Сумын Алдарт уяач П.Дугар: Идэрмэгийн таван хурдан азарганы нэг нь миний хүрэн

2016 оны 4-р сарын 11 -нд

Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, сумын Алдарт уяач Паламын Дугар гуайн яриалцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1939 оны 9 сард Баян-Уулын ард Эрээн гэдэг газар төржээ.
-Уулзсан зочдын маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Манайханд надаас өөр морь мал уядаг хүн байгаагүй ээ. Би л багаасаа Чүлтэм, Нямын Ногоон Самбуу зэрэг хүмүүсийн морийг унаж Баян-Адрага, Батширээт, Биндэр зэрэг сумдын наадамд уралдаж байлаа. Аймгийн наадамд ч явж л байсан. Чүлтэм гуайн морийг унаж Биндэр, Баян-Адрагад түрүүлгэж байлаа. Намайг түрүүлж ирчихээд асар тойрч байхад аман хүзүүний морь ирээгүй байсан гэдэг юм. Тийм л хурдан морь байж. Манай Идэрмэг сумын Холцруу хэмээх Жирмээгийн адууны угшилтай гэдэг байсан санагдана.
-Тэгвэл уяачийнхаа гарааг хэзээнээс эхэлсэн бэ?
-1960 хэдэн онд Идэрмэг, Батноров хоёр сум нийлэх үеэс л морь уяж эхэлсэн дээ. Түүнээс хойш одоо хүртэл тасралтгүй уяж байна. Анх Галшар удмын хүрэн азаргыг “морьт” Батсүх гэдэг хүнээс авч байлаа. Идэрмэгийн нэгэн үеийн таван сайн азарганы нэг л дээ.Пелчирийн халиун, миний хүрэн, Доржийн хээр, Бадамхоролын хүрэн, Сампилын ухаа гээд нэгэн үеийн сайн адуунууд байсан юм. Миний хүрэн азарга гэхэд л арваад айрагдсан адуу. Би аймагт уяж очиж кино зурганд хүртэл орж л байлаа.
-Нэгэн үеийн таван хурдан азарга байсан гэдэг нь хэдэн оны орчим гэсэн үг вэ?
-1980 хэдэн оны үе л дээ. Миний хүрэн азарга 20 нэлээд гарч байж үгүй болсон. Хүрэн азаргаа би соёолонд нь хүнээс аваад хавчигт нь сумын 30 жилийн ойгоор таваар давхиулж байсан. Тэр жил бас бор хязаалан айрагдсан.
-Хүрэн азарга үр төл сайтай адуу байсан уу?
-Төл сайтай сайтай, олон сайхан хурдан буян хайрласан даа. Заримаас нь унаач хүүхдүүдэд өгсөн. Миний морьдыг Идэрмэгийн Яндагийн жаалууд унадаг байсан юм.
-Толин хүрэн гээд хурдан морьтой байсан гэсэн. Хүрэн азарганы төл үү?
-Тиймээ. Эх нь хээр халзан гүү байсан.Томоо сартай хүрэн унага гарсан манай нутгийн Арцат гэдэг өвгөн “энэ чинь их хурдан адуу болох юм байна. Би Толин хүрэн гэж нэр өгье” гэсэн юм. Унага байхад нь шүү дээ. Би жаахан эмээгээд “нэр нь ахдахгүй юу” гэсэн. “Давгүй ээ давгүй Толин хүрэн гэж нэр өгнө” гээд тэгээд л өвгөний хэлснээр нэрлэсэн.
-Буурлын нүд алдаагүй л байж?
-Тэгсэн тэгсэн, хөөрхий. Толин хүрэн маань 15,16 хүртлээ уралдахдаа айргийн таваас салаагүй адуу. 16-тайдаа нэг удаа арав гаргаж давхисан байх. Тэгээд 25 хүрээд талийсан даа.
-1960-аад оны үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон гэсэн. Хамгийн анхны айргаа хэдэн оны наадмаас хүртэж байв?
