан. Эрдэнэцагааны Сайнбаярын Дарам амьд байхдаа надаас нэг саарал үрээ аваачсан. Хожим нь Матадад хурдалж байгаа дуулдсан. Тэгээд ойр зуураа тарах шив дээ.
Өвгөн буурал уяач өдгөө дэргэд үгүй ч сайн хүний үгийг түмэнд хүргэж, нэгэн цагт асарын өмнө алтан жолоо өргүүлж явсан олон хурдан буяны эзэн Л.Мажигсүрэн гуайг эргэн дурсмой. Мөхөс би бээр өөрийн сонссон тэмдэглэсэн зүйлээ сийрүүллээ. Үг үсэг нэр усны алдаа байх аваас залруулж өгөхийг уншигч танаас хүсье.
Л. Мажигсүрэнгийн аймгийн баяр наадамд гаргасан амжилтууд:
1.1967 онд-саарал даага-түрүү
2.1972 онд-хүрэн соёолон-аман хүзүү
3.1974 онд-шаргал халзан даага-аман хүзүү
4.1974 онд -хээр соёолон-айргийн тав
5.1975 онд-хээр азарга-аман хүзүү
6.1975 онд-шаргал халзан шүдлэн-түрүү
7.1976 онд-хээр азарга-аман хүзүү
8.1978 онд-хээр азарга-айргийн гурав
9.1978 онд-улаан соёолон-айргийн дөрөв
10.1984 онд-саарал азарга-айргийн дөрөвт
11.1986 онд-саарал азарга-айргийн дөрөвт
12. 1990 онд-хээр азарга-айргийн гуравт
13.1994 онд-хонгор шүдлэн-айргийн тав
14.1997 онд-хээр соёолон-түрүү
15.1988 онд-халтар хязаалан-түрүү
16.1989 онд-Манхан халзан шүдлэн-түрүү
17.1999 онд -хээр азарга түрүү
Л.Мажигсүрэнгийн Халзан суманд гаргасан амжилтууд:
1.1964 онд-цавьдар соёолон-аман хүзүү
2.1964 онд-хар даага-түрүү
3.1973 онд-хээр хязаалан-аман хүзүү
4.1975 онд-хонгор соёолон-айргийн түрүү
5.1977 онд-хээр азарга аман хүзүү
6.1979 онд-саарал даага-айргийн тав
7.1981 онд-хонгор соёолон-айргийн гурав
8.1981онд-саарал хязаалан-түрүү
9.1981 онд-хээр шүдлэн-айргийн дөрөв
10.1982 онд-саарал соёолон-айргийн гурав
11.1985 онд-саарал азарга-айргийн гурав
"Тод магнай" сэтгүүл №42




3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
192.82.86.6
za argagui saihan hurdan aduutai buurai baijee
Reply66.181.160.53
энд байгаа айраг түрүү аймаг сум төдийхөн л байна улс бүс даншиг гээд улсын хэмжээний айраг түрүү г нь бичээгүй бна
Reply66.181.160.53
миний өвөө буянтай буурай байсан юм олон жил өвөөгөө дагаж олон ч наадамд айраг түрүү хүртэж явлаа
Reply