-Зогоо Дашийн адууны удамтай манай өөрийн хул алаг шүдлэн байсан. Тэрийгээ л анх уяж байлаа. Зогоо Даш гэж хуучин Идэрмэгийн сайн адуутай хөгшин л дөө. Намайг бага байхад нь Даш гуай нэг охин даага бэлэглээд түүнээс нь олон хурдан буян гарсаан. Хэдэн сайхан цагаан гүү гарсан. Би тэднийг нь алж идэж үзээгүй, арилжиж худалдаж үзээгүй. Бүгд хорь гараад л үхдэг. Яс сайтай, сайн адуунууд байсан.
-Уяачийн гараагаа эхэлсэн алаг үрээний эх нь Зогоо Дашийн адууны угшилтай. Харин эцэг тал нь танай өөрийн адуу юу?
-Азарбаатар гээд Идэрмэг сумын захиргааны даргаар ажиллаж байсан хүний есөн цагаантай хээр алаг азарга байсан юм. Тэрний төл. Нутгийнхаа Тавын Агваан гэдэг өвгөнөөс мэдэхгүй чадахгүйгээ асуугаад явдаг байсан даа. Тэр Авгаан гэдэг хүн бага гурван насыг айхтар уяна. Уясгаад л уячихдаг хүн байсан.
-Уясгаад аа?
-Тиймээ. Донойн Цэгмид гуай зааж өгсөн гэдэг юм. Манай Идэрмэгийн Хүүдий Жанцан гэж өвгөн надад хүрэн азаргаа уяж байхад хэлж өгч байсан юм.
-Яаж уяхыг тийн нэрийддэг юм бэ?
-“Хөлслөөд л бай. Битгий давхиул, битгий тарла. Харин хөтлөөд жоохон худ хийлгэ” гэж Жанцан өвгөн над хэлж өгсөн. Тэр дагуу нь уясан миний үрээ дунд давхилд гурвалчихсан. Тэгэхээр нь очоод “Одоо яахав” гэсэн. “Одоо наадамд явж болно. Хөлслөөд хөлсийг нь өөрт нь хатаагаад хуурай нэмнээгээр нэмнэж бай.Нойтон нэмнээг нь тэр дор нь авч солиорой. Тэгэхдээ салхи оруулж болохгүй шүү” гэж захиж байсан.Хэлснээр нь уяад Бэрхийн наадамд шүдлэн үрээ гуравт давхиж байлаа. Намайг хөтлөөд явж байхад энэ Батсуурийн аав Сандагдорж гэдэг өвгөн “Энэ үрээ өнөөдөр ирэх үү” гэж асууж л байсан. Тэрнээс хойш миний хүрэн азарга гүйцэгдээгүй ээ.
-Залгамж халаагаа бэлтгэж байна уу?
-Би өргөмөл ганц охинтой хүн. Охин маань бас хоёр охинтой.Зээ нар маань одоохондоо морь унана уу л гэхээс уяж яаж мэдэхэв. Сүүлийн үед нас яваад морио хөлсөлж чадахаа байсан. Энэ жил морь уясан ч үгүй. Уржнан сумынхаа 90 жилийн ойгоор морь уясан наадмын өмнө төмөрт хөлийг ураад уралдуулж чадаагүй. Дараа нь хөл нь гайгүй болохоор нь Бэрхийн наадамд уралдуулж зургаагаар давхиулсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2004 онд байна уу даа. Дандарын Нэргүй бид хэд л цуг авч байсан юмдаг.
-Залуучууд морь уях нь ихэсч байна. Танаас заавар зөвлөгөө авна биз?
-За үгүй дээ. Бидний үеийн уяа одоо цагийн уяа хоёр тэс өөр болж. Морь унана, эдэлнэ гэдгийг орчин үеийн залуус мэдэхээ байсан. Ердөө мотоцикль унаад л давхиад байна. Уг нь унаж эдлэх гэдэг чинь нэг төрлийн уяа засал шүү дээ. Унаж эдэлсэн морь хэр баргийн уяаны ажлыг даваад гардаг. Яваандаа залуучууд ойлгох байлгүй дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна